Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 119/ШШ2026/0040

 

                                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “**” ХХК /Гүйцэтгэх захирал **/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **, **

Нэхэмжлэлийн шаардлага: ““**” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “**” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерт оролцогч биш этгээдээс тодруулга авсан буюу тендерт заагаагүй баримт шаардсан болон санал болгосон өрмийн машины үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байхгүй гэсэн нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин” тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах, ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин” тендер шалгаруулалтыг шинээр дахин зарласан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  О.Орхонсэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “**” ХХК нь ““**” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “**” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерт оролцогч биш этгээдээс тодруулга авсан буюу тендерт заагаагүй баримт шаардсан болон санал болгосон өрмийн машины үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байхгүй гэсэн нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин” тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин +” тендер шалгаруулалтыг шинээр дахин зарласан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах”, “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан.

2. Нэхэмжлэгч “**” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Тэсэлгээний өрмийн машин” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй” гэж татгалзсан.     

“**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамны 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 03/2679 дугаартай албан бичгээр гомдлыг буцаасан тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

3. Нэхэмжлэгч “**” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай, “Тэсэлгээний өрмийн машин +” тендер шалгаруулалтад оролцсон. Тус тендерийн хариуг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2026 оны 01 сарын 07-ны өдрийн М-ДБ-112-12/95 тоот шийдвэрээр манай компанид гэрээ байгуулах эрх олгосон. Гэтэл тус тендерт оролцогч “**” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас дахин үнэлэх шийдвэр гаргасан.

Ингээд захиалагчаас дахин үнэлгээ хийж 2026 оны 02 сарын 26-ны өдрийн М-ДБ-112-12/850 дугаартай мэдэгдлээр манай компанийн тендерээс татгалзаж, “**” ХХК-ийг шалгаруулсан. Манай компани 2026 оны 03 сарын 02-ны өдрийн 26/17 дугаартай бичгээр манай компани шаардлага хангаж байгааг тайлбарлаад, шалгаруулсан "**” ХХК нь дараах шаардлагыг хангахгүй байгаа тухай Сангийн яаманд гомдол гаргасан. Үүнд:

1. “**" ХХК нь үнийн саналаа төсөвт өртгийн 80 хувиас багаар өгсөн нь ТШЗ-ны 21.9-д заасныг зөрчиж байгаа тухай

2. “**” ХХК-ийн санал болгосон JK820-3 загварын өрмийн машины техникийн үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэб сайтад байхгүй байгаа нь ТШЗ-н 17.5-д заасан шаардлагыг хангахгүй байгаа тухай

3. “**’’ ХХК-ний тендерт ирүүлсэн материалд техникийн паспортаас бусад бичиг баримт ирүүлээгүй байгаа нь Техникийн тодорхойлолтын Нэмэлт шаардлагын 20-р мөрөнд шаардсан Техникийн паспорт, угсралт, тохируулгын заавар, эд ангийн катологи, цахилгааны схем, гидрийн схем, чанарын сертификат, тохирлын гэрчилгээтэй байх шаардлагыг хангаагүй тухай

Манай компанийн дээрх гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 03 сарын 16-ны өдрийн 03/1831 дугаартай бичгээр “**" ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан хариу өгсөн.

Ингээд захиалагч дахин үнэлгээ хийж “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ 2026 оны 03 сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэрээр манай компанийн тендерээс дахин татгалзаж, бүх тендерээс татгалзан тендерийг дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн. Ийнхүү дахин татгалзахдаа дараах шалтгаанаар манай компанийн тендерээс татгалзаж байгаа мэдэгдсэн. Үүнд:

1. Оролцогчийн ирүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг нотлох “**” ХХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Г-56 тоот гэрээг бодитой эсэх талаар тухайн компаниас 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр [email protected] цахим шуудангаар тодруулга авах албан бичиг явуулсан боловч албан ёсны хариу ирээгүй тул шаардлага хангахгүй.

Уг шалтгаан нь үндэслэлгүй болох тухай тайлбар: ТББ-ын ТШЗ 18.1-д “Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг дараах байдлаар нотолно. Үүнд: 18.1.2.2.1. 2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна. 18.1.2.2.2. Нийлүүлсэн ижил төстэй барааны үнийн дүн нь төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна. 18.1.2.2.3 Ижил төстэй гэдэгт Тэсэлгээний өрмийн машин нийлүүлж байсныг ойлгоно.” гэж заасан байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т “бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт” гэж заасан байдаг. Манай компани нь хуульд заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн буюу "**” ХХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Г-56 тоот гэрээг, гэрээ дүгнэсэн актын хамт тендертээ өгсөн. Гэтэл захиалагч нь хууль болон ТШЗ-д зааснаас өөр буюу давсан нэмэлт баримт шаардаж байгаа нь хууль зөрчиж байна. Мөн захиалагч нь энэ талаарх тодруулгыг тендерийн оролцогч биш “**” ХХК-иас тодруулсан гэж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.” гэж заасныг зөрчиж байна.

2. Оролцогчийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт 6 дугаар мөр: Хөдөлгүүрийн мушгих хүч-3600 Н.м. 7-р мөр: Хөдөлгүүрийн эргэлт-1900 эрг/мин гэж ирүүлсэн боловч санал болгож байгаа ‘"JIIEA B12” өрмийн автомашины техникийн паспортод "Дизель хөдөлгүүрийн загвар: QSC8.9-C420-30; нэрлэсэн чадал: 324кВт @1800эрг/мин, хамгийн их эргүүлэх момент: 1920 Н.м @ 1600 эрг/мин гэж зөрүүтэй ирүүлсэн ба санал болгож ирүүлсэн Тэсэлгээний JIEA B12 DTH Drilling Rig өрөмдлөгийн машины дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hongwuhuan.com/productinfo/3777546.html сайтаас шалгаж үзэхэд хөдөлгүүрийн мушгих хүч, эргэлтийн мэдээлэл тусгагдаагүй тул шаардлагад нийцэхгүй гэж үнэлжээ.

Уг шалтгаан нь үндэслэлгүй болох тухай тайлбар: ТББ-ын ТШЗ 17.5-д “Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно./” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл техникийн үзүүлэлт нь зөрүүтэй байгаа бол үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтаас шалгаж үзэхээр заасан байгаа юм. Гэтэл БНХАУ-ын ** (**) компанийн сайтын http://www.hongwuhuan.com/productinfo/3777546.html линкээр орж үзвэл хөдөлгүүрийн мушгих хүч, эргэлтийн мэдээлэл тусгагдсан байхад техникийн мэдээлэл тусгагдаагүй гэж манай компанийн тендерээс илт үндэслэлгүйгээр татгалзаж байна. Тус вэбсайтын дээрх линкээр орж үзвэл Хөдөлгүүрийн мушгих хүч-5500 Н.м гэж, эргэлтийн мэдээлэл 2100 эрг/мин гэж заасан байгаа. Уг вэбсайтын тус линкний мэдээллийг баталгаат орчуулгын хамт шүүхэд гарган өгч байна.

“Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ 2026 оны 03 сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэрийг зөвшөөрч манай компани 2026 оны 03 сарын 30-ны өдрийн 26/35 тоотоор гомдол гаргахад Сангийн яамны 2026 оны 04 сарын 03-ны өдрийн 03/2679 тоотоор хариугаар “... 2026 оны 01 сарын 23-ны өдрийн 03/407 дугаар бичгээр захиалагчид хүргүүлсэн" гэсэн агуулгатай буюу өмнө шийдвэрлэсэн асуудал дахин шийдвэрлэхгүй гэсэн хариуг өгч, “**” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 03 сарын 16-ны өдрийн 03/1831 дугаартай бичгийг хавсаргаж өгсөн байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Энэ байдал нь манай компанийн төрийн худалдан авах ажиллагаанд шударгаар оролцох, өрсөлдөх, шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Бид нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн төрлөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.;

“Манай компани нь 2025 оны 11 дугаар сарын 28-ны өдөр нээсэн ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай, “Тэсэлгээний өрмийн машин +” тендер шалгаруулалтад оролцсон. Бид 2026 оны 04 сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Тэсэлгээний өрмийн машин +” тендер шалгаруулалтыг шинээр дахин зарлаж 2026 оны 05 сарын 06-ны өдөр цахим системд нийтэлсэн байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д "Захиалагч бүх тендерээс татгалзсантай холбоотойгоор дахин тендер шалгаруулалт зарлах тохиолдолд энэ хуулийн 59.1-д зааснаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дараагийн тендер нээхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж байна. Учир нь хуулийн 59.1-д Сангийн яаманд гомдол гаргаж шийдвэрлүүлэх процесс, хуулийн 60.1-д Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах дарааллыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, гомдол гаргах, маргаан шийдвэрлүүлэх ажиллагаа дуусаагүй байхад тендерийг дахин зарлаж байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тендер шалгаруулалтын ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргах эрх манай компанид, түдгэлзүүлээд маргаан шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байгаа. Гэтэл хуулийн энэ зохицуулалтыг үл хэрэгсэн дахин зарлаж байгаа нь хууль зөрчиж байна.

Иймд “ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин +” тендер шалгаруулалтыг шинээр дахин зарласан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 4. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Техникийн паспортод өөрөөр заасан гэж Үнэлгээний хороо шийдвэрлэсэн. Техникийн паспорт гэдэг бол тухайн нийлүүлсэн барааг дагаж ирдэг. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн хувь техникийн паспорт ирүүлэх гээд шаардчихсан байгаа учраас боломжит хувилбар нь өмнө нь үйлдвэрлэж байсан, өмнө нь өөр газар худалдаалсан паспортыг өгсөн. Энэ нь ийм баримт гардаг гэдгийг харуулж байгаа баримт болохоос биш тухайн өрмийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагаас зөрсөн асуудал биш юм. Өөрөөр танай байгууллага ямар өрөм үйлдвэрлэдэг компаниас тухайн машиныг авч байгаа юм бэ гэдгийг харуулахын тул техникийн паспорт буюу өмнө нь үйлдвэрлэсэн паспортыг жишиг болгон өгч байгаа юм. Мөн үйлдвэрлэгчийн албан ёсны сайтыг нотлох баримтын дагуу шаардлага хангасан хэлбэрээр өгсөн тул техникийн тодорхойлолтыг үндэслэж үзүүлэлт таарахгүй байна гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй” гэв.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тус тендерт шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн тендер шалгаруулалтын үнэлгээний 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар огноо дугаарыг нь бичиж тодруулсан. Нэхэмжлэлийн агуулга үндэслэлийн тухайд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Тэсэлгээний өрмийн машины тендер нээгдээд нэхэмжлэгч “**” ХХК оролцсон байдаг. 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн М-ДБ-112/1295 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “**” ХХК -д гэрээ байгуулах эрх олгосон. Гэтэл “**” ХХК гэх оролцогчоос Сангийн яамд гомдол гаргаад Сангийн яамнаас дахин үнэлгээ хий гэх шийдэл гарсан. Захиалагчаас дахин үнэлгээ хийгээд 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12/850 дугаартай мэдэгдлээр “**” ХХК-аас татгалзаад “**” ХХК-г шалгаруулсан байдаг. “**” ХХК 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 26/17 дугаартай бичгээр манай компани шаардлага хангаж байхад шаардлага хангахгүй компанийг шалгаруулчихлаа гэх үндэслэлээр Сангийн яамд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гомдлын 03/1831 дугаартай хариуг ирүүлсэн байдаг бөгөөд “**” ХХК-г сонсог шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан хариу ирүүлсэн байдаг. Ингээд захиалагч дахин үнэлгээ хийж “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-11-12/1431 дугаартай шийдвэрээр “**” ХХК -ийн тендерээс татгалзаж, бүх тендерээс татгалзан дахин тендер зохион байгуулахыг мэдэгдье гэх албан бичгийг ирүүлсэн байдаг. “**” ХХК-аас татгалзах болсон хоёр үндэслэлийг мэдэгдэлдээ дурдсан байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт болох 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийг дурдаад нэгдүгээрт оролцогчийн ирүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг нотлох “**” ХХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Г-56 тоот гэрээг бодитой эсэх талаар тухайн компаниас 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр [email protected] цахим шуудангаар тодруулга авахаар бичиг явуулсан боловч албан ёсны хариу ирээгүй тул шаардлага хангаагүй гэж эхний үндэслэлээ тайлбарласан байдаг. Манай компанийн дүгээс яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа вэ? гэвэл тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 18.1 дэх хэсэгт ижил төстэй бараа нийлүүлж байгаа туршлагыг нотлох ёстой гэж заасан. 2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна. Ижил төстэй бараа гэдэгт тэсэлгээний өрмийн машин нийлүүлж байсныг хамаарна гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт бараа нийлүүлэх тендерийн хувьд сүүлийн гурав хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт гэж заасан байдаг. “**” ХХК нь “**” ХХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Г-56тоот гэрээг байгуулаад, гэрээ дүгнэсэн актаа тендерт оролцохдоо баримтуудтайгаа хамт өгсөн. Өөрөөр хэлбэл хуульд заасан ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил зэрэг нь гэрээнд тусгагдсан байна. Гэрээний үүргээ гүйцэтгэсэн болох нь гэрээ дүгнэсэн актаар нотлогдож байгаа. Энэ баримтуудаа тендерт хавсаргаж өгсөн. Гэтэл ТШЗ заагаагүй болон хуулийн хэмжээ хязгаараас хэтэрсэн зүйлийг захиалагч талаас шаардсан. Дараагийн татгалзаж байгаа үндэслэлээ манай компанитай гэрээ байгуулсан “**” ХХК-иас тодруулга авахаар и-мэйл явуулсан боловч хариу ирүүлээгүй гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.1 дэх хэсэгт Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана гэж заасан. Энэ зохицуулалтыг хариуцагч байгууллага зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл “**” ХХК -аас асууж тодруулах боломжтой байдаг. Оролцогч биш өөр этгээд рүү мэйл явуулаад хариу ирээгүй болохоор нь татгалзаж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Хуулийн 25.1, 25.2, 25.3-тай хологдуулан тайлбар хэлье. Хууль хэрэглээний хувьд бичигдсэн дарааллыг нь харвал нэгдүгээрт тендерт оролцогчоос тодруулах, дараагаар нь бусад этгээдээс тодруулахаар хуульчилсан байна. Мэйл хаяг руу тодруулга явуулсан гэж тайлбарлаад байгаа. Гэтэл ашигладаг үгүй нь мэдэгдэхгүй мэйл хаяг руу тодруулга явуулчхаад, хариу ирэхгүй байна гээд татгалзаж байна гэдэг нь хуулийг буруу хэрэглэж байна. Мөнх компанийн эрх ашгийг хохироож байна. “**” ХХК-аас тодруулга авчихсан байсан бол “**” ХХК тухайн компаниасаа шаардлагатай бичиг баримтаа холбогдох сувгаараа холбогдоод аваад өгөх боломжтой байсан.

Техникийн тодорхойлолттой холбоотой асуудлын тухайд хөдөлгүүрийн мушгих хүчийг 3600, хөдөлгүүрийн эргэлт 1900 гэх мэтээр тодорхойлж ирүүлсэн. Тэсэлгээний JIEA B12 DTH Drilling Rig өрөмдлөгийн машины дэлгэрэнгүй мэдээллийг сайтаас шалгаж үзэхэд хөдөлгүүрийн мушгих хүч, эргэлтийн мэдээлэл тусгагдаагүй тул шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна. ТШЗ 17:5 дах хэсэгт үзүүлэлтээс зөрүүтэй орхигдуулсан бол үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудаснаас шалгаж үзнэ гэж заасан. Тендерийн баримт бичигт тухайн сайтын линкийг оруулж өгсөн. Линкээр нь ороод үзвэл холбогдох мэдээлэл, техникийн үзүүлэлт зэрэг нь байгаа.

Техникийн паспортад зааснаас өөр гэж тайлбарлаж байна. Техникийн паспорт гэдэг нь тухайн техникээ л дагаж ирдэг зүйл. Нэгэнт тендерийн баримт бичигт техникийн паспорт ирүүл гээд шаардчихсан учраас түүнтэй дүйцэх жишиг техникийн паспорт өгч явуулсан л асуудал байгаа. Техникийн паспортын мэдээлэл зөрүүтэй байсан юм бол сайт руугаа ороод мэдээллийг нь шалгаж болно. Үнэлгээний хорооны хурлын процессын тэмдэглэлийг харвал захиалагчийн яриад багаа 2 асуудлын талаар огт яриагүй. Бусад компанийн асуудлыг нэг бүрчлэн яриад ийм ийм учраас шаардлага хангахгүй гэж үзэж байна гэсэн хэр нь “**” ХХК-ийн талаар юу гэж буй нь тодорхойгүй хэдэн өгүүлбэр хэлдэг. Үнэлгээний хороо хурлаа хийгээд захиалагчид зөвлөмж хүргүүлээд, хурлын тэмдэглэлээрээ асуудлаа шийдвэрлүүлээд, түүний үндсэн дээр захиалагч мэдэгдлээ хүргүүлэх ёстой байсан.

Үнэлгээний хорооны шийдэлгүйгээр захиалагч шийдвэр гаргаад явчихсан ийм процесс болсон байна. Өөрөөр хэлбэл цахим сайт руу 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр орсон гэх асуудал яриад байна. гэтэл Сангийн яам 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дахин үнэдгээ хий гээд өмнөх шийдлүүдийг нь хүчингүй болгосон. Өмнөх шийдэл хүчингүй болсон тул үнэлгээний хороо дахин үнэдгээ хийх ёстой тул дахиад тодруулах зүйлсээ тодруулаад сайт руу нэвтэрч орох ёстой. Хурын тэмдэглэлээс үзвэл “**” ХХК-ийн талаар ярьсан зүйл, шийдсэн шийдэл байхгүй. Бусад компанийн асуудлыг ярьж байгаад сүүлд нь бүх тендерээс татгалзаад дахин тендер зарлая л гэсэн байна. Иймд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь “**” ХХК-аас үндэслэлгүйгээр татгалзсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдуулан:

“**” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендер шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “**” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлийг хүчингүй болгуулах, Тендерийн оролцогч биш этгээдээс тодруулга авсан буюу тендерт заагаагүй баримт шаардсан болон тендерт санал болгосон өрмийн машины үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байхгүй гэсэн нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай Тэсэлгээний өрмийн машин тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон түүний тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай "Тэсэлгээний өрмийн машин +" Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.2.1, 50.2.2, 50.2.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №06 дугаартай хурлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тэсэлгээний өрмийн автомашин+”нийлүүлэх ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендер шалгаруулалтад оролцогчдоос шаардлагад нийцсэн оролцогч байхгүй тул тендер шалгаруулалтыг дахин зарлах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зөрчөөгүй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ буюу захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаар албан бичгээр Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг “**” ХХК-д мэдэгдсэн мэдэгдэл нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”;

““**” ХХК-ийн ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай Тэсэлгээний өрмийн машин + тендер шалгаруулалтыг шинээр дахин зарласан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тэсэлгээний өрмийн машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ20240102655 дугаартай тендерийг анх 2024.11.21-ээс 2024.12.18-ны хооронд нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулахаар зарлаж, 6 оролцогч орсон боловч амжилтгүй болсон.

Улмаар 2025 онд Тэсэлгээний өрмийн машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ202501021115 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг 2025.10.28-аас 2025.11.28-нд зарлаж, 9 оролцогч орсон боловч мөн амжилтгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.4. 3ахиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана гэсэн хуулийн заалтыг үндэслэн тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн болно.

Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтуудыг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2026 оны А/159 дугаар тушаалаар тус тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог 7 гишүүнтэй байгуулсан.

Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 50.2.1-д “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах;”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.” гэж заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагч баталж, ЭҮТӨҮГ/20260102758 "Тэсэлгээний өрмийн машин+” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын зарыг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn) олон нийтэд ил тод, нээлттэй нийтэлсэн.

Дээрх үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “**” ХХК нь оролцох эрх нь нээлттэй, төдийгүй ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн хууль, ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй болно. Иймд ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай Тэсэлгээний өрмийн машин + нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг зарлаж 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр олон нийтэд нээлттэй нийтэлснийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах тухайд Тэсэлгээний өрмийн машин нийлүүлэгчийн сонгон шалгаруулах үнэлгээний хороог Ерөнхий захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалаар 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 50.2.1-д тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах; 11 дүгээр зүйлийн 11.1-д Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална гэж заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагч баталж, Тэсэлгээний өрмийн машин нийлүүлэгчийн сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын зарыг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайтад олон нийтэд ил тод, нээлттэй нийтэлж, тендерийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нээхэд 9 компани оролцохоор тендер ирүүлсэн байдаг. Үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар хурлаар “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Захиалагчаас 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн М-ДБ-112-12/96 дугаар албан бичгээр “**” ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдэл, мөн өдрийн М-ДБ-112-12/95 дугаар албан бичгээр “**”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл “**” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамнаас гомдлыг хянаад 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/407 дугаар албан бичгээр шийдвэрийг ирүүлсэн. Сангийн яамны Гомдол хянасан тухай шийдвэрт: “**” ХХК-ийн харьцуулсан техникийн тодорхойлолтод Хөдөлгүүрийн мушгих хүч: 3600 багагүй; хөдөлгүүрийн эргэлт 2100 гэж заасан байх боловч JIEA-B12 загварын машины техникийн паспортод Дизель хөдөлгүүрийн загвар QSC8.9-C420-30, нэрлэсэн чадал 324 квт, хамгийн их эргүүлэх момент 1920N m @1600 эрг/мин гэж зөрүүтэй ирүүлснийг нягталж үзэлгүй, шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Түүнчлэн тус оролцогчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0033 тоот албан бичигт Тэсэлгээний цооногийн JIEA B12 DTH Drilling Rig өрөмдлөгийн машины дэлгэрэнгүй мэдээллийг http//www.hongwuhuan.com/productinfo/3777546.html сайт руу орж үзнэ үү гэж дурдсаны дагуу тус цахим хуудаснаас хайлт хийж үзэхэд хөдөлгүүрийн мушгих хүч, эргэлтийн мэдээлэл тусгагдаагүй байгааг тодруулж байна. Гомдолд КТ20 тэсэлгээний өрмийн машин нь Монгол улсад 2026 оны 01 дүгээр сарын байдлаар импортлогдоогүй, гэрээний захиалагч болох “**” ХХК-ийн хаяг дээрх ** дугаараас лавлахад Kaishan KT20 загварын тэсэлгээний өрөм Монгол улсад орж ирээгүй гэх мэдээлэл авсан, мөн “**” ХХК нь 2019 оноос хойш Kaishan брэндийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг тул дээрх гэрээ нь хуурамч байж болзошгүй тухай дурдаж, холбогдох баримтуудыг ирүүлсэн байх тул тус гэрээний захиалагч “**” ХХК-аас гэрээ бодитой хэрэгжсэнтэй холбоотой нотлох баримтыг тодруулгаар авсны үндсэн дээр шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх нь зүйтэй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн М-ДБ-112-12/95 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэсэн шийдвэрийг ирүүлсэн. Захиалагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 98.1.Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана. 98.2.Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ гэж заасны дагуу тендерийг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг хийж, Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25.1.Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана. 25.2.Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно, гэсэн заалтыг үндэслэн “**” ХХК-ийн ирүүлсэн ижил төстэй ажлын гэрээг бодитой хэрэгжсэн эсэх талаар тодруулгыг “**” ХХК-аас авахаар шийдвэрлэж, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ДБ-112-12/393 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч тодруулгын хариу ирээгүй, ямар нэг мэдээлэл ирээгүй. Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 5 дугаар хурлаар энэ тухай хэлэлцэж “** ХХК-ийн ирүүлсэн тендерийг дараах үндэслэлээр шаардлагад нийцээгүй тендер гэж үзсэн. Үүнд ТШЗ 18.1 Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг дараах байдлаар нотолно гээд 2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна. Нийлүүлсэн ижил төстэй барааны үнийн дүн нь төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна. Ижил төстэй гэдэгт Тэсэлгээний өрмийн машин нийлүүлж байсныг ойлгоно. Оролцогчийн ирүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг нотлох “**” ХХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Г-56 тоот гэрээг бодитой хэрэгжсэн эсэх талаар тухайн компаниас 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдөр [email protected] цахим шуудангаар тодруулга авах албан бичиг явуулсан боловч тодруулгын хариу ирээгүй тул шаардлага хангахгүй. ТШЗ 17.5.1 дэх хэсэгт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. 17.5.2 дах хэсэгт хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно. Техникийн тодорхойлолтод хөдөлгүүрийн мушгих хүч 3600-аас багагүй, хөдөлгүүрийн эргэлт 1900 багагүй. Оролцогчийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд хөдөлгүүрийн мушгих хүч 3600, хөдөлгүүрийн эргэлт 1900 гэж ирүүлсэн боловч санал болгож байгаа JIEA B12 өрмийн автомашины техникийн паспортод Дизель хөдөлгүүрийн загвар QSC8.9-C420-30; нэрлэсэн чадал 324, хамгийн их эргүүлэх момент 1920, 1600 гэж зөрүүтэй ирүүлсэн ба санал болгож ирүүлсэн Тэсэлгээний JIEA B12 DTHDrilling Rig өрөмдлөгийн машины дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hongwuhuan.com/productinfo/3777546.html сайтаас шалгаж үзэхэд Хөдөлгүүрийн мушгих хүч, эргэлтийн мэдээлэл тусгагдаагүй тул шаардлагад нийцэхгүй. ТШЗ-ийн 17.5 шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх гэсэнтэй нийцэж байна. Хоёрдугаарт “**” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд дээр дурдсан үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэн захиалагч “**” ХХК-д 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/850 дугаартай албан бичгээр тендерт шалгараагүй тухай, “**” ХХК-д 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/845 дугаар албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл “**” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан. Энэхүү гомдлыг хянаад Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 03/1831 дугаартай албан бичгээр шийдвэрийг ирүүлсэн. Тус шийдвэрт: Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод техникийн паспорт, угсралт, тохируулгын заавар, эд ангийн катологи, цахилгааны схем, гидрийн схем, чанарын сертификат, тохирлын гэрчилгээтэй байх гэж заасан байна. “**” ХХК тендерт JK820-3 загварын тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн машины техникийн үзүүлэлт, зураг, үйлчилгээний график, үйлдвэрлэгчийн албан бичиг, үйлдвэрлэгчтэй байгуулсан Гадаад дистрибьютерийн гэрээг тус тус ирүүлсэн байх боловч тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан дээрх  баримт бичгүүдэд хамаарах баримтыг бүрэн ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/845 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна гээд тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 98.1.Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана. 98.2.Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ гэж заасныг баримтлан Сангийн яамнаас ирүүлсэн дээрх шийдвэрийн дагуу үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар хурлаар хэлэлцэж, тендерийг хянан үзэх, үнэлэх үйл ажиллагааг дахин хийж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт Тэсэлгээний өрмийн автомашин нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцогчдоос шаардлагад нийцсэн оролцогч байхгүй тул дахин зарлах зөвлөмжийг  Үнэлгээний хорооны гишүүдийн 100 саналаар захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.4.Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана гэсэн хуулийн заалтыг үндэслэн “**” ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр шаардлага хангаагүй тухай мэдэгдэж, уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг мэдэгдсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болсон. Гуравдугаарт тендерийн оролцогч биш этгээдээс тодруулга авсан буюу тендерт заагаагүй баримт шаардсан болон тендерт санал болгосон өрмийн машины үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байхгүй гэсэн нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай Тэсэлгээний өрмийн машин тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон түүний тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах шаардлагын тухайд захиалагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25.1.Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана. 25.2.Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно гэсэн заалт, мөн Сангийн яамны гомдол хянасан шийдвэрт “**” ХХК-аас гэрээ бодитой хэрэгжсэнтэй холбоотой нотлох баримтыг тодруулгаар авсны үндсэн дээр шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг үндэслэн зохих тодруулгыг авсан нь хууль зөрчөөгүй. Үнэлгээний хороо нь Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийн дагуу хуульд заасан эрхийн хүрээнд маргаан бүхий тендерийг дахин хянан үзэж шийдвэрүүдийг тус тус гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ дахь хэсэгт заасантай нийцэж байх тул Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр “**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Үнэлгээний хороо анх хуралдаад үнэлгээ хийсэн. Хууль бус буруу зүйл яриад байна. Яагаад техникийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа юм бэ. Зөвхөн загвар гэж хэлж болохгүй хуульд тодорхой заачихсан байгаа. Тендерийн бичиг баримтыг үнэн зөв үнэлэх ёстой. Бид нар үнэлэхдээ харьцуулсан хүснэгтээр үнэлгээ хийсэн. Тухайн үнэлгээнд захиалагчийн даалгавартай тулгаж бай ёстой. Загвар гэж байхгүй энэ нь хууль зөрчиж байна. Загвар маягаар боловсруулсан гэж байгаа бол анхнаасаа тендерийн бичиг баримтыг хуурамчаар, буруу боловсруулсан байна. Тухайн барааны нийлүүлэлтээ авчирч болно. Хэрэв тийм бол тухайн үзүүлэлт нь харьцуулсан үзүүлэлттэй мөргөж байх ёстой” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн талаар:

1.1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““**” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “**” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерт оролцогч биш этгээдээс тодруулга авсан буюу тендерт заагаагүй баримт шаардсан болон санал болгосон өрмийн машины үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байхгүй гэсэн нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин” тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгахнэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж маргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа ““ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин+” тендер шалгаруулалтыг шинээр дахин зарласан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж ихэсгэсэн.

Мөн ““**” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын захиргааны актын огноо, дугаарыг “Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл” гэж тодруулсан.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин+” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/237 дугаар “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалын 28 дугаар хавсралтаар байгуулсан. /I хавтаст хэргийн 61 дэх тал/

2.2. Үнэлгээний хороо нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлээр тендер шалгаруулалтын баримт бичгийг хэлэлцэн захиалагчид хүргүүлж батлуулсан. /I хавтаст хэргийн 63-112 дахь тал/

2.3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нь ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин+” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тендерийг нээхэд тус тендерт нийт 9 компани оролцож, тендер ирүүлжээ. /I хавтаст хэргийн 113-163 дахь тал/

2.4. Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр тендер нээх, хянан үзэх, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлж, уг тендерт оролцогч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 113-163 дахь тал/

2.5. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрт захиалагчийн хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмжийг “дахин нягтлах” гэсэн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ХАХМ/202512115 дугаартай дүгнэлтийг гаргажээ. /I хавтаст хэргийн 164-165 дахь тал/

2.6. Үнэлгээний хороо захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлтийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар тендерийг дахин хянан үзэж, 03 дугаартай тэмдэглэлээр уг тендерт оролцогч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 166-170 дахь тал/

2.7. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн М-ДБ-112-12/95 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, бусад тендерт оролцогч нарт тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлжээ. /I хавтаст хэргийн 171-183 дахь тал/

2.8. Тендерт оролцогч “**” ХХК нь захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/407 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн М-ДБ-112-12/95 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 184-189 дэх тал/

2.9. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дахин хуралдаж, 04 дугаартай тэмдэглэлээр Сангийн яаманд ирсэн гомдлын дагуу “**” ХХК-иас тодруулга авахаар шийдвэрлэж, захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өрийн ДБ-122-12/393 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 190-212 дахь тал/

2.10. Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дахин хуралдаж, 05 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-иас тодруулгын хариу ирээгүй тул “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзах, “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 213-216 дахь тал/

 2.11. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/845 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/850 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 224,229 дэх тал/

2.12. Тендерт оролцогч “**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/1831 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/845 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 11-13, 232-238 дэх тал/

2.13. Мөн Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/1831 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт ““**” ХХК-ийн гомдолд тус компанийн тендерээс ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлага шаардлага хангахгүй, санал болгосон бараа тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан холбогдох шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр захиалагчийн шийдвэртэй санал нийлэхгүй,...байх тул хянан үзэхийг хүссэн байна. ... “**” ХХК-ийн санал болгосон бараа, ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний туршлага нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан холбогдох шаардлагыг хангах эсэх асуудлыг тус яам  хянан үзэж, холбогдох шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/407 тоот албан бичгээр захиалагчид хүргүүлсэн тул...тус асуудлыг хянан үзэх боломжгүй байна” гэж шийдвэрлэж хариу өгчээ. /I хавтаст хэргийн 11-13 дахь тал/

2.14. Харин Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/1831 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “**” ХХК-ийн талаар “**” ХХК-аас ирүүлсэн гомдлыг хянан үзэж, захиалагчийн гаргасан 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/845 дугаартай “**” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгосон байна. /I хавтаст хэргийн 11-13 дахь тал/

2.15. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дахин хуралдаж, “**” ХХК-ийн тендерийг Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийн хүрээнд дахин хянан үзсэн байх бөгөөд Үнэлгээний хорооны 06 дугаартай тэмдэглэлээр шаардлагад нийцсэн оролцогч байхгүй тул тендерийг дахин зарлах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 239-250 дахь тал/

2.16. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн захиалагч тендерт оролцогч нарт тендерт шалгараагүй тухай болон тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байх бөгөөд “**” ХХК-д захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай мэдэгдлийг хүргүүлжээ. /II хавтаст хэргийн 7-8 дахь тал/

2.17. “**” ХХК нь захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/2679 дугаартай албан бичгээр гомдлыг буцаасан тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. /I хавтаст хэргийн 26 дахь тал/

2.18. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр “Тэсэлгээний өрмийн машин+” ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай тендерийг дахин шинээр зарласан үйл баримтууд тогтоогдсон. /I хавтаст хэргийн 45-49 дэх тал/

3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”,  50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 50.2.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх ажиллагааг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагын дагуу хэрэгжүүлжээ.

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаардаг.

3.4. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж  тус тус зааснаар ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин+” нийлүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийг баталсан.

3.5. Үнэлгээний хороо нь дээрх хүчин төгөлдөр тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж зааснаар тендерийг хянан үзэж, тендерт оролцогч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг гаргажээ.

3.6. Үнэлгээний хороо болон захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс дараах хоёр үндэслэлээр татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнд:

-“Оролцогчийн ирүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг нотлох “**” ХХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Г-56 тоот гэрээг бодитой эсэх талаар тухайн компаниас 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр [email protected] цахим шуудангаар тодруулга авах албан бичиг явуулсан боловч албан ёсны хариу ирээгүй тул шаардлага хангахгүй” буюу ТШЗ 18.1-д заасан шаардлага хангаагүй;

-“Оролцогчийн ирүүлсэн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт 6-р мөр: Хөдөлгүүрийн мушгих хүч-3600 Н.м, 7-р мөр: Хөдөлгүүрийн эргэлт-1900 эрг/мин гэж ирүүлсэн боловч санал болгож байгаа “ЛЕА В12” өрмийн машины техникийн паспортод “Дизель хөдөлгүүрийн загвар: QSC 8.9-С420-30; нэрлэсэн чадал: 324 кВт@1800 эрг/мин, хамгийн их эргүүлэх момент: 1920Н.м @ 1600 эрг/мин гэж зөрүүтэй ирүүлсэн ба санал болгож ирүүлсэн ЛЕА В12 DTH Drilling Rig өрмийн машины дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hongwuhuan.com/productinfo/3777546.html сайтаас шалгаж үзэхэд хөдөлгүүрийн мушгих хүч, эргэлтийн мэдээлэл тусгагдаагүй тул шаардлагад нийцээгүй” буюу ТШЗ 17.5-д заасан шаардлага хангаагүй гэжээ.

3.7. “Оролцогчийн ирүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлага буюу ТШЗ 18.1-д заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлийн тухайд: Тендерт оролцогч “**” ХХК нь ижил төстэй ажлын туршлагыг нотлох баримтаар Т20 загварын олон тоноглолттой DTH өрмийн машиныг 1,350,000,000.00 төгрөгөөр нийлүүлэхээр “**” ХХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Г-56 тоот гэрээ, гэрээ дүгнэсэн актыг нотлох баримтаар ирүүлжээ. /CD баримт, Тэсэлгээний өрмийн машин, нээлт 2025.11.28 хавтаст дахь “**” ХХК-ийн тендерийн материал, “4.туршлага” гэсэн хавтасны 1-20 дахь тал/

3.8. Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/407 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн М-ДБ-112-12/95 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэхдээ ““**” ХХК-аас гэрээ бодитой хэрэгжсэнтэй холбоотой нотлох баримтыг тодруулгаар авсны үндсэн дээр шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх нь зүйтэй” гэсний дагуу Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “**” ХХК-аас тодруулга авахаар шийдвэрлэж, захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өрийн ДБ-122-12/393 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.

3.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно.” гэж зааснаар холбогдох бусад этгээд буюу 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Г-56 тоот гэрээний нэг тал болох “**” ХХК-иас тодруулга авсан нь хууль зөрчөөгүй.

3.10. Учир нь Үнэлгээний хороо тендерт оролцогчийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан ижил төстэй ажлын туршлагын талаар хангавал зохих нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзэхийн тулд гэрээ байгуулсан холбогдох этгээдээс тодруулга авахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “хариуцлагатай байх зарчимд нийцнэ.

3.11. Иймд нэхэмжлэгчийн “тендерт оролцогч биш этгээдээс тодруулга авсан нь хууль бус” гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

3.12. Харин тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, 05 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-иас тодруулгын хариу ирээгүй тул “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй алдаатай шийдвэр болжээ.

Тодруулбал, “**” ХХК-тай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Г-56 тоот гэрээг бодитой эсэх талаар тухайн компаниас тодруулга авсны үндсэн дээр “**” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн “Өгөгдлийн хүснэгт” дэх ТШЗ-ийн 18.1-д заасан “Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагын шаардлага”-ыг хангасан эсэхийг хянан үзэхээр шийдвэрлэсэн атлаа хариу ирүүлээгүй гэх үндэслэлээр уг асуудлыг тодруулалгүйгээр шаардлага хангаагүй гэж шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны шийдвэр зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.  

3.13. “Оролцогчийн нийлүүлэхээр санал болгосон бараа техникийн тодорхойлолтод заасан шаардлага буюу ТШЗ 17.5-д заасан шаардлага хангаагүй” гэх үндэслэлийн тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан тул техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг хангасан эсэхийг тендерийн Үнэлгээний хороо үзүүлэлт тус бүрээр хянан үзнэ.

3.14. Захиалагчийн ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин+” тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэг. “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага”-д нийлүүлэх барааны нэр “Тэсэлгээний өрмийн машин +” /Эсхүл түүнтэй дүйцэх/” гэж, “Техникийн үзүүлэлт”-д бараа: Тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн машин JK Drilling 820-3 /эсхүл түүнтэй дүйцэх/ гэж заасан бөгөөд техникийн үзүүлэлт, нэмэлт шаардлага нийт 25 үзүүлэлтийг баталсан байна.

3.15. Үнэлгээний хороо нь Тендер шалгаруулалтын баримт бичиг, Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Техникийн тодорхойлолт /техникийн үзүүлэлт/, тавигдах шаардлага, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/ зэрэг хүчин төгөлдөр тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд түүнд заасан нөхцөл, шаардлагын дагуу “**” ХХК-ийн санал болгосон бараа техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг хянан үзжээ.

3.16. Тендер шалгаруулалтын баримт бичгийн I бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ийн 17 дугаар зүйл “Санал болгож буй бараа тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг” гэсний 17.3-т “Оролцогчийн санал болгож буй бараа нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтыг өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ”, 17.5-д “Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбар ирүүлсэн байна” гэж;

Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 17.5-д “1. Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. 2. Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлнэ. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн  албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно./ТБОХӨХБАҮХАТ хуулийн 12.5-д зааснаар “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ/” гэж тус тус заажээ. /I хавтаст хэргийн 63-103 дахь тал/

3.17. Мөн тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэг. “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага”-д “Тухайн барааны үзүүлэлт тус бүрийг дор жагсааж бичих..., Захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байх...Зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичнэ үү, ...дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана” гэсэн шаардлага тавьсан. Мөн “Тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн машин JK Drilling 820-3 /эсхүл түүнтэй дүйцэх/” гэсэн барааны техникийн үзүүлэлтийн 6-д “Хөдөлгүүрийн мушгих хүч 3600 Н.м-ээс багагүй” гэж, 7-д “Хөдөлгүүрийн эргэлт 1900 эрг/мин багагүй” гэж тус тус  заасан. /I хавтаст хэргийн 82-84 дэх тал/

3.18. Нэхэмжлэгч “**” ХХК нь захиалагчийн шаардсан Тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн машин JK Drilling 820-3 машиныг биш “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн шаардлагын хүрээнд “ЛЕВ В12 DTH drilling Rig” загварын тэсэлгээний цооногийн өрмийн машиныг нийлүүлэхээр санал болгож, техникийн тодорхойлолтыг харьцуулсан хүснэгтээр ирүүлжээ. /CD баримт, Тэсэлгээний өрмийн машин, нээлт 2025.11.28 хавтаст дахь “**” ХХК-ийн тендерийн материал, “2.санал болгож буй техникийн тодорхойлолт” гэсэн хавтасны 1-3 дахь тал/

3.19. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Техникийн тодорхойлолтыг харьцуулсан хүснэгтийн дагуу бэлтгэн шаардлагад бүрэн нийцүүлэн хүргүүлсэн. Техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийн нэмэлт шаардлагад техникийн паспорт ирүүлэх гэсэн байсан. Техникийн паспорт гэдэг бол тухайн нийлүүлсэн барааг дагаж ирдэг. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн техникийн паспорт ирүүлэх гээд шаардчихсан байгаа учраас боломжит хувилбар нь өмнө нь үйлдвэрлэж байсан, өмнө нь өөр газар худалдаалсан паспортыг өгсөн. Энэ нь ийм баримт гардаг гэдгийг харуулж байгаа баримт болохоос биш тухайн өрмийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагаас зөрсөн асуудал биш юм” гэж;

хариуцагчаас ““**” ХХК-ийн тендерт ирүүлсэн өрмийн машин нь техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийн 6, 7-д заасан шаардлагыг хангаагүй, техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй өрмийн машины хөдөлгүүрийн мушгих хүчийг 3600 Н.м, хөдөлгүүрийн эргэлтийг 2100 эрг/мин гэж ирүүлсэн боловч техникийн паспортод “Дизель хөдөлгүүрийн загвар: QSC 8.9-С420-30; нэрлэсэн чадал: 324 кВт@1800 эрг/мин, хамгийн их эргүүлэх момент: 1920Н.м @ 1600 эрг/мин” гэж зөрүүтэй ирүүлсэн, нэхэмжлэгч нь яагаад техникийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа юм бэ, Загвар маягаар боловсруулсан гэж байгаа бол анхнаасаа тендерийн бичиг баримтыг хуурамчаар, буруу боловсруулсан байна” гэж тус тус тайлбарлан маргав.

3.20. “**” ХХК нь  техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийг харьцуулсан хүснэгтийг жагсаан бичиж, техникийн үзүүлэлтийн 6-д “Хөдөлгүүрийн мушгих хүч 3600 Н.м багагүй” гэсэн шаардлагад “3600 Н.м “бүрэн нийцнэ” гэж, 7-д “Хөдөлгүүрийн эргэлт 1900 эрг/мин багагүй” гэсэн шаардлагад “2100 эрг/мин “бүрэн нийцнэ” гэж бичээд тендерт санал болгож буй тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн машины зургийг хавсарган ирүүлжээ. /CD баримт буюу “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг, “2.санал болгож буй техникийн тодорхойлолт” гэсэн файл 1-3 дахь тал/

3.21. “**” ХХК нь санал болгож буй ЛЕА В12 DTH Drilling Rig өрмийн машины зургийг техникийн тодорхойлолтод хавсарган ирүүлсэн боловч уг өрмийн машины техникийн үзүүлэлтийн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, техникийн паспорт нь тухайн санал болгож буй өрмийн машины техникийн үзүүлэлтийг нотлохгүй, өөр төрлийн өрөмдлөгийн машины техникийн паспорт болох нь тогтоогдож байх тул техникийн үзүүлэлтийг нотлох баримт, танилцуулгыг ирүүлээгүй гэж үзэхээр байна.  

3.22. Торуулбал, “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн техникийн тодорхойлолт нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. Өгөгдлийн хүснэгт /ӨХ/-ийн ТШЗ-ийн 17.5-ийн 1-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ”, III бүлэг. Техникийн тодорхойлолт, түүнд тавигдах шаардлагад “...Захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байх..., Зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичнэ, дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана” гэж заасан шаардлагад нийцээгүй.

3.23. Нэхэмжлэгчээс “Манай компани нь уг өрмийн машины техникийн үзүүлэлтийг http://www.hongwuhuan.com/productinfo/3777546.html цахим хаягаас орж үзэх талаар албан бичгийг тендерийн материалд хүргүүлсэн, уг сайтад бүх мэдээлэл байгаа” гэж,

хариуцагчаас “Тендер хянан үзэхэд санал болгож ирүүлсэн ЛЕА В12 DTH Drilling Rig өрмийн машины дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hongwuhuan.com/productinfo/3777546.html сайтаас шалгаж үзэхэд хөдөлгүүрийн мушгих хүч, эргэлтийн мэдээлэл тусгагдаагүй байсан” гэж тайлбарлаж мэтгэлцэв.

3.24. Тендерт оролцогч “**” ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0033 дугаартай албан бичгээр “...ЛЕА В12 DTH Drilling Rig өрмийн машины дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hongwuhuan.com/productinfo/3777546.html  сайтруу орж үзнэ үү” гэж,

Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/407 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “Түүнчлэн тус оролцогчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0033 тоот албан бичигт “...Тэсэлгээний цооногийн ЛЕА В12 DTH Drilling Rig өрмийн машины дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hongwuhuan.com/productinfo/3777546.html сайт руу орж үзнэ үү” гэж заасны дагуу тус цахим хуудаснаас хайлт хийж үзэхэд хөдөлгүүрийн мушгих хүч, эргэлтийн мэдээлэл тусгагдаагүй байгааг тодруулж байна” гэж,

Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/407 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт зааснаар тендерийг дахин хянан үзэх Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “...харьцуулсан хүснэгт техникийн даалгавартай яг мөргөсөн, ...техникийн паспорт дээр зөрүүтэй байна”, ...сайт руу нь ороод үзье, ...мушгих хүч нь байхгүй юм байна шүү дээ...” гэж тусгасан зэргээс дүгнэхэд Сангийн яам гомдол хянан үзэх үед болон Үнэлгээний хорооны тендерийг хянан үзэх хуралдааны үед тухайн маргаж буй мэдээлэл тухайн сайтаас олдоогүй байна.

3.25. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Тэсэлгээний цооногийн ЛЕА В12 DTH Drilling Rig” өрмийн машины мэдээлэл бүхий http://www.hongwuhuan.com/productinfo/3777546.html сайтын мэдээллийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хэвлэн гаргаж, албан ёсны орчуулгатайгаар ирүүлсэн байх бөгөөд уг мэдээлэлд хөдөлгүүрийн эргэлт 2100 эрг/мин, хөдөлгүүрийн мушгих хүч 5500 N.m гэж тусгагдсан байна. Мөн шүүх хуралдаанд уг сайтын мэдээллийг нотлох баримтаар судалж, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн нотлох баримттай тулган шинжлэн судалсан болно.

3.26. Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/407 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичиг, Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 04 дугаартай тэмдэглэл, “**” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/850, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлүүдэд “сайтад мэдээлэл тусгагдаагүй” гэж, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган өгсөн сайтын мэдээллийн орчуулга болон шүүх хуралдаанд сайтаас шинжлэн судлах үед тухайн мэдээлэл сайтад тусгагдсан байгаа зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсон.

3.27. Нэхэмжлэгч “**” ХХК нь цахим хаягийн мэдээллийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хэвлэн орчуулж шүүхэд ирүүлсэн бөгөөд үүнээс өмнө тухайн өрмийн машины техникийн үзүүлэлт тухайн цахим хуудаст бүрэн байсан эсэхийг шүүх тогтоох боломжгүй бөгөөд тухайн техникийн үзүүлэлтийг тухайн цахим хуудасны мэдээллээс өөр бусад нотлох баримтыг тендерт оролцогч “**” ХХК нь ирүүлээгүй тул техникийн тодорхойлолтын техникийн шаардлагыг хангаагүй гэж шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

3.28. Мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 17.5-д “2. Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлнэ. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн  албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно./ТБОХӨХБАҮХАТ хуулийн 12.5-д зааснаар “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ/” гэж тус тус зааснаар санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэх, энэхүү нотлох баримт нь  үйлдвэрлэгчийн  албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болохоор заажээ.

3.29. Иймд “**” ХХК нь техникийн үзүүлэлтийг нотлох баримтаа Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 17.5-ийн 1-д зааснаар харьцуулсан хүснэгт, түүний нотлох баримт, танилцуулгын хамт хүргүүлснээр шаардлагад нийцэх ба харин санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол зөрүүтэй болон орхигдуулсан мэдээллийн талаарх тайлбар, эсхүл уг мэдээллийг нягтлан үзэх албан ёсны цахим хаягийг Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 17.5-ийн 2-т зааснаар ирүүлэхээр байна.

3.30. Гэтэл “**” ХХК нь санал болгож буй тэсэлгээний өрмийн машины техникийн үзүүлэлтийн харьцуулсан хүснэгтийг ирүүлсэн боловч түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй, тендер шалгаруулалтын баримт бичгээр шаардсан техникийн паспорт нь зөрүүтэй, цахим хаягийн мэдээлэл нь өөр бусад баримтаар давхар нотлогдохгүй байх тул түүний нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн цахим хаяг дахь мэдээллийн орчуулга, шүүх хуралдаанд судалсан цахим хаягийн мэдээллээр шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

3.31. Иймд “**” ХХК-ийн тендерт санал болгож ирүүлсэн “ЛЕА В12 DTH Drilling Rig өрмийн машин” нь “техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийн шаардлага хангахгүй” гэж тухайн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр болон түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж заасныг зөрчөөгүй.

3.32. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн бэлтгэн ирүүлсэн тендерийн баримт бичгийн “эсхүл дүйцэх бараа”-г санал болгосон болохыг нотлох баримт, техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийг нотлох баримтуудыг харьцуулан хянан үзэж зохих шийдвэрийг гаргасан гэж дүгнэв.

3.33. Дээрх үндэслэлээр “**” ХХК-ийн санал болгосон бараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж тухайн тендерээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байна.

3.34. “**” ХХК-ийн тендерээс татгалзсан хоёр үндэслэлийн “Оролцогчийн ирүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлага ТШЗ 18.1-д заасан шаардлага хангаагүй” гэх үндэслэлийн тухайд Үнэлгээний хороо алдаатай шийдвэр гаргасан ч санал болгож буй барааны техникийн тодорхойлолт, түүнд тавигдах шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

3.35. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 48 дугаар зүйлийн 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах” гэж тус тус зааснаар  захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн тендерээс татгалзсан мэдэгдлийг тендерт оролцогчид хүргүүлсэн нь хуульд зөрчөөгүй.

3.36. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “**” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

3.37. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан дээрх шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй юм.

3.38. Тодруулбал, даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр буюу захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд хангагдах үндэслэлтэй байдаг. Харин нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “даалгах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй болно.

3.39. Мөн нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендер тендерийг хянан үзэх шатанд хууль, тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзсан нь үндэслэлтэй, тухайн тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, дахин тендер сонгон шалгаруулалт зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “28.1.Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.4-д “Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана” гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэв.

3.40. Захиалагчаас тухайн тендерийг дахин шинээр зарласан тул “**” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг ханган, алдаагаа засаж дахин тендерт оролцох эрхтэй байна.

3.41. Шүүх хуралдаанд “**” ХХК-ийн тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтыг CD dick-ээр ирүүлсэн баримтаас судалсан тул уг баримтуудыг цаасаар хэвлэн хэрэгт хавсаргав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.4, 48 дугаар зүйлийн 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь заалтуудыг баримтлан ““**” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “**” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн М-ДБ-112-12/1431 дугаартай шийдвэр мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерт оролцогч биш этгээдээс тодруулга авсан буюу тендерт заагаагүй баримт шаардсан болон санал болгосон өрмийн машины үзүүлэлт нь үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайтад байхгүй гэсэн нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202501021115 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин” тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах, ЭҮТӨҮГ/20260102758 дугаартай “Тэсэлгээний өрмийн машин” тендер шалгаруулалтыг шинээр дахин зарласан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ