| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0070/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/85 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Түмэн-Өлзийд холбогдох эрүүгийн 1836000000087 дугаартай, 178/2018/0070/Э/ индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4-7 тоотод оршин суух, ПЖ77101430 регистрийн дугаартай, Хэрээдээнхэн овогт Гантулгын Түмэн-Өлзий
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн М.Батсүхээс мөнгө нэхэн улмаар баруун гараараа түүний толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Батсүхтэй хамт архи ууж маргалдан түүний толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед дүүгийнхээ гэрээс гараад харихаар 7 дугаар сургуулийн ойролцоо явж байтал манай сумын харьяат Г.Түмэн-Өлзий тааралдсан. Г.Түмэн-Өлзий Шонхоогийнд очихоор явж байна гээд нэг шил Ерөөл архи авчихсан байхаар нь би бас нэг шил Ерөөл архи аваад бид хоёр Шонхоогийнх руу очиход Шонхоо байхгүй байсан. Бид хоёр нэг шил архиа задлаад ууж байтал Шонхоо ирсэн. Бид гурав юм яриад 2 шил архиа ууж дуусаад бид хоёр гарч явсан. Замдаа Г.Түмэн-Өлзий “ дахиад архи авмаар байна, мөнгө байна уу” гэхээр нь би “ мөнгө байхгүй гэхэд надтай маргалдаад миний толгой руу хоёр удаа цохисон. Дараа нь намайг хавсарч унагаагаад би юу болсныг сайн мэдээгүй, би гудамжаар явж байгаад түрийвчээ хайгаад буцаж ирж түрийвчээ олж авсан.Г.Түмэн-Өлзий надад хохирлын 400000 төгрөг өгсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг / хх-8-9/
Гэрч М.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын 23-ны өглөө зах дээр ах М.Батсүхтэй тааралдахад зодуулсан байдалтай явж байхаар нь юу болсон талаар асуухад “Манхан сумын харьяат Г.Түмэн-Өлзий гэдэг залуу намайг зодлоо” гэсэн. Тэгэхээр нь би дагуулж яваад эмчид үзүүлж толгойны зураг авхуулж цагдаад дуудлага өгсөн. Миний ах М.Батсүх нь аав, ээж эгч нарын хамт амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй, сайн ярьж чаддагүй, сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг, групптэй хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх-10-11-р/
Гэрч Т.Чулуунжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2018 оны 05 дугаар сарын 21-ний орой гэртээ ирэхэд манай ахын гэрт Г.Түмэн-Өлзий ах хажуудаа М.Батсүх гэх залуутай хамт ирчихсэн архи ууж байсан.Бид гурав юм ярьж 2 шил архи уучихаад би гэртээ орж унтсан.Тухайн үед би М.Батсүх гэх залуутай юм ярихад Г.Түмэн-Өлзий ах М.Батсүх рүү “ чи дуугүй бай, би дүүтэйгээ юм ярьж байна “ гээд маргалдаад байсан.Тэгээд тэр хоёр манай ахын гэрээс гарч яваад шөнө Түмээ ах буцаж ирж хоносон байсан гэх мэдүүлэг / хх-15/
Гэрч Т.Отгонбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: шөнө 01 цагийн үед манай хаалгыг нэг хүн татахаар нь онгойлгоход М.Батсүх гэх ах нүүр амнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн хамт явсан Г.Түмэн-Өлзий нь согтож тасраад манай хажуу айлд унтаж байсан. Би М.Батсүхийг гэртээ оруулаад цусыг нь угааж өгөөд унтуулах гэсэн боловч үгэнд оролгүй гараад явсан гэх мэдүүлэг /хх- 16/
2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 265 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: М.Батсүхийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт,духны баруун хэсэг болон баруун шанаа хэсгээр 11х7 см, хамрын баруун дээд хэсэгт 2.3х1.8 см, духны дунд хэсэгт 2х1.7см, зүүн нүдний зүүн хэсэгт 3.5х2.4 см зулгаралтууд, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын дунд хэсэгт 3х2.8 см зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал,зүүн хацар хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд зүүн мөрний хэсэгт 10х7 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.М.Батсүхийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой. М.Батсүхийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-19/ зэрэг хэрэгт ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-41/, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч М.Батсүхийн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролд 400000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх-57/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Аззаяагийн хувийн байдлын талаар гэрч А.Бадмаанямбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай ах Г.Түмэн-Өлзий нь 1986-1996 онд Мөст сумын дунд сургуулийг төгссөн, мэргэжилгүй, 1996-2002 он хүртэл Ховд аймгийн Манхан суманд мал маллаж байгаад 2003 онд Ц.Батцэцэгтэй гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. 1998-1999 онд цэргийн алба хаасан. Хааяа архи хэрэглэдэг, номхон дөлгөөн зантай, хүлээцтэй, шударга, хүнд тусархуу хүн байгаа юм.Хурдан моринд их сонирхолтой хүн гэх мэдүүлэг /хх-17/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдсанаас шалтгаалан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Г.Түмэн-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн саналыг харгалзан 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Түмэн-Өлзийгийн Төрийн банкны 111800425147 дугаартай дансанд байх 500000 төгрөгийг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5/74 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хэрээдээнхэн овогт Гантулгын Түмэн-Өлзийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хэрээдээнхэн овогт Гантулгын Түмэн-Өлзийг 500 нэгж буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түмэн-Өлзийгөөр 500000 төгрөгний торгох ялыг 01 сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нь 500000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.Түмэн-Өлзийд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
6.Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Түмэн-Өлзийгийн эзэмшлийн 500000 төгрөгтэй Төрийн банкны 111800425147 дугаартай дансыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5/74 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Түмэн-Өлзийд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form