Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 315/ШШ2025/00380

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч С.Насанбуян би,

 

            Нэхэмжлэгч: ******* аймгийн Баруун-Урт сумын, 7 дугаар баг, *******фарм трейд ХХК-ийн байранд байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: ******* аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 54-1 тоотод байрлах, ******* ******* ХХК-д холбогдох, 

 

             “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,231,942 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад             

 

                                               ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани ******* ******* ХХК-тай 2025 оны 01 сарын 02-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл ******* Улз ХХК нь үнэ бүхий бараа, бүтээгдэхүүний үнийг төлөх, зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлөхгүй байна. Иймд ******* ******* ХХК-аас үндсэн төлбөр 4,154,628 төгрөг, алданги 2,077,314 төгрөг, нийт 6,231,942 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,077,314 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 4,154,628 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулахаар, хариуцагч ******* ******* ХХК нь 4,154,628 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,154,628 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,231,942 төгрөг гаргуулах” тухай хэрэгт нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,077,314 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 4,154,628 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулахаар, хариуцагч ******* ******* ХХК нь 4,154,628 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,154,628 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,662 төгрөгийн 50 хувь болох 57,331 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 57.331 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 81,424 төгрөгийн 50 хувь болох 40,712 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.

         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,077,314   багасгаж, үлдэгдэл 4,154,628 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулахаар, хариуцагч ******* ******* ХХК нь 4,154,628 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,154,628 төгрөгөөр ******* ******* ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,662 төгрөгийн 50 хувь болох 57,331 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 57.331 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 81,424 төгрөгийн 50 хувь болох 40,712 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                          ШҮҮГЧ                              С.НАСАНБУЯН