Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 315/ШШ2025/00377

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, ХХҮХ-ийн байр, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, ******* гудамжны ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох

 

“Гэрээний үүрэгт 1,000,000 (Нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь БЗД-ийн ХХҮХ-ийн ХЭДС-гийн мөнгөн хөрөнгө болох Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгээс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулан 1,000,000 (нэг сая) төгрөг авсан. Одоог хүртэл төлөлт огт хийгдээгүй ба иргэнд удаа дараа сануулсан боловч төлөлт хийгээгүй болно. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул иргэн *******аас 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банк дахь MN280090100200337010 тоот дансанд төвлөрүүлэх хүсэлтэй байна. Маргааныг шүүх шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь Б.******* холбогдуулан “гэрээний үүрэгт 1,000,000 (Нэг сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч *******аас 1,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн тал хувь 14,275 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч *******аас 1,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн тал хувь 14,275 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН