Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 144/ШШ2025/00318

 

2025           09             19

                                   144/ШШ2025/00318

           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: ***************байрлах, “************” ХК /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************оршин суух, Б*********** овогт Э***********ийн Б*********** /РД:**************/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,614,271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,  

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***************” ХК-ийн Өмнөговь салбарын захирал Г.Ц************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Б************* нь ************* байгуулсан 2024.10.03-ны өдөр ************ тоот *********** банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний гэрээ”-ний дагуу 2024.10.08-ны өдөр *************тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 11,674,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулж авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш Үндсэн зээлд 1,890,804 төгрөг, үндсэн хүүнд 1,115,352 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,054,000 төгрөг, нийт 3,007,210 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг төлөлгүй 2025 оны 05 сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул Э.Б************ээс зээлийн гэрээний үүрэгт 10,614,271 төгрөгийг гаргуулж, ************ банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Э.Б*********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Э********* овогтой Б*********** миний бие “************” ХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 10,614,271 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*************” ХК нь хариуцагч Э.Б***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,614,271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Э.Б************* бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 10,614,271 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагч Э.Б************** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 10,614,271 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “***********” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10,614,271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Б************* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,778 төгрөгийн 50 хувь буюу 92,389 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн *********** тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн ************** тоот данснаас 92,389 төгрөгийг, хариуцагч Э.Б************ээс улсын тэмдэгтийн хураамжид 92,389 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “***************” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БАТМӨНХ