Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 144/ШШ2025/00312

 

й2025           09             17

                                   144/ШШ2025/00312

           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: **************** байранд байрлах, “************” ХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************** тоот хаягт оршин суух, И********** овогт У*********** Б********** /РД:***********/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,342,787.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,  

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “**********” ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.О********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*********** нь У.Б********* 4/2/2024 -ны өдөр *********** тоот зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг жилийн 21.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа ***********-ны өдөр дуусах боловч 487,537.31 төгрөгийг 21 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

Олгогдсон/бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Зээл

15,000,000.00

6,337,621.75

8,662,378.25

Хүү

3,286,485.71

3,170,133.49

116,352.22

Нэмэгдүүлсэн хүү

9,522.36

8,515.80

1,006.56

Нийт

18,296,008.97

9,516,271.04

8,779,737.03

 

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн ***********аас У.Б********** нь **********-ны өдөр **********тоот Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 2,500,000.00 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар зээл авсан.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс **********-ны өдөр*********** тоот гэрээгээр зээлийг 2,500,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж жилийн 21.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулж зээлсэн. Гэрээний хугацаа 10/30/2026 -ны өдөр дуусах боловч 632,391.73 төгрөгийг 82 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

Олгогдсон/бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Зээл

5,000,000.00

1,654,811.47

3,345,188.53

Хүү

981,048.95

765,955.64

215,093.31

Нэмэгдүүлсэн хүү

5,164.30

2,395.80

2,768.50

Нийт

5,986,213.24

2,423,162.91

3,563,050.33

 

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

            Хариуцагч У.Б********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие У.Б********** нь “*********” ХК-аас ирүүлсэн нэхэмжлэл болох 12,342,787.36 төгрөгийн нэхэмжлэлийг гардаж аваад төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,342,787.36 төгрөгийг  2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 26-ны хугацаанд сар бүр 2,057,131.23 төгрөгөөр хуваан төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “**********” ХК нь хариуцагч У.Б***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,342,787.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч У.Б********* бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 12,342,787.36 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагч У.Б********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 12,342,787.36 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 12,342,787.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Б*********** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,435 төгрөгийн 50 хувь буюу 106,217.5 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн *********тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн ********* тоот данснаас 106,217.5 төгрөгийг, хариуцагч У.Б***********аас улсын тэмдэгтийн хураамжид 106,217.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БАТМӨНХ