Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 144/ШШ2025/00315

 

2025           09             17

                                   144/ШШ2025/00315

           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: ***************** тоот хаягт байрлах, “**************” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************** оршин суух, У********** овогт М********** А************ /РД:**************/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,993,448.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,  

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “**************” ХХК-ийн салбарын захирал Р.С************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“**************” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ********** тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 2,699,900 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээлсэн. Хариуцагч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “************” ХХК-аас /Samsung galaxy A21/  гар утас 1 ширхгийг худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компанийн ************ тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд *********** дугаартай зээлийн гэрээнээс: үндсэн зээл 1,009,413.47 төгрөг, хүү 1,618,859.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,927.34 төгрөг нийт 2,745,200 төгрөгийг төлсөн байна. Хариуцагчаас үндсэн зээл 1,690,486.53 төгрөг, зээлийн хүү 988,726.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 296,735.33 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, шуудангийн зардал 10,500 төгрөг, нийт 2,993,448.55 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

            Хариуцагч М.А************ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие М.А************ нь “************ ББСБ-аас гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэгч “************* ББСБ ХХК-ийн 2,993,448.55 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,993,448.55 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “***************ББСБ” ХХК нь хариуцагч М.А************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,993,448.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.А************ бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 2,993,448.55 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагч М.А*********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 2,993,448.55 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2,993,448.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.А************ бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,846 төгрөгийн 50 хувь буюу 31,423 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн *********** тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн ************тоот данснаас 31,423 төгрөгийг, хариуцагч М.А************аас улсын тэмдэгтийн хураамжид 31,423 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “************ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БАТМӨНХ