| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/00443/И |
| Дугаар | 144/ШШ2025/00316 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 144/ШШ2025/00316
| 144/ШШ2025/00316 |
| |
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,
Хариуцагч: **************тоотод оршин суух, Д********** овогт Е*********** Б********* /РД:************/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,613,368.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-ийн салбарын захирал Р.С************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“************ ББСБ” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ********** тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,349,900 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээлсэн. Хариуцагч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “*************” ХХК-аас /Samsung galaxy A33/ гар утас 1 ширхгийг худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компанийн ************** тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь 2024 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ************ дугаартай зээлийн гэрээнээс: үндсэн зээл 490,527.88 төгрөг, хүү 409,601.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,370.72 төгрөг нийт 935,500 төгрөгийг төлсөн байна. Хариуцагчаас үндсэн зээл 859,372.12 төгрөг, зээлийн хүү 610,465.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,030.68 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, шуудангийн зардал 10,500 төгрөг, нийт 1,613,368.70 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Е.Б*********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Е.Б******** нь “********** ББСБ-аас гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,613,368.70 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*********** ББСБ” ХХК нь хариуцагч Е.Б***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,613,368.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Е.Б************* бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 1,613,368.70 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Е.Б***********нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 1,613,368.70 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “************* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,613,368.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Е.Б************** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,764 төгрөгийн 50 хувь буюу 20,382 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ********* тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн *********** тоот данснаас 20,382 төгрөгийг, хариуцагч Е.Б**********аас улсын тэмдэгтийн хураамжид 20,382 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*************** ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ