Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 321/ШШ2025/00176

 

 

 

 

 

 

2025 4 10 321/ШШ2025/00176

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнх, ******* тоотод байрлах,******* ББСБ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хэрлэн хийд*******,******* тоотод оршин суух,******* овогт Үүрийтуяагийн Тайванхүү,******* овогт******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,876,457 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч*******, нь манай байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 331110120013 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатайгаар жилийн 3,1 хувийн хүүтэйгээр зээлж авсан боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,325,845 төгрөг, зээлийн хүү 2,024,318 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 404,864 төгрөг, нотариатын зардал 29,000 нийт 4,876,457 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид******* ББСБ-ын нэхэмжилсэн 4,876,457 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ББСБ нь хариуцагч*******,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,876,457 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******, нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 45,515 төгрөгийг, улсын орлогоос 45,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч******* ББСБ-ын Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Оюунцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,876,457 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч******* ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 45,515 төгрөгийг, улсын орлогоос 45,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

 

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА