2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/08055

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/08055

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.               Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ******* овогт *******ы *******, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн ******* овогт *******ы ******* нарыг эх Л.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.               Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1, 41.1.2, 41.2, 41.2.1 дэх заалтад зааснаар 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ******* овогт *******ы *******ыг суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн ******* овогт *******ы *******ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.               Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар зохигчид орон сууцны өмчлөх эрхийг энэ эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар хамтран өмчлөгч Ж.*******, Л.*******т нарт үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр,  хаягт байрлах хашаа байшинг бусад этгээдэд худалдсан мөнгөнөөс 70,000,000/далан сая/ төгрөгийг Л.*******ийн Хаан банкин дахь дугаар дансруу шилжүүлэхээр, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн № Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний дагуу нутаг дэвсгэрт байрлах 1 өрөө орон сууцыг 2025 оны 4-р улиралд ашиглалтад орох үед уг орон сууцны өмчлөх эрхийг Л.******* болон Ж.******* нарын нэр дээр гаргуулж өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагыг хүү З.Мөнх-Эрдэнэ, охин Ж.*******эд ногдох хэсгийг гаргуулах хэсгээр багасгасныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.               Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

 

6.               Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан Л.*******, Д.******* нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хорилохыг дурдсугай.

 

7.               Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгон, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 530,481 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсгуай.

 

9.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ