Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00375

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сумын 6-р багт оршин суух,******* овогт ******* ******* холбогдох,

 

           “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1,917,020.96 (Нэг сая есөн зуун арван долоон мянга хорин төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч,  2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

                                               ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Голомт банктай ЗГ-38290003658 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2,189,791 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай, мөн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ-8290003658 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 225,757 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай тус тус зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,  2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 1,759,176.51 төгрөг, зээлийн хүү 155,181.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,662.56 төгрөг, нийт 1,917,020.96 төгрөгийг Б.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,917,020.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.******* холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1,917,020.96 (Нэг сая есөн зуун арван долоон мянга хорин төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,917,020.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 45,622 төгрөгийн тал хувь 22,811 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 22,811 төгрөгийг хариуцагч Б.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,917,020.96 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,622 төгрөгийн тал хувь 22,811 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 22,811 төгрөгийг хариуцагч Б.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН