Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 144/ШШ2025/00346

 

 

2025           09             30

                                   144/ШШ2025/00346

           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: **************байрлах, “************ ББСБ” ХХК, /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************** тоотод оршин суух, Е********* овогт Х************ А*********** /Иргэний бүртгэлийн дугаар:************/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,412,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “************” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2024 оны 04 сарын 22-ны өдрийн ************* зээлийн дугаартай 1,570,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. Х.А********** нь манай "***********" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 04 сарын 22-ны өдрийн ************ дугаартай 1,570,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 5,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Х.А********** нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 258 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1,412,425 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Х.А***********аас мөнгөн хөрөнгө гаргуулж, "************ ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Х.А******** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Х.А******** миний бие “************* ББСБ” ХХК-аас нэхэмжилж буй 1,412,425 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь хариуцагч Х.А************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,412,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.А************бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 1,412,425 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагч Х.А******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 1,412,425 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,412,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.А********** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,549 төгрөгийн 50 хувь буюу 18,774.5 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ******** тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн **********тоот данснаас 18,774.5 төгрөгийг, хариуцагч Х.Азбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 18,774.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БАТМӨНХ