Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 315/ШШ2025/00369

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Сентрал тауэр, 5 давхар, 510 тоот хаягт байрлах, Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох, 

 

           “Зээлийн гэрээний үүрэгт 592,900.44 (таван зуун ерэн хоёр мянга есөн зуун төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашид капитал ББСБ ХХК нь Х.*******эй 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 7109960572 тоот цахим зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэг 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зөрчигдөж эхэлсэн. Иймд гэрээний үүрэгт 577,900.44 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 592,900.44 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.

           

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 592,900.44 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч Х.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 592,900.44 (таван зуун ерэн хоёр мянга есөн зуун төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,437 төгрөгийн тал хувь 9,218.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,218.5 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч ******* нь Ашид капитал ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 592,900.44 (таван зуун ерэн хоёр мянга есөн зуун төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 18,437 төгрөгийн тал хувь 9,218.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,218.5 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН