| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00376и |
| Дугаар | 315/ШШ2025/00337 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2025/00337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, ******* гэх газарт нутаглах, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Төрсөн эцэг, эх мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “Төрсөн эцэг, эх мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие 1972 онд Бүрэнцогт суманд төрсөн. Ээжийг маань ******* *******, аавыг маань ******* гэдэг байсан. Намайг бага байхад аав ээж маань салж, би 8 настайгаасаа эхлээд аавтайгаа хамт амьдарсан. Аав маань шинээр амьдрал зохиогоогүй, ээж маань хүнтэй сууж шинэ амьдрал эхлүүлсэн. Би ээжтэйгээ холбоотой байсан. 2019 онд ээж маань нас барсан. Аав бид хоёр нэг өрхөд бүртгэлтэй, хамтдаа амьдарч байсан. Ингээд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 87 насандаа өвчний улмаас миний гар дээр нас барсан. Намайг ээжээр минь овоглосон байсан. Би ч иргэний үнэмлэхээ ээжээрээ овоглож авсан. Миний төрсний гэрчилгээ надад байдаггүй, улсын бүртгэл, архиваар цаасан болон цахим хэлбэрээр хайлгаад миний төрсний бүртгэл, лавлагаа олдохгүй байна. Иймд миний иргэний үнэмлэхийн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, аавын иргэний үнэмлэхийн болон нас барсны гэрчилгээний хуулбарыг үндэслэн ******* *******, ******* нарыг миний төрсөн эцэг, эх мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Б.н иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3-р багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай тодорхойлолт, Б.н нас барсны гэрчилгээний хуулбар, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03-08/6380 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “Төрсөн эцэг, эх мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* / /-ийн төрсөн эцэг нь овгийн ******* // асан мөн болох нь нэхэмжлэгчийн “ Ээжийг маань ******* *******, аавыг маань ******* гэдэг байсан. Намайг бага байхад аав ээж маань салж, би 8 настайгаасаа эхлээд аавтайгаа хамт амьдарсан. Аав маань шинээр амьдрал зохиогоогүй, ээж маань хүнтэй сууж шинэ амьдрал эхлүүлсэн. Би ээжтэйгээ холбоотой байсан. 2019 онд ээж маань нас барсан. Аав бид хоёр нэг өрхөд бүртгэлтэй, хамтдаа амьдарч байсан. Ингээд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 87 насандаа өвчний улмаас миний гар дээр нас барсан. Би ээж *******гээр овоглож байсан” гэх тайлбар,
Д.******* иргэний үнэмлэх,
Б.гийн Иргэний үнэмлэх,
221348541646 дугаартай Б.гийн Нас барсны гэрчилгээ,
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай тодорхойлолт,
Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03-08/6380 дугаартай лавлагаа,
гэрч ын шүүхэд өгсөн “...Д.******* төрсөн эцэг гуайг сайн танина. Би Мөнххаан сумын арын станц дээр холбооны техникчээр ажиллаж байхдаа гуайтай танилцаж байсан. Тэр цагаас хойш байнга холбоотой байдаг байсан. Намайг 1996-1997 оны үед хүү хуримаа хийнэ гээд намайг урьж байсан. Би хурим найранд нь очиж байсан. гуай хүү *******дээ хамт амьдардаг байсан. Би эднийхээр очдог байсан. гуайтай морины наймаа ч хийж байсан. гуай морины гөлөм их сайхан хийдэг өвгөн байсан. Эднийх Мөнххааны хойно Цээл нуурын хавиар хөдөө нутаглаж, мал малладаг хүмүүс байсан. Одоо нь хөдөө малаа малладаг хэвээр л байгаа. Ирж очдог байх үед байнга л хүү *******дээ байдаг байсан юм. гуай 2024 онд нас барсан. Хүүгийндээ байж байгаад л нас эцэслэсэн. ******* ээжийнх нь талаар бол сайн мэдэхгүй. ******* ээжээс хүүхдээ бага байхад салсан гэж байсан.“ гэх,
гэрч ын шүүхэд өгсөн “...Д.******* төрсөн эцэг гуай, манай аав ээжтэй найзууд үе тэнгийн хүмүүс байсан. ******* нь 1980-аад оны дундуур миний төрсөн ах Батын Халтар гэж айлд морь унадаг байж байгаад тэднийд шингэсэн хүүхэд юм. Тэгээд Б.Халтарынд амьдарч байгаад 1996 онд гэр бүлтэй болж тусдаа гарсан. гуай тогтсон амьдрал байхгүй ганцаараа амьдардаг өвгөн байсан. ийг тусдаа гарч айл гэр болсны дараа хүүгийндээ ирж суурьшин амьдарч байгаад 2024 онд нас барсан. Эднийх Мөнххааны хойно Цээл нуурын хавиар хөдөө нутаглаж, мал малладаг хүмүүс байсан. Д.******* ээж нь ******* гэж хүн байсан. ******* аав нь Жунай гэж лам хүн байсан. Манайхан очдог лам маань байсан болохоор *******г сайн танина. , ******* нар нь хамт амьдарч байгаагүй.Энэ хоёр хүн хоёулаа тогтсон амьдрал байгаагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай тодорхойлолтод “Банзрагч овогтой //нь нас барах хүртлээ тус багийн 7-709 тоот хаягт ам бүл 3-лаа албан ёсны бүртгэлтэй оршин суудаг байсан. Одоо тус хаягт түүний хүү ******* овогтой / /, ач хүү овогтой / / нар оршин суудаг” гэж тодорхойлжээ.
Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03-08/6380 дугаартай лавлагаанд “ 2000 он, Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 3 дугаар баг, хөдөө : Өрхийн тэргүүлэгч овогтой / 1972 оны 7 сар төрсөн 27 настай/, эцэг Банзрагч овогтой / 1937 онд 1 сард төрсөн, 63 настай/,хүү овогтой / 1997 оны 9 сард төрсөн 2 настай/ гэж тэмдэглэгдсэн байна.
8. Дээрх нотлох баримтаас дүгнэхэд нас барагч Б. нь нэхэмжлэгч *******тэй нэг бүлд хамт амьдарч байсан, түүний төрсөн эцэг болох нь нотлогдох хийгээд үүнийг ,ын давхар гэрчилж, нотолжээ.
Иймд нэхэмжлэгч ******* овогт ******* / /-ийн төрсөн эцэг нь овгийн ******* // асан мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* / /-ийн төрсөн эцэг нь овгийн ******* // асан мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.НАСАНБУЯН