2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/08001

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/08001

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/,

 

Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах, ******* ТББ/РД: /-д холбогдох,

 

Удирдах зөвлөлийн хурал, тус хурлаас гарсан Бага хурлыг хуралдуулах шийдвэр, IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан 18 дугаар ээлжит Их хурлыг хуралдуулах шийдвэр, 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 18 дугаар Их хурлын хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Нэхэмжлэгч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч ******* ТББ, хариуцагчийн өмгөөлөгч Г. нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.*******, Ж.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой *******, Ж.******* нар нь ******* Нэгдсэн ийн гишүүн бөгөөд 20 гаран жил ******* т мэргэжлээрээ ажиллаж байгаа ахмад туршлагатай ч нар юм.

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан 17-р их хурал нь -ийн Дүрмийн 4.24, 4.26, 4.28.1, 4.28.2, 4.28.5 заалтууд тус тус зөрчсөн бөгөөд энэхүү хууль бус хуралдааныг хүчингүйд тооцуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр -ийн Удирдах зөвлөлийн гишүүн С.******* нь  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн дугаар магадлалаар -ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр хуралдсан 17 дугаар их хурлын хуралдаан болох Орон нутгийн төвийн мэргэжлийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

-ийн удирдлагууд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлалыг биелүүлээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тоот "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" захирамж, дугаар шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа билээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас -ийн удирдлагад удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүрэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хууль бус бүрэлдэхүүнээр хүчин төгөлдөр бус хурлуудыг хуралдуулан шийдвэр гаргасаар байна.

-ийн Бага Хурлыг 2022.06.06-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан УЗ-ийн 2022.05.22-ны өдрийн хурал нь дор дурдсан хэд хэдэн үндэслэлээр хүчингүйд тооцогдохоор байна. Үүнд:

1. ШШГЕГ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгын дарга бөгөөд  дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.ын 2022.02.10-ны өдрийн тоот мэдэгдэл болон удаа дараагийн мэдэгдлүүдийг үл хэрэгсэн УЗ-ийн хурлыг хуралдуулсан.

2. УЗ-ийн хуралд -ийн дүрмээр баталгаажсан орон нутгийн төлөөллийг огт оролцуулаагүй, шүүхээр УЗ-ийн гишүүний эрх нь сэргэсэн 2 хүний УЗ-ийн хуралдаа оролцох эрхийг хангаагүй

3. УЗ-ийн 2022.05.22-ны өдрийн хурал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан -ийн Дүрмийн 4.24-т зааснаар "Удирдах зөвлөл ньхамтын удирдлагын байгууллага мөн гэж, 4.20-д "Удирдах зөвлөл нь15 гишүүнтэй байна" гэж заасан заалтуудыг зөрчсөн.

Иймд -ийн УЗ-ийн 2022.05.22-ны өдрийн хурлыг -ийн дүрмийн дагуу хүчингүйд тооцох үндэслэлтэй юм.

-ийн Бага хурлыг 2022.06.06-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан УЗ-ийн 2022.05.22-ны өдрийн хурал нь дээр дурдсанчлан хүчингүй хурал байхын зэрэгцээ хурлаас гаргасан шийдвэр нь мөн адил хүчингүйд тооцогдоно.

Дээрх Удирдах зөвлөлийн хурлын үр дүнд нь нэхэмжлэгч нарын -ийн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх дүрмээр олгогдсон эрхүүд нь хязгаарлагдаж эрх ашиг нь зөрчигдсөн.

Дүрмээ зөрчиж хуралдсан энэхүү Удирдах зөвлөлийн хурлын үр дүнд нэхэмжлэгч нарын -ийн орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх дүрмээр олгогдсон эрх нь хязгаараарлагдах нөхцөл байдал бүрдсээр байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдлийг үл хэрэгсэн 2022.06.06-ны өдөр -ийн IV Бага хурлыг хуралдуулж, уг бага хурлаар МНСЭ-ийн 18-р ээлжит их хурлыг 2022.07.06-нд хуралдуулах тухай шийдвэр гаргаж 2022.07.06-ны өдөр -ийн 18-р их хурал хуралдсан болно.

Уг 18-р их хурал нь анхнаасаа хуралдах ёсгүй байсан бөгөөд тухайн их хурлыг товлон зарласан -ийн Удирдах зөвлөл болон Бага хурлын хуралдаанууд нь хууль бус бүрэлдэхүүнээр асуудлыг шийдвэрлэсэн буюу их хурлыг зарлан хуралдуулах аль ч үе шатанд орон нутгийн мэргэжлийн төвийн төлөөлөл болох Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүн, Бага хурлын гишүүн С.******* УЗ-ийн гишүүн Ж.******* нарын шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн бүрэн эрхүүдийг эдлүүлж, оролцоог хангаагүйд гомдолтой байна.

2022.07.06-ны өдөр хуралдсан -ийн 18-р их хурлын үр дүнд сонгогдсон -ийн удирдлагын баг, УЗ, Бага хурал, мэргэжлийн төвүүдийн төлөөллүүд нь С.*******, Ж.******* нарын шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүн, Бага хурлын гишүүний бүрэн эрхүүдийг эдлүүлүүлэхгүй, -ийн үйл ажиллагаанд оролцох оролцоог маань одоо ч гэсэн хангаж өгөхгүй саад учруулсан хэвээр байна.

Иймд ******* Нэгдсэн Эвлэл //-ийн Удирдах зөвлөлийн 2022.05.22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан -ийн Бага хурлыг 2022.06.06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 06 дугаар сарын 06-нд хуралдсан -ийн IV-р бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан -ийн 18 дугаар ээлжит их хурлыг 2022.07.06-нд хуралдуулах тухай шийдвэр, 2022.07.06-ны өдөр хуралдсан -ийн 18-р их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү.

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан 17-р их хурал нь -ийн дүрмийн 4.24, 4.26, 4.28.1, 4.28.2, 4.28,5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул энэхүү хууль бус хуралдааныг хүчингүйд тооцуулахаар ******* Сэтгүүлдийн ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн С.******* миний бие дүүргийн иргэний анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн дугаар магадлалаар -ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр хуралдсан 17 дугааар Их хурлын хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн дугаар дээрх хүчин төгөлдөр магадлалаар -ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр хуралдсан 17 дугааар Их хурлын хуралдаан болох Орон нутгийн төвийн мэргэжлийн гишүүдийн хурлын сонгуулийг С.******* миний өмнө эрхэлж байсан ******* Сэтгүүлдийн ийн хучингүйд тооцож шийдвэрлэсний эрх үр дагавар буюу нэхэмжлэгч гишүүний албан тушаалууд сэргэж миний бие Удирдах зөвлөлийн болон Бага орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын чдийн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн өнөөдрийг хүртэл хуралд оролцож эрхээ хэрэгжүүлэх байсан боловч хариуцагч  намайг хуралд оролцуулахгүй, шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үйл баримттай нэхэмжлэгч С.******* миний бие маргахад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар магадлалаар -ийн 17 дугаар их хурлын хуралдаан болох Орон нутгийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүй болгосон шийдвэрт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасан тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлгүй., -ийн 17 дугаар их хурлын хуралдаан болох Орон нутгийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүй болсны үр дагаврын асуудлаар эрх ашиг нь хөндөгдөж буй аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй" гэж тус тус дүгнэж уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал хэрэгжээгүй байхад ******* нь хүчин төгөлдөр бус бүрэлдэхүүнтэйгээр Удирдах зөвлөлийн хурал, Бага хурал, улмаар ээлжит 18 дугаар Их хурлыг хуралдуулж хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлаар шинэ бүрэлдэхүүнийг сонгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч С.*******, Ж.******* нарын эрх ашиг хөндөгдөж өмнө хашиж байсан ажил албан тушаалаа хийж чадахгүй, шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг хариуцагч хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөл байдал өнөөдрийг хүртэл арилаагүй байгаа нь Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим хэрэгжихгүй, иргэний эрх эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхтэй холбогдох эрх хамгаалалтыг авч чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.

1. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ******* ийн 18 дугаар Их хурлын хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах,

2. Нэхэмжлэгч С.*******ийг ******* Сэтгүүлдийн ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагчид даалгах,

3. Нэхэмжлэгч Ж.*******ыг ******* ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардагыг үүгээр нэмэгдүүлж байна. гэв.

 

Нэхэмжлэгч С.*******ийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад ганцхан шаардлагыг шүүхэд гаргаж байгаа талаар илэрхийлж байна. Өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн, шүүхийн шийдвэртэй, үр дагаврыг хариуцагчид даалгах гээд шаардаж байгаа. хариуцагч байгаа. Гэхдээ хариуцагч ерөнхийлөгч нь удирдах зөвлөлийн дарга. Тэгэхээр хариуцагчид даалгах гэдэг шаардлагыг шийдэхэд асуудал гарахгүй байх гэж үзэж байна. Бусад шаардлагуудаас нэхэмжлэгч татгалзсан учраас зөвхөн өөрийн эрх ашиг хөндөгдөөд байгаа хэсгийг хангаж өгөөч ээ гэж хүсэж байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай захирамж,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2021/ дугаартай захирамжийн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай магадлалын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичиг,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай захирамжийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай магадлалын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар/1 хх 130-132, 134-137, 139-140, 143/, ******* ийн Удирдах зөвлөлийн 04 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, ******* ийн бага хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийн хуулбар, ******* ийн ХVIII Их хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хуулбар,

Хариуцагч талаас баримтаар гаргасан Б.ын Иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* ТББ-ын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* Нэгдсэн Эвлэл ТББ-д холбогдуулан ******* Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан ******* Нэгдсэн Эвлэлийн Бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 6 дугаар сарын 06-нд хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан ******* Нэгдсэн Эвлэлийн 18 дугаар ээлжит Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн 18 дугаар Их хурлын хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, ******* Нэгдсэн Эвлэлийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Ж.******* хариуцагч ******* Нэгдсэн Эвлэл ТББ-д холбогдуулан ******* Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан ******* Нэгдсэн ийн Бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 6 дугаар сарын 06-нд хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан ******* Нэгдсэн Эвлэлийн 18 дугаар ээлжит Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн 18 дугаар их хурлын хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, ******* Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* Нэгдсэн Эвлэл ТББ-д 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ******* Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан ******* Нэгдсэн Эвлэлийн Бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 6 дугаар сарын 06-нд хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан ******* Нэгдсэн Эвлэлийн 18 дугаар ээлжит Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн 18 дугаар их хурлын хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч дүрмээ зөрчиж хуралдсан, хууль бус бүрэлдэхүүнээр хүчин төгөлдөр бус хурлуудыг хуралдуулан шийдвэр гаргасан гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.******* нь шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг хариуцагч хэрэгжүүлэхгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд Төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана:, мөн зүйлийн 4-т төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо;, 5-д удирдах зөвлөлийн эрх хэмжээ;, 6-д удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний доод, дээд хязгаар;, 7удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа; гэж заасан.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйл, мөн зүйлийн 4, 5, 6, 7-д зааснаар Төрийн бус байгууллагын дүрэмд төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо, удирдах зөвлөлийн эрх хэмжээ, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацааг тусгахаар заажээ.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйл, мөн зүйлийн 4, 5, 6, 7-д зааснаар хариуцагч нь дүрэмдээ төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо, удирдах зөвлөлийн эрх хэмжээ, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацааг тусгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч С.*******ийн хариуцагчид холбогдуулан гаргасан ******* Нэгдсэн Эвлэлийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Ж.*******ын хариуцагчид холбогдуулан гаргасан ******* Нэгдсэн Эвлэлийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус хурлаас гарсан ******* Нэгдсэн ийн Бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 6 дугаар сарын 06-нд хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулах тухай зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хариуцагчийн дүрэм, нэхэмжлэлд тусгасан хурлуудаас гаргасан шийдвэрүүд шаардлагатай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Зохигч ... бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч ... өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох хариуцагчийн дүрэм, шийдвэрүүдийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагч дүрмээ зөрчиж хуралдсан, хууль бус бүрэлдэхүүнээр хүчин төгөлдөр бус хурлуудыг хуралдуулан шийдвэр гаргасан гэх тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлохгүй байна.

 

Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт хариуцагчийн дүрмийг гаргаж өгсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн гэх хариуцагчийн дүрэм нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.5 дахь хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ... гэж заасан.

 

Нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн гэх хариуцагчийн дүрэм нь эх хувь биш байх ба түүнчлэн тус дүрмийг нотариатчаар гэрчлүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д Шүүх цахим баримт бичгийг үнэлэхдээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтална., Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Баримт бичгийн эх хувийг цаасан, эсхүл цахим баримт бичгийн хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан, эсхүл цахим баримт бичигт хуулбар хувь гэсэн тэмдэглэгээ хийнэ. гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт хариуцагчийн дүрэм гэх баримтыг эх хувийг цаасан, эсхүл цахим баримтыг бичгийн хэлбэрт хуулбарласан цахим баримт гэж үзэх үндэслэлгүй байх ба тус дүрэм нь нотариатчаар гэрчлүүлээгүй хуулбар хувь байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч С.******* нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим хэрэгжихгүй байна гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийн ******* Нэгдсэн Эвлэлийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт хамаарахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ... хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж заасан.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дугаар магадлалаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан ******* Нэгдсэн Эвлэлийн 17 дугаар Их хурлын хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцсон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч С.*******ийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг зөрчсөн болохыг тогтоосон байх боловч нэхэмжлэгч С.*******ийг ******* Нэгдсэн Эвлэлийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэж, энэ тухай дүгнэлт хийгээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийг ******* Нэгдсэн Эвлэлийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах үндэслэлгүй байна.

 

Шүүх Төрийн бус байгууллагын 10 дугаар зүйлийн 4, 5, 6, 7 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ийн ******* Нэгдсэн Эвлэлийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай, нэхэмжлэгч Ж.*******ын ******* Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан ******* Нэгдсэн ийн Бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 6 дугаар сарын 06-нд хуралдсан -ийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан -ийн 18 дугаар ээлжит Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан -ийн 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан -ийн 18 дугаар их хурлын хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, Ж.*******ыг ******* Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С.*******, Ж.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 631,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Төрийн бус байгууллагын 10 дугаар зүйлийн 4, 5, 6, 7 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ийн ******* Нэгдсэн Эвлэлийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай, нэхэмжлэгч Ж.*******ын ******* Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан ******* Нэгдсэн ийн Бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 6 дугаар сарын 06-нд хуралдсан -ийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан -ийн 18 дугаар ээлжит Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан -ийн 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан -ийн 18 дугаар их хурлын хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, Ж.*******ыг ******* Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ******* Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан ******* Нэгдсэн ийн Бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 6 дугаар сарын 06-нд хуралдсан -ийн IV бага хурлыг хүчингүйд тооцуулж, тус бага хурлаас гаргасан -ийн 18 дугаар ээлжит Их хурлыг 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулах шийдвэр, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан -ийн 18 дугаар их хурлыг хууль бус болохыг тогтоолгож, уг хурлаас гарсан 01, 08, 09 тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан -ийн 18 дугаар их хурлын хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С.*******, Ж.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 631,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ