Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 144/ШШ2025/00347

 

2025           09             30

                                   144/ШШ2025/00347

           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: ************* тоот хаягт байрлах, “************” ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****************тоотод оршин суух, З********* овогт Б********** М*********** /РД:************/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,222,844.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.М************нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ************* тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,933,000 төгрөгийн зээлийг нэг сарын 2.55% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б.М********* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 841 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Б.М************аас байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1. Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн: Үндсэн зээл: 2,686,697.32 төгрөг, үндсэн хүү: 2,306,014.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 230,131.95 төгрөг, нийт 5,222,844.21 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.М********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б******** овогтой М************миний бие “************” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 5,222,844.21 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.   

      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “************” ХХК нь хариуцагч Б.М*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,222,844.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.М************** бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 5,222,844.21 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагч Б.М************ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 5,222,844.21 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 5,222,844.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М*********** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,516 төгрөгийн 50 хувь буюу 49,258 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн *********** тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн ************тоот данснаас 49,258 төгрөгийг, хариуцагч Б.М*************аас улсын тэмдэгтийн хураамжид 49,258 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “**************” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БАТМӨНХ