| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00467и |
| Дугаар | 315/ШШ2025/00367 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2025/00367
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Балдан-Осорын гудамж, Ди Жи Тауэр 2 давхар, 201 тоотод байрлах, утасны дугаар 75751111, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 9-р баг, ******* ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,474,434.46 (Хоёр сая дөрвөн зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар,
2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай,
2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 150,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 150,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 200,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 230,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 300,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 300,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 300,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Голомт банктай 3ГR001288000 тоот зээлийн гэрээ байгуулж 260,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар тус тус зээл авсан.
Зээлдэгчийн 3ГR001288000 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 04 дүгээр сарын 30-нд дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 3ГR 001288000 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 2,474,434.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,474,434.46 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 424,434.46 Голомт банк ХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь Э.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,474,434.46 (Хоёр сая дөрвөн зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрвөн төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,474,434.46 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 424,434.46 Голомт банк ХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,541 төгрөгийн тал хувь 27,270.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 27,270.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,474,434.46 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 410,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 424,434.46 Голомт банк ХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,541 төгрөгийн тал хувь 27,270.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 27,270.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН