| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0496/Э |
| Дугаар | 541 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү ҮД:19-64,
иргэний нэхэмжлэгч Х.Ижилбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, ...
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Бхолбогдох эрүүгийн 1803 0000 10106 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
С.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сансарын колонкын урд талын замд 43-30 УНО улсын дугаартай “Тоёота -Приус” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7...”Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “..., 9.2...”Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажууд байрлах бетон зүйл мөргөж, Х.Ижилбаярын автомашинд шууд 3.535.000 /нийт 4.885.000 төгрөг/ төгрөгийн хохирол, зорчигч М.Өнөмөнхийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бмэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн болгоомжгүй үйлдлээс болж найз нарынхаа эд хөрөнгө болон эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Х.Ижилбаяр мэдүүлэхдээ: Би машингүй болсон. Зам тээврийн ослын улмаас 5.000.000 төгрөгийн хохирол учирсныг С.Ббарагдуулсан. Миний машин дулаан гражид нэг сарын хугацаанд байсан. Би машинаа авахдаа 5.000.000 төгрөгнөөс нь 400.000 төгрөгийг дулаан гражийн төлбөрт өгсөн. Дулаан гражийн төлбөр төлсөн 400.000 төгрөгийн баримт байхгүй. Би дулаан гражийн мөнгө болох 400.000 төгрөгөө нэхэмжилж байна. Тухайн үед С.Бболон ээжтэй нь уулзсан. Би нэхэмжлэл гаргаж явах уу гэхэд хэрэггүй, бид хоёр 03 дугаар сарын 08-ны дотор төлж барагдуулна гэж хэлсэн. Тиймээс баримт өгөөгүй гэв.
Талуудын хүсэлтээр хавтас хэргээс:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Өнөмөнхийн: ...Би 2018.01.01-ний өдрийн 16:00 цагийн орчим найз Бат-Ирээдүйн жолоодож явсан “Т.Приус-20 “ маркын 43-30 УНО улсын дугаартай машины урд суудалд суугаад Хөгжим бүжгийн коллеж орохоор Сансарын колонкын баруун талын зам руу Дарь-Эхийн уулзвар өнгөрөөд хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад колонкийн урд уулзвар руу баруун гар тийш эргэх гээд явж байгаад чигээрээ хашлага давахаар нь хөөе гээд дуудсан. Тэгтэл түс тас гээд явчихсан. Тэгээд угаалгын газрын хажуугийн хөдөлгөөнгүй блок мөргөөд зогссон. Тэгтэл миний цээжээд өвдөөд амьсгалж чадахгүй байсан. Тэгээд найз Бат-Ирээдүй хаалга онгойлгоод би буугаад найз Тэмүүлэнг утсаар дуудаж Гэмтэл рүү хүргүүлсэн. Бат-Ирээдүй утсаар машины эзэн Ижилбаярыг дуудаад тэр хоёр үлдсэн. Гэмтэлд үзүүлэхэд яс чинь зүгээр байна гэсэн. Маргааш нь томографын зургаа авахуул гэсэн. Тэгээд би 01 дүгээр сарын 03-ны өдөр зургаа авахуулсан. Ослоос миний зүүн уушиг унасан, цээж хөхөрч няцарсан, зүүн нүд хавдсан өөр гэмтэлгүй, яс хугараагүй. Бид хоёр эрүүл явсан. Бид хоёроос өөр гадны хүн гэмтээгүй болохоор цагдаад өгөөгүй. Найзыгаа дуудаад өөрсдөө үзүүлчихье гээд явсан. Хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, халтиргаатай зам байсан. Бид хоёр Дарь-Эхийн зам дээр явж байхад Бат-Ирээдүй нойр хүрээд байна гэж хэлэхээр нь би бариад явъя гэхэд зүгээр гээд байсан. Тэгээд цонхоо онгойлгоод явсан. Би ослын дараа өөрөөс нь асуухад зүүрмэглээд мөргөчихлөө гэсэн. Эмчилгээний зардалд өгөх баримт алга. Баримтаа хаячихсан. Эмчилгээнд 1.500.000 төгрөгний зардал гарсан. Найз Бат-Ирээдүйгээс эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг бэлнээр өнөөдөр авч байна. Одоо надад гомдол санал байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Х.Ижилбаярын: ...Би 2018.01.01-ний шөнө найз Аригбөхийн лагерьт Сэлбийн зусланд 10 гаран найзуудын хамт шинэ оноо гаргаад байж байхад найз Бат-Ирээдүй шөнө 02 цагийн үед ирсэн. Тэгээд өглөө ажилтай гээд архи уугаагүй. Тэгээд өглөө 06:00 цагийн үед ажил руугаа оччихоод ирье гээд надаас миний машиныг гуйсан. Тэгэхээр нь би эрүүл байсан болохоор нь машины түлхүүрээ өгсөн. Тэгээд Бат-Ирээдүй миний “Т.Приус-20” маркын 43-30 УНО улсын дугаартай машиныг жолоодож явчихаад 11:00 цагийн үед буцаж ирсэн. Тэгээд бид нар ууланд гулгаж байхад найз Бат-Ирээдүй надаас дахиад машинаа өгөөч хүнээс мөнгө авчихаад ирье гэсэн. Найз Өнөмөнх 17:00 цагаас ажилтай байсан учир тэр хоёр миний машинтай хамт 14:00 цаг өнгөрч байхад явсан. Тэгээд цаг гарангийн дараа над руу найз Бат-Ирээдүй өөрөө залгаад машиныг чинь зүүрмэглэж яваад юм мөргөчихлөө, хүрээд ирээч гэхээр нь би осол болсон газар нь буюу Сансарын “Петровис” колонкийн урд талын уулзвар дээр очиход миний машин угаалгын газрын хажуугийн бетонон ханыг мөргөөд зогсчихсон, урд хэсэг нь тэр чигтээ чихэгдсэн байсан. Өнөмөнх цээжээр өвдөөд байна гэсэн. Тэгээд найзыгаа дуудаад Бат-Ирээдүй, Өнөмөнх хоёр Гэмтлийн эмнэлэг үзүүлнэ гээд явсан. Би үлдэж машинаа ачуулж, ахын таньдаг Вьетнам засварын газарт оруулсан. Би тухайн үед сандраад найз Бат-Ирээдүй миний машиныг засаад өгье гэхээр нь цагдаад дуудлага өгөөгүй. Тэгээд машин засаж өгөхгүй байхаар нь цагдаад 01 дүгээр сарын 09-нд өргөдөл өгсөн юм. Би машиндаа үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 4.885.000 төгрөг гарсан. Машины хохирлыг төлүүлэх саналтай байна. Одоогоор хохирол төлөгдөөгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр тал/,
Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:
1. М.Өнөмөнхөд цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл, зүүн уушгины авчилт, хий хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай Шүүх Эмнэлэгийн Гэмтлийн Зэрэг Тогтоох Журмын 3.1.12-д заасан “ХҮНД” зэргийн гэмтэл болно.
3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.
Шинжээч эмч С.Наранцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.”Т.Приус-20” маркын 43-30 УНО дугаарын автомашины жолооч Санжаадорж овогтой Бат-Ирээдүй нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэол болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Уг зам тээврийн осолд замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
Шинжээч, цагдаагийн ахмад Г.Алтанхуяг гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр тал/,
- Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 44 дүгээр тал/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн маягт /хх-ийн 34-35, 36 дугаар тал/,
- Шүүгдэгч С.БЗэвсэгт хүчний 142 дугаар ангид ажилладаг талаарх ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас бүхий баримтууд /хх-ийн 61, 65, 66, 67 дугаар тал/,
- Шүүгдэгч С.Бхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 69-70 дугаар тал/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 74, 75 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: С.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сансарын колонкын урд талын замд 43-30 УНО улсын дугаартай “Тоёота-Приус” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7...”Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “..., 9.2...”Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажууд байрлах бетон зүйл мөргөж, Х.Ижилбаярын автомашинд шууд 3.535.000 /нийт 4.885.000 төгрөг/ төгрөгийн хохирол, зорчигч М.Өнөмөнхийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч С.Бнь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сансарын колонкийн урд талын замд 43-30 УНО улсын дугаартай “Тоёота Приус” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7...”Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “..., 9.2...”Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажууд байрлах бетон зүйл мөргөж, Х.Ижилбаярын автомашинд шууд 3.535.000 /нийт 4.885.000 төгрөг/ төгрөгийн хохирол, зорчигч М.Өнөмөнхийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, автмашины үнэлгээний тайлан, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт, замын техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Тээврийн Прокурорын газраас С.Бн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Шүүгдэгч С.Бгэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч С.Бнь хохиролд 1.500.000 төгрөгийг хохирогч М.Өнөмөнхөд хүлээлгэн өгсөн байх тул одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 74, 75 дугаар тал/
Хохирогч М.Өнөмөнх нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч С.Бнь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 67 дугаар тал/
Шүүгдэгч С.Бат-Ирээдүйгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч С.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч С.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч С.Бнь гэмт хэргийн улмаас хохирогч М.Өнөмөнхөд учирсан 1.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.Өнөмөнх гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч С.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж, гэмшиж буйгаа илэрхийлж байх тул хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар С.Бтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.Б оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Бтэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Бтэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Бнь одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Хохирогч М.Өнөмөнх нь цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, иргэний нэхэмжлэгч Х.Ижилбаяр нь өөрт учирсан хохирлын талаархи холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн С.Б “В” ангилалын №1059882 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Бтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба С.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ