| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/00403/И |
| Дугаар | 144/ШШ2025/00314 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 144/ШШ2025/00314
| 144/ШШ2025/00314 |
| |
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,
Нэхэмжлэгч: ************* тоот хаягт байрлах, “**************” ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************** оршин суух, Б********* Э************ /РД:************/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,025,781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч “*************** ХХК нь Б.Э**********тэй 2023-09-18-ны өдөр ************ тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 10 сарын 23-ны өдөр 1,456,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй ************тоот зээлийг Хас банк дахь ******** тоот дансанд зээлдэгч Б.Э************** нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Э************ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-05-19-ний өдрийн байдлаар: ************* тоот зээл 2024 оны 11 сарын 22-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 1,456,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 208 хоногийн хүү 555,221 төгрөг + шимтгэл 14,560 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 555,221, нийт дүн 2,025,781 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 1,456,000 төгрөг, нийт хүү 555,221 төгрөг, шимтгэл нийлбэр 14,560 төгрөг бүгд нийлээд 2,025,781 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Э************** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие М.Э************ нь “************* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,025,781 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК нь хариуцагч Б.Э************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,025,781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Э************ бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 2,025,781 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Б.Э*********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 2,025,781 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2,025,781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э************ бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,362.49 төгрөгийн 50 хувь буюу 23,681.24 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ********** тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн ************ тоот данснаас 23,681.24 төгрөгийг, хариуцагч Б.Э*************ээс улсын тэмдэгтийн хураамжид 23,681.24 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ