| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2025/0027/з |
| Дугаар | 120/ШШ2026/0032 |
| Огноо | 2026-06-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 120/ШШ2026/0032
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх заалтыг тус тус баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын *******д холбогдох “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Газрын даамлын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Газрын даамлаас “*******” ХХК-ийн эзэмших эрхтэй газрын усан бүхий газрын хэмжээг дахин хянаж, газрын төлбөрийг нягтлан тогтоох...” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ШҮҮГЧ Ч.БАЯРМАА