| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/01038/И |
| Дугаар | 321/ШШ2025/00670 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 321/ШШ2025/00670
| 2025 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 321/ШШ2025/00670 | Хэнтий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: , ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 539,623.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.******* нь манай байгууллагатай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2320791 тоот кредит үйлчилгээний гэрээ байгуулж, зээл авах эрх үүсэж, 400,000 төгрөгийн зээл авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байхгүй тул дээр гэрээг цуцалж шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 2320971 тоот гэрээний дагуу нийт 539,623.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 539,623.23 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 539,623.23 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Ч.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ас 8,419 төгрөгийг, улсын орлогоос 8,419 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 539,623.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ас 8,419 төгрөгийг, улсын орлогоос 8,419 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА