| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00506и |
| Дугаар | 315/ШШ2025/00374 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 315/ШШ2025/00374
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 558,212.29 (Таван зуун тавин найман мянга хоёр зуун арван хоёр төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2197800 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликешинээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн төлбөрийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж хариуцагч *******гээс үндсэн зээл 444,909.90 төгрөг, зээлийн хүү 133,854.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,447,49 төгрөг, нийт 588,212.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Токи ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Токи ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн, Одоо зээлийн үлдэгдэл 588,212.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 558,212.29 (Таван зуун тавин найман мянга хоёр зуун арван хоёр төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 558,212.29 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,296 төгрөгийн тал хувь 9,148 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,148 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн, “Зээлийн гэрээний үүрэгт 558,212.29 (Таван зуун тавин найман мянга хоёр зуун арван хоёр төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,296 төгрөгийн тал хувь 9,148 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,148 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН