| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00203/И |
| Дугаар | 321/ШШ2025/00187 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 321/ШШ2025/00187
2025 4 14 321/ШШ2025/00187
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, ******* хороолол, Богд Жавзандамба гудамж-33,*******,******* тоотод байрлах,******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг, Баянбулаг давхрын******* тоотод оршин суух,******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,933,195.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь манай байгууллагаас 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр МА-248109 үйлчилгээ үзүүлэх зээлийн гэрээ, 102720 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар авсан. 2024 оын 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 3,018,804.63 төгрөг, хүүний төлбөр 2,772,162.75 төгрөг, нэмэгдуулсан хүүгийн төлбөрт 132,032.62 төгрөг, нийт 5,983,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Зээлдэгч******* нь 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул хариуцагч*******аас нийт 1,933,195.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: хариуцагч******* нь 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч*******т холбогдуулан 1,933,195.37 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, 1,933,195.37 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун-Эрдэнийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 22,940 төгрөгийг, улсын орлогоос 22,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дарь финанас ББСБ ХХК -д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,933,195.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 22,940 төгрөгийг, улсын орлогоос 22,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА