Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 321/ШШ2025/00164

 

2025 4 02 321/ШШ2025/00164

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, жигжиджав, 9/1, ******* байрлах,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг, төвийн булаг, 6 дугаар гудамж,******* тоотод оршин суух,******* овогт******* холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,436,737.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч******* нь манай байгууллагатай 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр******* дугаартай Барцаат зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,999,900 төгрөгийн зээлийг 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаанд сар бүр төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй тул нийт 2,436,737.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,436,737.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,436,737.79 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******т нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Хариуцагч******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 27,000 төгрөгийг, улсын орлогоос 27,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,436,737.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 27,000 төгрөгийг, улсын орлогоос 27,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА