Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 63

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А овогт А.А-г бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар шүүгдэгч А.А-г 8 / найман/ жилийн хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.А-н цагдан хоригдсон нийт 172 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар шүүгдэгч А.А-с бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсаны төлбөрт 890.950 /найман зуун ерэн мянга, есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 2.240.600 /хоёр сая, хоёр зуун дөчин мянга, зургаан зуун/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийт 29.040.000 / хорин есөн сая, дөчин мянган/  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 2 хүүхдэдээ  эмчилгээ хийлгэсний дараа болон хүүхдээ асарч байсан хугацаанд олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлсэний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн  саарал өнгийн 1 хос углааш, Стимо үйлдвэрийн савхан нэртэй гялгар ууттай боорцог, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.Б

     ШҮҮГЧИД                                              Д.А

                                                                     Д.Ц