| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/09510/И |
| Дугаар | 197/ШШ2025/09861 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/09861
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух хаягтай Т овогтой С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, Юнескогийн гудамж, **** таурт байрлах, М ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Нэхэмжлэгч Т.С нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Т.С нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-д холбогдох 4,060,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ: ...Би 2022 онд М ХХК-д грашийн өнгөлгөөний ажил хийсэн. Тэр ажлын хөлс нийт 27,600,000 төгрөг болсон. Үүнээс барьцааны 1,300,000 төгрөг, түрээсийн машины төлбөрийг компани өөрөө өгнө гэсэн. Миний авах ёстой мөнгө бол 23,180,000 төгрөг байсан, үүнээс одоо үлдэгдэл 2,680,000 төгрөг байна. Барьцааны 1,380,000 төгрөгийг дансанд үлдээгээд өгнө гэж байсан учраас би авах ёстой. Ингээд нийт 4,060,000 төгрөг болж байгаа... гэв.
3. Хариуцагчид хурлын тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасны дагуу түүний эзгүйд хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: мөнгө шилжүүлсэн нотлох баримтууд,
5. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд захиалагч нь Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх, мөн Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасныг үндсэн мөн хариуцагчаас мөнгө нэхэмжлэгчид шилжүүлсэн байгааг харгалзан ажлын үр дүнг хүлээн авсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,910 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 79,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК /РД:********-аас 4,060,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т овогтой С /РД:*********/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,910 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 79,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ