Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 144/ШШ2025/00313

 

2025           09             17

                                   144/ШШ2025/00313

           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: ************** тоот хаягт байрлах, “************” ХХК /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************тоот хаягт оршин суух, Б*********** овогт Б***********ын Ж*********** /РД:***********/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 514,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,  

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...************* ХХК нь Б.Ж***********той 2023-10-16-ны өдөр************ тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.2024 оны 8 сарын 10-ны өдөр 320,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй *********** тоот зээлийг ********* дахь ********* тоот дансанд, Б.Ж********** нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Ж********** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-07-02-ны өдрийн байдлаар: ***********тоот зээл 2024 оны 9 сарын 9-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 320,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 326 хоногийн хүү 191,252 төгрөг, шимтгэл 3,200 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 194,452, нийт дүн 514,452 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.Ж*********нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Ж********* /РД:**********/ би “************ ХХК-аас гаргасан 514,452  төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.  Ямар нэгэн маргах асуудал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “***********” ХХК нь хариуцагч Б.Ж**********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 514,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Ж*********** бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 514,452 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагч Б.Ж************ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 514,452 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 514,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ж************** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,083.56 төгрөгийн 50 хувь буюу 8,041.78 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ************тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн *********** тоот данснаас 8,041.78 төгрөгийг, хариуцагч Б.Ж**************оос улсын тэмдэгтийн хураамжид 8,041.78 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*************” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БАТМӨНХ