| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/00364/И |
| Дугаар | 144/ШШ2025/00345 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 144/ШШ2025/00345
| 144/ШШ2025/00345 |
| |
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,
Нэхэмжлэгч: *************** байрлах, “************” ХХК, /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************** тоотод оршин суух, Т*********** овогт Д*********** Н********** /Иргэний бүртгэлийн дугаар:**************/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,038,339.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Д.Н********** нь “***********” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-11-18-ны өдөр ************ тоот гэрээний дагуу IPhone16 Pro Max 256GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,000,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *********** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,604,635.38 төгрөг, үндсэн хүүнд 422,720.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,984.20 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 4,038,339.62 төгрөгийг хариуцагч Д.Н************ас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Н************ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д********** овогтой Н************ миний бие “***********-аас гаргасан 4,038,339.62 төгрөгийг цаашид төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***********” ХХК нь хариуцагч Д.Н************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,038,339.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Н************* бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 4,038,339.62 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Д.Н************ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 4,038,339.62 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “***********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4,038,339.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Н*********** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,563 төгрөгийн 50 хувь буюу 39,781.5 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ************ тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн ************* тоот данснаас 39,781.5 төгрөгийг, хариуцагч Д.Н**************с улсын тэмдэгтийн хураамжид 39,781.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ