| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00447и |
| Дугаар | 315/ШШ2025/00391 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, ******* ******* хорооллын ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Байрны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авч 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ................... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “байрны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот хаягт байрлах байшинд оршин сууж байгаад аймгийн төв рүү шилжин суурьшсан. Миний бие 2018 оны 10 дугаар сард тус байшинг худалдан авч, 2025 оны 06-р сарыг хүртэл амьдарч байсан. Намайг худалдан авах үед тус байшин ямар нэгэн бичиг баримтгүй байсан. Одоо байшингаа бусдад худалдах болж нэр шилжүүлэх шаардлага үүссэний улмаас улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах шаардлагатай болсон юм. Иймд намайг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот хаягт байршилтай байшингийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, ДБЭХС ТӨХК-ийн Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот хаягт байрлах байшингийн фото зураг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот газрын гэрчилгээ, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот хаягт байрлах байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот хаягт байрлах байшингийн өмчлөгч болох нь түүний шүүхэд гаргасан “Миний бие 2018 оны 10 дугаар сард тус байшинг худалдан авч, 2025 оны 06-р сарыг хүртэл амьдарч байсан. Намайг худалдан авах үед тус байшин ямар нэгэн бичиг баримтгүй байсан. Одоо байшингаа бусдад худалдах болж нэр шилжүүлэх шаардлага үүссэний улмаас улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах шаардлагатай болсон” гэх тайлбар,
ДБЭХС ТӨХК-ийн Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, /******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот хаягт байрлах байшингийн цахилгааны төлбөрийг 6115712 кодоор 2018-2025 оныг хүртэл төлсөн дэлгэрэнгүй тайлан/
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот газрын гэрчилгээ, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот газрын гэрчилгээ, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, (Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот байшин байрлах газрын өмчлөгч нь гэх гэрчилгээ)
5. Гэрч гийн шүүхэд өгсөн: “... ******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоотод оршин суудаг. Тус байшинд нөхөр болон 4 хүүхдийн хамт амьдардаг байсан. Энэ байшинг сургуульд захирал байсан гэж хүнээс худалдаж аваад 2018 оноос эхлэн тус байшиндаа амьдарч байгаад 2025 оны 06-р сард аймгийн төв рүү шилжсэн. бид хоёр хамт ажилладаг байсан. Эднийхээр байнга ирж, очдог найз эгч дүүс байсан. Тус байшин эдний худалдаж аваад амьдарч байсан гэдгийг сайн мэднэ. Дээр үеийн байшин болохоор гэрчилгээгүй байх. Энэ байшингууд бусад айлынх бол гэрчилгээгүй байгаад байсан. Дээр үед баригдсан хоёр талаасаа хоёр айл байдаг байшин юм “ гэх мэдүүлэг,
6. Гэрч ын шүүхэд өгсөн “...******* нь тус онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоотод оршин суудаг байсан. Тус байшинд нөхөр болон 4 хүүхдийн хамт амьдардаг байсан. Нөхөр нь гэж багш залуу байдаг. Энэ байшинг сургуульд захирал байсан гэж хүнээс худалдаж аваад 2018 оноос эхлэн тус байшиндаа амьдарч байгаад 2025 оны 06-р сард аймгийн төв рүү шилжсэн. ынх манай урд талын хашаа юм. Эхнэр ******* нь надтай хамт ажилладаг байсан. Бид нэг газар хамт ажилладаг, бас айл хөршүүд болохоор байнга эднийхээр ирж, очдог байсан. Тус байшин эднийх худалдаж аваад амьдарч байсан. Тус байшин нь барилгын цэргийн анги гэж байх үед 1990 оны үед баригдсан байшин юм. Дээр үеийн байшин болохоор гэрчилгээ байгаагүй. Эдний хажуу талын айл ч гэрчилгээгүй гээд шүүхээр бас шийдвэрлүүлж байсан. Эднийх ч мөн адил гэрчилгээгүй байх” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. ******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот хаягт байрлах байшинг 7 жилийн хугацаанд хууль ёсоор эзэмшиж амьдарч байгаа нь тогтоогдож байх тул тус байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн баг тоот хаягт байрлах байшингийн өмчлөгч нь ******* овогт ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН