Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 116/ШШ2026/0011

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                               

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, Буянбат овогт ******* ******* /РД: /,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, сумын 10 дугаар баг, тоотод оршин суух, Бясуу овогт /РД: / нарын,

Хариуцагч: Дорнод аймгийн холбогдуулан гаргасан, газар эзэмших эрхийг сунгуулах болон шилжүүлэх хүсэлттэй холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгч Ч., нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч нараас тус шүүхэд хандан, “ ... Иргэн Ц.*******, Ч. нарын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай”, иргэн Ц.*******ийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “Газрын байршлыг шилжүүлэх” тухай болон 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Дорнод аймгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих хуулийн дагуу шийдвэрлэхийг Дорнод аймгийн даалгах”[1] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг: “... Хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг аймгийн даалгах, мөн газар эзэмших эрхийг сунгахыг аймгийн даалгаж өгнө үү”[2] гэж өөрчилсөн.

Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:                          

2.1. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Дорнод аймгийн сум, 11 дүгээр баг, гудамж хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай м2 газрын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” иргэн Ц.*******, Ч. нарын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт, иргэн Ц.*******ийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “Газрын байршлыг шилжүүлэх” тухай болон 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Дорнод аймгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих хуулийн дагуу шийдвэрлэхийг Дорнод аймгийн даалгах”[3] гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2.2. Нэхэмжлэгч Ч., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 1. Нэхэмжлэгч Ц.******* болон Ч. нарын Дорнод аймаг, сум, 11-р баг, гудамж хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай 2025.04.10-ны өдрийн хүсэлтийг зохих хуулийн дагуу шийдвэрлээгүй Дорнод аймгийн даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, Дорнод аймаг, сум, 11-р баг, гудамж хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг Дорнод аймгийн даалгах. 2. Нэхэмжлэгч Ц.*******ийн Дорнод аймаг, сум, 11-р баг, гудамж хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай м.кв газрын байршлыг тухайн газарт нь шилжүүлж, инженерийн шугам сүлжээний бүсээс гаргаж, давхардуулахгүйгээр олгож өгөх тухай 2025.08.08-ны өдрийн өргөдлийг зохих хуулийн дагуу шийдвэрлээгүй Дорнод аймгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Дорнод аймаг, сум, 11-р баг, гудамж хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай м.кв газрын байршлыг шилжүүлэх асуудлыг зохих хуулийн дагуу шийдвэрлэхийг Дорнод аймгийн даалгах, 3. Нэхэмжлэгч Ц.*******ийн Дорнод аймаг, сум, 11-р баг, гудамж хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай 2025.08.26-ны өдрийн өргөдлийг зохих хуулийн дагуу шийдвэрлээгүй Дорнод аймгийн даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, Дорнод аймаг, сум, 11-р баг, гудамж хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг Дорнод аймгийн даалгах, ... 1. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага нь даргын “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” байсныг “татгалзал хууль бус болохыг тогтоолгох” “газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах” болгож өөрчилсөн үндэслэл.

Нэхэмжлэгч Ц.*******ийн газар эзэмших эрхээ Ч. шилжүүлэх хүсэлтийг Дорнод аймгийн дарга шийдвэрлээгүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгч нарт бичгээр мэдэгдээгүй, тухайн актыг гардуулаагүй боловч даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт “Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар шийдвэр гаргах боломжгүй” талаар дурджээ. Өөрөөр хэлбэл даргын зүгээс “газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан” гэж үзэх үндэслэл бий болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ өөрчлөв. Даалгах шаардлагын тухайд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 болон 38.4 дэх хэсгийн дагуу шилжүүлэх хүсэлтээ хуульд нийцүүлэн гаргасан, магистрал шугам байгаагаас өөр шилжүүлэхээс татгалзах үндэслэл байхгүй тул “газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах” гэж өөрчилсөн болно. Нэхэмжлэгч нарын зүгээс тухайн газар доор магистрал шугам байгаа явдал нь газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа болно. 2. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага болон түүний үндэслэлийг өөрчлөөгүй болно. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэл”-ийн Шийдвэрлэсэн нь хэсэгт “Гишүүдийн олонхын саналаар сумын 10 дугаар баг, 6-р зүүн хойд талд м2 газрыг авто засварын газрын зориулалттай газрыг шугам сүлжээний хамгаалатын зурвасыг гаргах иргэнтэй зөвшилцөх, тодорхой саналтайгаар дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв” гэсэн байх боловч өнөөдрийг хүртэл шийдвэрт хүрээгүй, зөвшилцаж чадаагүй байдалтай байна. Иймд захиргааны байгууллагын эс үйлдэхүй байсаар байна. 3. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага нь даргын “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” байсныг “татгалзал хууль бус болохыг тогтоолгох” “газрын эзэмших эрхийг сунгахыг даалгах” болгож өөрчилсөн үндэслэл.

Нэхэмжлэгч Ц.*******ийн газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг Дорнод аймгийн дарга шийдвэрлээгүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгчид бичгээр мэдэгдээгүй боловч даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт магистрал шугам байгаа тул шийдвэр гаргах боломжгүй талаар дурджээ. Мөн хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2025.09.02-ны өдрийн 1/780 тоот албан бичигт “газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэж дурдсан байна. Энэхүү албан бичгийг нэхэмжлэгч Ц.*******т шуудангаар ирүүлээгүй, мэдэгдээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дарга нь харьяа байгууллагаараа дамжуулан “захиргааны акт гаргахаас татгалзаж байсан” болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаадлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгийг үндэслэн “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөв.          

Даалгах шаардлагын тухайд Газрын тухай хуулийн 37.1 болон 37.2 дахь хэсгийн дагуу сунгуулах хүсэлтээ хугацаандаа гаргасан, магистрал шугам байгаагаас өөр сунгахаас татгалзах үндэслэл байхгүй тул “газар эзэмших эрхийг сунгахыг даалгах” гэж өөрчилсөн болно. Нэхэмжлэгч нарын зүгээс тухайн газар доор магистрал шугам байгаа явдал нь газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа болно[4]” гэжээ.  

2.3. Нэхэмжлэгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анх 2024 онд *******ийн хувьд “Санхүүгийн асуудал үүсчихлээ. Улсын төсвийн ажил гүйцэтгэсэн боловч мөнгөө авч чадахгүй байна. Иймээс нийгмийн даатгал, ажилчдын цалингаа өгч чадахгүй байна. Тиймээс хэдийгээр худалдах хүсэлгүй байгаа хэдий ч төвийн байршилтай газраа худалдмаар байна” гэх саналыг тавьсан юм. Ингээд яг тухайн үед гэрчилгээ нь байхгүй байна тиймээс олоод ирье гэж хэлсэн. Ингээд гэрчилгээгээ гаргаж ирсэн учраас бид худалдаж авахаар болсон. Ер нь бол иргэний хувьд төртэй хоёр ч удаа харилцаанд орж маш ноцтой хохирч байна гэж харж байгаа. Төрийн ажил гүйцэтгээд төлбөрөө авч чадахгүйгээс болж газраа бусдад худалдсан. Одоо дахин төртэй харилцаанд орсноос болж надаас авсан мөнгийг буцаан гаргаж өгөх хүртэл арга хэмжээ авагдаж магалгүй болж байна. Иргэндээ ээлтэй төр байх ёстой гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.4. Нэхэмжлэгч Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Цэвэр ус, дулааны шугам нь *******ийн эзэмшлийн газраар дайрч байгаа талаар дурдсан. Тэгвэл энэ шугам явуулж байгаа талаар зөвшөөрлийг *******ээс авсан эсэх нь эргэлзээтэй байна. ... Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгдсэн мэт зүйл ярьж байна. Тэгвэл *******т зайлшгүй сонсох ажиллагаа хийгдэх ёстой байсан гэж харж байна. Гэтэл өөрсдөө зүгээр л эс үйлдэхүй гаргаж явсаар ирсэн. Мөн хамгаалалтын зурвасыг дурдаж хот байгуулалтын тухай хуулийг тайлбарлаж байна. Гэтэл өөрсдөө уг хамгаалалтын зурвасыг байгуулах ёстой субъект байгаа. Зүгээр л “давхацсан” гэдэг үндэслэлийг өөрсдөө л ярьдаг гэдгийг хэлэхийг хүсч байна. Тиймээс захиргааны байгууллага өөрөө ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн судалж үзлээ. Дээрхээс дараах зүйлс тодорхой болж байна. Хариуцагч даргын зүгээс иргэнээс ирүүлсэн хүсэлтийг албан ёсоор сунгахаас, шийдвэрлэхээс татгалзсан албан бичгийг 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан иргэнд өөрт нь гардуулаагүй болох нь тогтоогдож байна. Мөн “Хот байгуулалтыг зөвлөлийн шийдвэрийг дагуу шийдвэрлэх боломжгүй” гэж дурдсан. Энэ нь дээд талд нь “болно” гэж дурдаад доод талд нь “болохгүй” гэж дурдсан нь хэргийг яаж шийдвэрлэх нь тодорхой бус үлдсэн. Уг нь бол “хот байгуулалтын зөвлөлийн дараагийн хурлаар шийдвэрлэе” гэж дурдсан. Ингэснээр шүүхээс дээрх хэргийг өнөөдрийн байдлаар шийдвэрлэхэд төвөгтэй байдал үүсч байна гэж харж байна. Тиймээс 3 сарын хугацаанд захиргааны байгууллагаас шийдвэрийг гаргахыг даалгах шийдэрийг гаргах боломжтой гэж үзэж байна. 92 дугаар байрны СӨХ, эсхүл тухайн байранд амьдарч байгаа этгээдүүдий эрх ашиг хөндөгдөх боломжтой гэж харж байна. Яагаад гэхээр газрын эзэмших эрх олгогдсоны дараа газрын магистрал шугамын схем батлагдсан байгаа нь харагдаж байна. ... Мөн захиргааны байгууллагын зүгээс хамгаалалтын зурвасыг 2 метрийн зайд тогтоох боломжтой гэж дурдаж байна. Тэгвэл тухайн хэсэгт хамгаалалтын зурвасыг тогтоогоод үлдэгдэл газрыг иргэн *******т эзэмшүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Уг нь иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан зүйл байхгүй учраас “сунгаж шийдвэрлэх” бүрэн боломжтой гэж харж байна. Хариуцагч талаас дээрх асуудлыг шийдвэрлэхийг 100 хувь татгалзаж байна гэж харахгүй байна. Тиймээс 3 сарын хугацаанд захиргааны байгууллагаас шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ талаар баримтыг хариуцагч талд гардуулсан. Нэхэмжлэгч нарын хувьд м2 газрын эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймгийн гаргасан. Гэвч энэ хүсэлтийг шийдвэрлээгүй. Тиймээс аймгийн даргын татгалзал гэж үзэж байгаа юм. Иймээс энэ татгалзал хууль бус болохыг тогтоож, шилжүүлж өгөхийг даалгах талаар нэхэмжлэлийн нэг шаардлага гаргасан. Мөн инженерийн шугам сүлжээ давхацсан гэдэг үндэслэлийг дурддаг. Аймгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага гаргасан. *******ийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болж байсан. Хуулийн хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтээ хүргүүлсэн. Гэвч мөн шийдвэрлээгүй. Тиймээс газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байгаа. ... Маргаан бүхий асуудал нь газар дээр байршсан цэвэр усны шугам, дулааны шугам, цахилгааны шугам гэж ойлгож байна. Үүнээс шалтгаалж ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй талаар дурдаж байна. Уг нь бол зөвшөөрсөн хэмжээнд зөвшөөрсөн үйл ажиллагааг явуулах боломжтой талаар дурдсан байна лээ. Мөн хамгаалалтын зурвасыг дарга өөрөө байршуулах ёстой юм байна. Мөн тухайн хамгаалалтын хэсэгт “мод, бут” байршуулах, хамгаалалтын бүс хэсгийг бусдад эзэмшүүлэх боломжтой талаар ч тодорхой дурдсан байна. Цахилгааны шугам, дулаамын шугамын хамгаалалтын зурвас нь хэдэн метр байх талаар журам батлагдсан байдаг. Үүн дээр цахилгаан дамжуулах шугам газар дор байршсан бол гээд хэмжээг нь хоосон үлдээсэн. Мөн яг одоо тухайн газар дээр ямар нэгэн ил явж байгаа шугам байршаагүй талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Дараагийн дугаарт дулаамын шугамын хамгаалалтын зурвас нь 5 метр байхаар заасан. Тэгвэл тухайн хэсгийг 10 метрээр тогтоож бусад хэсгийг ашиглах боломжтой талаар дурдсан. даргын зүгээс “шийдвэр гаргах боломжгүй” гэж дурдсан байна. Гэтэл тийм зүйл байхгүй хуулиа судалж байгаад шийдвэрийг гаргах бүрэн боломжтой юм. Мөн цэвэр бохир усны шугам давхацсан байдаг. Энэ нь мөн тусгайлсан хуулиар зохицуулагддаг юм байна. Ингэхдээ хэмжээг мөн 5 метр байхаар заасан. Үүгээр юуг харуулж байна гэхээр “заавал бусдад эзэмшүүлэхгүй байх” гэж хатуу хориглосон зүйл байдаггүй юм байна шүү. Ус хангамжийн эрүүл ахуйн эх үүсвэр бүс биш болох нь тодорхой байгаа. Тиймээс зайлшгүй “татгалзах” шийдвэр гаргах хатуу заалт байхгүй байна. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн талаар дурдаж байна. Энэ хуулийн зорилт нь өөрөө хөгжлийн зохистой нөхцөл байдал бүрдүүлэх, иргэн төрийн байгууллагын харилцааг зохицуулдаг. Ер нь бол иргэн одоогийн байдлаар ямар нэгэн барилга барих хүсэлт гаргаагүй. Энэ асуудал нь ер нь бол дараагийн асуудал юм. Одоо зүгээр л газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг л шийдвэрлэж өгөхийг хүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Дараагийн ээлжинд хамгаалалтын бүс, ногоон байгууламж, барилгын байрлах хэсгийн талаар тохиролцох бүрэн боломжтой юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.6. Хариуцагч Дорнод аймгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1. сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хуучнаар Махын 8 айлын урд м2 газрыг эзэмшигч иргэн Ц.*******ээс газрын удирдлагын нэгдсэн системээр дамжуулан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ч. газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргасан байх ба аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 1/393 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн төслийг аймгийн ирүүлсэн байдаг.

Дээрх асуудлыг судлахад, иргэн Ц.*******ийн эзэмшилд байгаа нэгж талбарын дугаартай м2 газар нь цэвэр ус, дулаан, цахилгааны магистрал шугам давхцалтай байсан. Иймд Газрын тухай хуулийн Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих”-ыг хориглосон заалтыг үндэслэн аймгийн даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын 2025 оны 5/1229 дугаар албан бичгээр “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар шийдвэр гаргах боломжгүй” талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Тус газраас газрын удирдлагын нэгдсэн системээр дамжуулан иргэнд энэ талаар хариу өгсөн байдаг.2. Иргэн Ц.*******ээс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр аймгийн даргын дэргэдэх Хот байгуулалтын орон тооны бус зөвлөл болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, мөн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус “...газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудал нь уг газарт инженерийн шугам сүлжээ давхацсан гэх шалгаанаар шийдвэрлэгдэхгүй байгаа тул газрын байршлыг шилжүүлж, шугам сүлжээний бүсээс гарган давхардуулахгүйгээр олгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах” утга бүхий хүсэлтийг гаргасан байдаг. Энэ хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/780 дугаар албан бичгээр иргэнд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хариуг хүргүүлсэн байдаг. Улмаар дээрх асуудлыг аймгийн даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд, хангагч байгууллагаас тухайн байршил нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст давхцаж байгаа тул хугацааг сунгах боломжгүйг хэлсэн байдаг. Энэ талаар мөн мэргэжлийн байгууллагаар дамжуулан иргэнд хариуг өгсөн. 3. Аймгийн даргын дэргэдэх Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар иргэн Ц.*******ийн эзэмшил газрын инженерийн шугам, сүлжээтэй давхцаж буй хэсгийг чөлөөлөх, газрын хэлбэр, хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлаар иргэнтэй зөвшилцөж, санал авсны дараа дахин зөвлөлийн хурлаар асуудлыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу тус газраас иргэн Ц.*******тэй биечлэн уулзаж холбогдох саналаа ирүүлэх талаар зөвлөмж өгч, Ц.*******, Ч. нарын зүгээс 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус газарт “...тухайн газар дээр барилга, байгууламж барихдаа норм, стандартыг хангах бөгөөд барилгын байгууламжийг нийт газрын 60 буюу 375 м2-аас ихгүй байхаар, нийтийн эзэмшлийн талбайг 40 хувь буюу 250 м2-аас багагүй байхаар төлөвлөж ашиглах болно. Иймд эзэмшлийн 40 хувьд инженерийн шугам сүлжээг тааруулан төлөвлөж, газрын хэмжээг бууруулахгүй байх...” гэсэн утгатай өргөдлийг гаргасан байгаа болно.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”-ээр хуульчилсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлснээр газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлаас харахад, иргэн Ц.*******ээс ирүүлсэн хүсэлтэд захиргааны байгууллагаас холбогдох хариуг тухай бүр өгч, зөвшилцөх, санал солилцох ажиллагааг хэрэгжүүлж ажилласан байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан аймгийн дарга эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...”[5] гэжээ.         2.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн *******, нарын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байна. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Үүнд нь хариу тайлбараа гаргасан байгаа. Эхний нэхэмжлэл нь газар эзэмших эрхийг сунгаж өгөхийг аймгийн даалгах тухай нэхэмжлэлд дурдсан. *******ийн хувьд газар эзэмших эрхээ иргэн шилжүүлэх тухай хүсэлтийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өгсөн. Ингээд дээрх баримтыг аймгийн өгсөн байдаг. Гэвч тухайн газар дээр цэвэр ус, дулааны шугам давхацсан асуудал үүссэн. Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу дээрх шугам бүхий газарт барилга байгууламж барихыг хориглох гэж заасны дагуу газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсан. 1/780 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн гэж үзэж байгаа. Энэ албан бичиг хэрэгт хавсаргагдсан. Иргэний хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй байдаг. Гэхдээ тухайн газар ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд газрыг шилжүүлэх боломжтой гэж тайлбарлаж байна. Мөн Засгийн газрын 1997 оны 03 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүчний бүсийг хамгаалах дүрэм гэж батлагдсан. Тухайн дүрэм дээр тодорхой үйлдлийг хийхийг зөвшөөрдөг ба мөн зарим зүйлсийг хориглодог. Тиймээс газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэнээс иргэнд шилжүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэдэг тайлбар нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн дугаарт газрын байршлыг шилжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шилжүүлж өгөхийг аймгийн даалгах гэх шаардлага байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудлыг инженерийн шугам сүлжээнээс шалтгаалж шийдвэрлэхгүй байгаа. Дээрх асуудал нь аймгийн даргын дэргэдэх хот байгуулалтын зөвлөлийн хурлаар шийдвэрлэх талаар хариуг өгч байсан. Энэ зөвлөл нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан. Энэ үед шугам сүлжээний бүсийг чөлөөлж, хамгаалах бүс байгуулж, үлдэгдэл хэсгийн газрыг өгөх боломжтой талаар чиглэл өгсөн. Ингээд энэ талаар *******, нартай уулзалт хэлцэл хийсэн. Ингээд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 60/40 гэсэн харилцааг баримтлах талаар танилцуулсан. Нэхэмжлэгч талаас дүрэм стандартыг дагаж мөрдөх талаар албан бичиг өгсөн. Ингээд дээрх хүсэлтийг хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгч нар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хуралдаанаар хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал бүрдсэн. Энэ хугацаанд яг аймгийн зориулж хандсан зүйл байдаггүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарта л харилцаж байсан гэдгийг дурдахыг хүсч байна. Энэ газрыг нэхэмжлэгч талаас 15 жилийн хугацаанд ашиглаагүй. Ер нь бол тухайн газраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэх хуулийн шаардлагыг хангасан байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Дараагийн дугаарт эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийн талаар дурддаг. Уг хүсэлтээ нэхэмжлэгч талаас аймгийн хандаж гаргаагүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн байдаг. Тиймээс аймгийн даргын татгалзал хамаарахгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас ерөнхийдөө 15 жил дараалан тухайн газрыг ашиглаагүй, мөн тухайн газар дээр одоогийн хэрэгжиж буй хууль тогтоомжтой зөрчил үүссэн шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Мөн аймгийн даргын зүгээс “өмнө нь дээрх хүсэлтийг хянаж байсан бол дахин хянах шаардлагагүй байх боломжтой” гэдэг хуулийн заалтыг баримталж ажилласан гэдгийг хэлэхийг хүсч байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:                

1. Шүүхээс нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байгаа хариуцагч Дорнод аймгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

2. Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцогчдын саналыг авахад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “хариуцагчийг төлөөлөн, *******г оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй”, бусад оролцогчдын хувьд “хариуцагчийн нэг төлөөлөгч хуралдаанд хүрэлцэн ирсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай” байгааг харгалзан, хариуцагчийн төлөөлөгч *******г шүүх хуралдаанаас чөлөөлөн хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн болно.

3. Нэхэмжлэгч нараас тус шүүхэд хандан, “...Дорнод аймгийн сум, 11 дүгээр баг, гудамж хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай м2 газрын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” иргэн Ц.*******, Ч. нарын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт, иргэн Ц.*******ийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “Газрын байршлыг шилжүүлэх” тухай болон 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Дорнод аймгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих хуулийн дагуу шийдвэрлэхийг Дорнод аймгийн даалгах”[6] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчлөн, нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын хүрээнд, “...“ даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэснийг “татгалзал хууль бус болохыг тогтоолгох, эзэмших эрхийг шилжүүлэхийг Дорнод аймгийн даалгах” гэж, нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хүрээнд, “... даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэснийг “татгалзал хууль бус болохыг тогтоолгох, газрын эзэмших эрхийг сунгахыг Дорнод аймгийн даалгах” гэж өөрчилж гаргасан.

5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Ц.*******ийн зүгээс хуулийн дагуу эзэмшиж байсан газраа Ч. эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэх хүсэлт, мөн эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ хуулийн дагуу гаргасныг хариуцагч шийдвэрлээгүй, мөн дээрх газрын байршлыг шилжүүлэх хүсэлт гаргасан боловч хариуцагчаас шийдвэрлэлгүй хууль бус эс үйлдэхүй, татгалзал гаргасан, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлтэй гэж тайлбарладаг.

6. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “... Дээрх газар нь цэвэр ус, дулаан, цахилгааны магистрал шугамтай давхцалтай байсан, нэхэмжлэгч нарын өргөдөл, хүсэлтэд хариу өгсөн тул даргын хууль бус эс үйлдэхүй, татгалзал байхгүй, газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” гэх зэргээр тайлбарлаж маргадаг.        

7. Нэхэмжлэгч Ц.*******т Дорнод аймгийн даргын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаартай захирамжийг[7] үндэслэн, газар эзэмших эрхийн 0210922 дугаартай гэрчилгээ[8] олгогдож, 15 жилийн хугацаатайгаар м2 газрын газар эзэмших эрх үүссэн бөгөөд Ц.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн тухай хүсэлтийг үндэслэн, дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон байна.[9]

Дээрх газрын эзэмшил үүссэн үйл баримтын тухайд талууд маргадаггүй.

8. Нэхэмжлэгч Ц.*******ээс, дээрх газрын эзэмших эрх хүчин төгөлдөр байх хугацаанд иргэн ******* харилцан тохиролцож, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”[10]-г 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулан, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус газрыг Ч. шилжүүлэх тухай хүсэлтийг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж гаргасан байна.[11]

9. Мөн Ц.*******ээс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болон Дорнод аймгийн Хот байгуулалтын зөвлөлд хандаж, “...Уг газрын байршлыг тухайн газарт шилжүүлж, инженерийн шугам сүлжээний бүсээс гаргаж, давхардуулахгүйгээр олгож, миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдлийг[12] гаргасан.

10. Мөн Ц.*******ээс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “...Газар эзэмших гэрчилгээний хугацаа 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусахаар байна. Иймд холбогдох хууль, тогтоомжийн дагуу тухайн газрыг инженерийн шугам сүлжээний бүсээс гарган олгож, тухайн байршилд нь шилжүүлэх, газар эзэмшлийн гэрчилгээг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж гаргасан байна.[13]

11. Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр аймгийн хандан, “...Ц.******* нь өөрийн эзэмшил газраа бусдад шилжүүлэхээр хүсэлт ирүүлснийг дэмжин” захирамжийн төсөл хүргүүлж байсан байна.[14]

12. Дорнод аймгийн даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Гэрэлцэцэгийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5/1229 дугаар албан бичгээр[15] “...Ц.*******ийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн төслийг хянахад, тус иргэний эзэмшил газарт цэвэр ус, дулаан, цахилгааны магистрал шугам давхцаж байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар шийдвэр гаргах боломжгүй байна” гэсэн хариуг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга,  хот байгуулалтын газрын дарга хаяглан хүргүүлсэн баримт хэрэгт авагджээ.

13. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчээс шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох хариуцагч Дорнод аймгийн , газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулан, эзэмшиж буй газраа бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, “газрын байршлыг өөрчлүүлэх” агуулга бүхий өргөдөл, хүсэлтүүдийг удаа дараа гаргасан болох нь хариуцагч байгууллагаас ирүүлсэн, төрийн захиргааны байгууллага хооронд харилцсан дээрх баримтуудаар тогтоогдсон.

14. Газар эзэмших эрх шилжүүлэх зохицуулалтын тухайд, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж тус тус заасан.

15. Дээрхээс дүгнэвэл, газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг Дорнод аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас захирамжийн төслийн хамт Дорнод аймгийн хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч, Газрын тухай хуулийн 38.4-т заасан “хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана” гэсэн аймгийн даргын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан нь хууль бус байна.

16. Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчээс эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан бөгөөд Дорнод аймгийн даргаас иргэнд ямар нэг шийдвэр гаргаж, хариу мэдэгдээгүй байна.    

 17. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж заасан.

18. Аймгийн даргаас хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй байгаа нь Аймгийн даргын 2025 оны А/342 дугаар захирамжаар байгуулсан Хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, “... Аймгийн даргын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг иргэн Ц.******* газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн” гэж аймгийн Ерөнхий архитекторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч танилцуулж, аймгийн дарга Ш.Ёл “Иргэнтэй дахин зөвшилцөх ажлыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, ерөнхий архитектор зохион байгуулахаар санал хураая” гэж санал гарган, гишүүдийн олонхийн саналаар “... м2  газрыг авто засварын газрын зориулалттай газрыг шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг гаргах иргэнтэй зөвшилцөх, тодорхой саналтайгаар дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв” гэж шийдвэрлэж байсан үйл баримтаар тогтоогдож байна.[16]

19. Хариуцагчаас, “газар эзэмших эрхийг сунгах асуудлаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/780 тоот албан бичгээр иргэн Ц.*******т хариуг хүргүүлсэн” гэж байгаа боловч, дээрх албан бичигт “Таны сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Махын 8 айлын урд талд м2 худалдаа, үйлчилгээний зориулалттай эзэмшил газарт цэвэр ус, дулаан, цахилгааны магистрал шугам давхцаж байгаа тул газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Харин дээрх газрын асуудлыг аймгийн даргын дэргэдэх хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхээр байгааг уламжилъя” гэсэн нь дээрх газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй байгааг илэрхийлж байна.

Түүнчлэн тухайн албан бичигт иргэнд “шуудангаар хүргүүлэв” гэсэн тэмдэглэлтэй байх хэдий ч, иргэн Ц.******* тус хариуг хүлээн аваагүй гэж тайлбарладаг.

Тус Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/497 дугаартай шүүхэд ирүүлсэн албан бичигт “...Тус албан бичгийн хариуг Газрын удирдлагын хэлтсийн Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ******* нь өргөдөл гаргасан иргэн Ц.*******ийг дуудаж, албан бичгийг гарт нь өгсөн болно” гэсэн байх боловч, биечлэн гардуулсан тухай баримт ирүүлээгүй, иргэнд гардуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

20. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ гаргасан байх тул газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхгүй.

21. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд, дээрх Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэх”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг ажлын 15 өдрийн дотор шийдвэрлэх”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг хариуцагч зөрчиж, хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.

22. Хариуцагчийн төлөөлөгчөөс, “... Дээрх асуудлаар нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шийдвэрлэх боломжгүй болсон, нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” зэргээр тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтүүдийг эцэслэн шийдвэрлээгүй болохыг илэрхийлж байна.

Дээрх газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар маргаан үүсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

23. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.2, 38.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Дорнод аймаг, сумын 11 дүгээр баг, гудамж хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай м2 газрын “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” Ц.*******, Ч. нарын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хүсэлтийг, “газрын байршлыг тухайн газарт нь шилжүүлж, инженерийн шугам сүлжээний бүсээс гаргаж, давхардуулахгүйгээр олгож өгөх тухай” 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Ц.*******ийн өргөдлийг, “газрын эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай” 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Ц.*******ийн хүсэлтийг тус тус зохих хуулийн дагуу шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Дорнод аймгийн даалгасугай.         

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     В.ДАВААНЯМ

 

[1] Хэргийн 19-25 дугаар хуудас

[2] Хэргийн 172-174 дүгээр хуудас

[3] Хэргийн 19-25 дугаар хуудас

[4] Хэргийн 173-174 дүгээр хуудас

[5] Хэргийн 42-43, 184-187 дугаар хуудас

[6] Хэргийн 19-25 дугаар хуудас

[7] Хэргийн 61 дүгээр хуудас

[8] Хэргийн 66 дугаар хуудас

[9] Хэргийн 11 дүгээр хуудас

[10] Хэргийн 12 дугаар хуудас

[11] Хэргийн 7 дугаар хуудас

[12] Хэргийн 8 дугаар хуудас

[13] Хэргийн 57 дугаар хуудас

[14] Хэргийн 58-59 дүгээр хуудас,

[15] Хэргийн 100 дугаар хуудас

[16] Хэргийн 114-115 дугаар хуудас