Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 144/ШШ2025/00311

 

2025           09             17

                                   144/ШШ2025/00311

           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: ************* байрлах, “*************” ХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө*****************оршин суух, Б******* овогт Н********** Г**********  /РД:**************/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,570,469.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,  

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***********” ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.О********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Н.Г******** нь 2024 оны 12-р сарын 12-ны өдөр Голомт банктай *********** тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал зээл-харилцагч/-г байгуулж 9,930,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 1 удаа (сар бүрийн 30-нд) буцаан төлөх үүрэг хүлээн авсан. Зээлдэгч Н.Г**********нь ********* тоот зээлийн гэрээний хавсралт №1-ын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 07-р сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,570,469.28 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү” гэжээ”

            Хариуцагч Н.Г************нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Н.Г********** нь “************” ХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэгч “***********” нь 9,570,469.28 төгрөгийг нэхэмжилжээ. Миний бие дээрх нэхэмжлэлийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч Н.Г**********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,570,469.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Г******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 9,570,469.28 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагч Н.Г************ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 9,570,469.28 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 9,570,469.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Г*********** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,078 төгрөгийн 50 хувь буюу 84,039 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн************ тоот данснаас 84,039 төгрөгийг, хариуцагч Н.Г**********аас улсын тэмдэгтийн хураамжид 84,039 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “***********” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БАТМӨНХ