| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0524/Э |
| Дугаар | 567 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Б.А,
хохирогч М.Дагвадорж, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар ҮД:19-55, Б.Адалбек ҮД:15-03 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ордос овогт Б.А яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 1991 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Төв аймгийн Угтаал Цайдам суманд 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ..
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Б.А нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бумбат хөндий” ХХК-д хөдөө орон нутгийн борлуулагчаар ажиллах хугацаандаа бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгө болох нийт 44.746.686 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Бумбат Хөндий” ХХК-д хөдөө орон нутгийн борлуулагчаар ажилд орсон. Хөдөө орон нутгаар хүнс, хүнсний бүтээгдэхүүний борлуулагч хийдэг. 10 аймгаар явж борлуулалтаа хийдэг. Хөдөө орон нутгаар жолоочтойгоо хоёулаа явдаг юм. Би борлуулалтын мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглосон, мөн хувьдаа машин авахад 5.000.000 төгрөгийг зарцуулсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Дагвадорж мэдүүлэхдээ: Манай компани зарын дагуу Б.А2016 оны 05 сард хөдөө орон нутгийн борлуулагчаар ажилд авсан. Урьд нь олон жил хөдөө орон нутгийн борлуулагчаар ажиллаж, ажлын туршлагатай гэж шалгаруулан авсан юм. Өөрийн амаар нь мэдээлэл авч ажиллуулсан. Манай компани ажилтан шалгаруулж авахдаа ажлын туршлага, барьцаа хөрөнгө харж авдаг. Тухайн хүний боловсролыг нь харгалздаггүй. Тухайн үед барьцаа хөрөнгө байхгүй гэхээр нь аав ээжээс нь баталгаа гаргуулж Б.Ариунэрдэнийг авч байсан. Манай хүү мөнгө төгрөгийн асуудал гаргавал “би хариуцна” гэж хэлсэн. Манай компани мах махан болон хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хөдөө орон нутагт борлуулах үүрэгтэй ажиллаж байсан. 2017 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. Тэгээд миний бие өвдөөд байна гэж хэлээд ажилдаа ирэхгүй байсан. Хэсэг хугацааны дараа Өмнөговь аймагт өөр компанийн борлуулагч хийж байсан. Үүнээс болж хардаж зээлийг нь шалгаж үзэхэд бэлэн мөнгө өгч бараа бүтээгдэхүүнээ авдаг дэлгүүрээс мөнгө авч завшсан байсан. 2016 оны 12 дугаар сард мэдсэн. Тухайн үед өр дутагдал нь 28.000.000 төгрөг орчим байсан. Тэгээд Ариун-Эрдэнэд хэлж шаардахад дарамттай юм бэ, би зээлээ өгчихөөд энэ ажлаас гарлаа гээд ярьж, мессеж бичээд байсан. Надад бараа бүтээгдэхүүнээ зээлээр өгөхгүй бол дэлгүүрүүд харьцахгүй байна гэж хэлсэн. Би зээлээр бараагаа борлуулж байна, өөр ямар ч боломж алга гэж хэлсэн. Тээврийн бүх зардал нь өндөр гардаг. Манай компаниас бүх зардлыг өгдөг. Энэ зардалд хяналт тавьдаггүй. Борлуулагч бол хүссэнээрээ идэж уудаг. 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд компаниас борлуулахаар хүлээн авсан бараа бүтээгдэхүүн болон борлуулсан барааны үнийн дүн дээр дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгөн дүн буюу 44.746.686 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Би сар болгоны 20-нд банкны зээл төлдөг. Б.Аэнэ талаар мэддэг. Б.Ариунэрдэнийг ажилд орохоос өмнө би сар сард банкны зээлээ төлж явсан. Банкны зээлээ цаг хугацаанд нь төлж чадахаа больж, нэмэгдүүлсэн хүү төлж байна. Учир нь би банкны зээлээ цаг хугацаанд төлж чадахгүй байна. Би гомдолтой байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Дагвадоржийн: ...Б.Ань 2016 оны 05 дугаар сард зарын дагуу хөдөө орон нутгийн борлуулагчаар манай компанид ажилд ороод 2017 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа манай байгууллагын бүтээгдэхүүнийг зарж борлуулсан. 44.746.686 төгрөгийн тооцоо тушаагаагүй хувьдаа ашигласан байсан. Анх ажилд орохдоо аман гэрээгээр явж байгаад 2017 оны 02 дугаар сард хөдөө орон нутаг хариуцсан борлуулагч менежер гэх албан тушаалаар гэрээ байгуулсан. Эхлээд Б.А нь надад бүх зээл, мөнгө байгаа гэж яриад байхад нь би итгэж байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Нэмж шалгуулах зүйл байхгүй. Ариун-Эрдэнэ одоо болтол хохирлоо төлөөгүй. Харин манай эхнэр Б.Наранчимэгийн нэр дээр Б.А өөрийн аав Бямбажавын эзэмшлийн “Приус-11” маркын автомашиныг аавтайгаа ирээд нэр дээр нь шилжүүлэн өгсөн. Үүнийгээ одоо хүртэл өөрсдөө унаад явж байгаа. Би Б.Ахөдөө орон нутагт очиж зарж борлуулсан дэлгүүрийн хүмүүстэй ярихаар бэлнээр болон дансаар мөнгийг нь өгсөн, одоо ямар нэгэн тооцоо үлдэгдэл байхгүй гэж хэлдэг. Надад учирсан 44.746.686 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-н 25-26 дугаар тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Наранчимэгийн: Б.А нь манай “Бумбат хөндий” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд зараар ирж борлуулагчаар ажилласан хугацаандаа 28.100.000 төгрөгийг завшсан байсан. Би Ариун-Эрдэнэтэй тооцоо хийгээд тулгаад дээрх мөнгийг завшсан талаар нь баримт үйлдүүлээд цагдаад өгөх гэтэл аав ээжийгээ дагуулж ирээд ажил хийгээд завшсан мөнгөө төлж дуусгана гээд бичиг хийж өгөөд дахиад ажилдаа орсон. Тэгээд 2017 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын 29-ний хугацаанд дахин ажиллаад 12 сая төгрөг нэмж завшсан байсан. Тэгээд цагдаад өргөдөл өгөөд шалгуулсан. Тэгээд мэргэжлийн нягтлан бодогч авч ирээд дотоод шалгалт Б.Ад хийлгэхэд 48.210.376 төгрөг дутсан. Одоо манай компани 48.210.376 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрхи баримтанд тооцоо нийлсэн. Б.А бараа тараасан хүмүүсээс гуйхдаа та зээл авсан гэж хэлээд өгөөч гэж Өмнөговь аймгийн “Тулга” дэлгүүрийн эзэнд хэлсэн байсан... гэх мэдүүлэг /хх-н 29-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Сүхтулгын: ... Би “Бумбат- Хөндий” ХХК-н гэрээт нягтлан ажилтай. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Бумбат-Хөндий” ХХК-н захирал М.Дагвадоржийн №0917 тоот тушаалын дагуу борлуулагч Б.Ариун-Эрдэнийн борлуулсан бараа бүтээгдэхүүн, тушаасан мөнгө, үйл ажиллагаатай холбоотой анхан шатны баримт зэргийг шалгах тушаал гарсан. Уг багт миний бие болон менежер Наранчимэг, технологич Нямбаяр, борлуулагч Б.Ариунбаяр бид нар оролцсон. Шалгалтаар борлууулагч Б.Ариун-Эрдэнийн хот болон хөдөө орон нутагт нийт 87 удаагийн борлуултанд гарсан байсан. Ингэхдээ борлуулагч Б.А 356.825.820 төгрөгийн бараа борлуулахаар цехээс авч гарсан байдаг. Үүнээс 33.028.500 төгрөгийн бараа буцаалтанд цехэд буцааж өгсөн байдаг. Цэвэр дүнгээр 323.797.320 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулж бэлнээр 80.189.580 төгрөгийг компанид тушаасан, дансаар 5023438191 тоот дансанд 67.077950 төгрөг, 5035035040 тоот дансанд 35.901.000 төгрөг тушаасан, 5077385758 тоот дансанд 4.559.050 төгрөг тушаасан байдаг. Эдгээр дансны хуулгаар харагдаж байгаа. Борлуулатанд явахдаа түлш болон автомашины засвар үйлчилгээнд 27.572.560 төгрөг зарцуулсан бэлэн мөнгөний баримтаар нотлогдож байгаа. Харилцагч нарын дансанд 53.937.300 төгрөг шилжүүлсэн. Энэ нь Б.Ариун-Эрдэнийн дансаар харагдаж байгаа. Дэлгүүрүүд буюу “Ганга нуур” дэлгүүрт 119.500 төгрөг “Симба” дэлгүүрт 653.500 төгрөг, “Баярлалаа” дэлгүүрт 122.500 төгрөг, “Оргил шанд” дэлгүүрт 650.500 төгрөг, “Баялаг” дэлгүүрт 450.900 төгрөгийн зээл олгосон байгаа гэж Б.А өөрөө мэдэгдсэн. Дээрхи дэлгүүрүүд хаана байдаг талаар би мэдэхгүй. Наранчимэг мэдэж байгаа. Учир нь тухайн үед шууд дэргэд нь утсаар яриад асууж тодруулаад лавласан. Б.Ариун-Эрдэнийн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллах хугацаанд нийт 11 удаа тооллого хийж, 2.051.500 төгрөгийн дутагдал гарсан байсныг компани цалингаас нь суутгаж авсан байсан. Борлуулагч Б.А 2017 оны 04 дүгээр сарын 19-ний байдлаар 2.301.054 төгрөгийн цалин аваагүй байсан. Шалгалтаар эцсийн дүнгээр 48.210.376 төгрөгийн өр төлбөр борлуулагч Б.А тушаагаагүй гэсэн тооцоо гарсан. Энэ дүнгээ борлуулагч Б.А өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад баталгаажуулсан. Дээрхи тооцоог хэрэгт хавсаргасан байгаа. Тооцоо хийсэн энэ хугацаанд борлуулагч Б.АриунЭрдэнэд ямар нэгэн дарамт үзүүлээгүй, өөрөө энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-н 31-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №025 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Борлуулагчаар ажиллаж байсан Б.Ариун-Эрдэнийн зөрчил дутагдлын тооцоог 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд буюу ажлаас халагдах үе хүртэл хугацааг хамруулан хийлээ. Б.А нь ажиллаж байх хугацаандаа 323.797.320 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулахаар хүлээн авсан баримттай байна. Борлуулсан бараа бүтээгдэхүүнээс 76.589.580 төгрөгийг бэлнээр, дансанд 168.575.300 төгрөгийг, нийт 245.164.880 төгрөгийг компанид оруулсан байна. Дээрхи борлуулалтын явцад 27.536.250 төгрөгийн зардал гарсан баримттай байна. Б.Ариун-Эрдэнийн харилцагч нараас зээлийн үлдэгдэлтэй 5 аж ахуйн нэгж байгаа бөгөөд дүн нь 1.996.900 төгрөг гэх боловч тооцоо нийлсэн акт байхгүй байна. Тус компани нь Б.Ариун-Эрдэнийн цалингаас нийт 4.352.604 төгрөг суутган авч төлүүлсэн байна. Дүгнэлт гарах өдрийн байдлаар борлуулахаар авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 44.746.686 төгрөг байна. Эдийн засгийн мэргэшсэн шинжээч, Цагдаагийн хошууч Д.Мөнхцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Б.А нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бумбат хөндий” ХХК-д хөдөө орон нутгийн борлуулагчаар ажиллах хугацаандаа бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгө болох нийт 44.746.686 төгрөгийг компанид тушаагаагүй хувьдаа хэрэглэсэн үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.А нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бумбат хөндий” ХХК-д хөдөө орон нутгийн борлуулагчаар ажиллах хугацаандаа бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгө болох нийт 44.746.686 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд, тооцоо нийлсэн акт болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Б.Агэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Ань “Бумбат хөндий” ХХК-д хөдөө орон нутгийн борлуулагчаар ажиллах хугацаандаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгө болох нийт 44.746.686 төгрөгийг өөрийн хэрэгцээнд захиран зарцуулж буй гэм буруугийн шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Аэрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Ань хохирогч М.Дагвадоржид учруулсан 44.746.686 төгрөгийн хохирлоос нэг ч төгрөгийг төлөөгүй байх тул хохирогч М.Дагвадоржид төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Аурьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 68-р тал/
Шүүгдэгч Б.Аэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ордос овогт БА Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.А/ /-с 44.746.686 /дөчин дөрвөн сая долоон зуун дөчин зургаан мянга зургаан зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулж, хохирогч Монхорын Дагвадоржид / олгосугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ