Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2026/0480

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүгч Ч.Ганбаатар, шүүгч Ц.Должинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ш.г оролцуулан тус шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “” ХХК //,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: овогтой /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц. /ШТЭҮД:/,

Хариуцагч:Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.тулга,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.,

Гуравдагч этгээд: “ ” ХХК //,

Гуравдагч этгээд: “ ” ХХК //,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч:Б. /ШТЭҮД:/.

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаартай захирамжийн “ Окто” ХХК-д м.кв газар олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсэгт байх “ ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, хариуцагч Нийслэлийн Засаг даргын хууль болон дээд шатны төрийн байгууллагын чиглэлийг зөрчин нэхэмжлэгч “” ХХК-ийн 2011 оноос хойш ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ташгайн аманд байрлах м.кв газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх эрх олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Ш., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.тулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн "Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай" А-297 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Ташгайн аманд байрлах 4 га газрыг нэхэмжлэгч "Янгарконстракшн" ХХК-д 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2013 оны 08 дүгээр сарын 12-ны өдөр тоот гуравласан гэрээ байгуулж, тоот гэрчилгээ олгож, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/418 дугаар тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэжээ.

            1.2. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолуудаар Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна.

            1.3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн амны хилийн цэст залруулга оруулжээ.

            1.4. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай" дүгээр тушаалын хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх ба үүнд нэхэмжлэгч "Янгарконстракшн" ХХК-ийн ашиглалтын газар багтжээ.

            1.5. Дээрх нөхцөл байдлын улмаас маргаан бүхий газар Нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах болсон байх ба Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах м.кв газрыг гуравдагч этгээд " " ХХК-д үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар уг газрыг гуравдагч этгээд “ бөх ” ХХК-д шилжүүлж эзэмшүүлжээ.

1.6. Нэхэмжлэгч “” ХХК-аасБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаартай захирамжийн “ Окто” ХХК-д м.кв газар олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсэгт байх “ ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0160 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

1.7. Уг шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд “ ” болон хариуцагч Нийслэлийн Засаг даргаас эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 0381 дугаар магадлалаар “... мэдээллийн санд өөрчлөлт орсон эсэх, нэхэмжлэгчийг газар ашиглах үед мэдээллийн санд ямар байдалтай байсан, байнгын хорооны тогтоолын дараа ямар байдалтай болж өөрчлөгдсөнийг тодруулах” шаардлагатай гэж дүгнээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

1.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны  06 дугаар сарын 05-ны өдрийн 0381 дугаар магадлалыг эс зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хяналтын журмаар

гомдол гаргаснаар улсын дээд шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0408 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1. “...Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалттай 4.0 га талбайг 2011 ны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 5 жилийн хугацаатай, ашиглахаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 тоот тушаалаар 0.63 га газар ашиглах эрхийг цуцалж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй байсан. Манай компанийн зүгээс хуульд заасны дагуу газраа ашиглаж байсан ба Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай" захирамж гарснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаагийн сацуу маргаан бүхий захиргааны актад дурдсан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаартай албан бичгүүдийн тухайд газар ашиглагчийн хувьд мэдэх боломжгүй байгаа, энэ талаар захиргааны байгууллагаас аливаа байдлаар танилцуулаагүй, мэдээлэл өгөөгүй, маргаан бүхий газрын байршил нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамааралтай бол нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр газар ашиглах эрхийг шилжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр "Газар ашиглах гэрээ, гэрчилгээ хураалгах" тухай албан бичгээр тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан тухай захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн биеэр очиж авсан шүүхэд хуульд заасан хугацааны дотор хандаж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр "Газар ашиглах эрх хүчингүй болгох" захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ гаргаж ирүүлэхдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр албан бичигтэй хамт ирүүлсэн нотлох баримттай 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр танилцахад маргаан бүхий газрыг " " ХХК, " " ХХК-д олгосон байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 20-нд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр "Газар ашиглах эрх хүчингүй болгох" захирамж гараагүй байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс эрх мэдлээ хэтрүүлсэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна", мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй" гэж заасныг зөрчиж бусдад газар олгосон байх тул Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нэгж талбарын ******* дугаар бүхий м2 газрын 5 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц зориулалттай 15 жилийн хугацаатай " " ХХК-д олгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар захирамжийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий м2 газрын 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц зориулалттай 15 жилийн хугацааны " " ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасны дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.3. Нэхэмжлэгчээс 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч "" ХХК нь 11 жилийн турш хууль ёсны дагуу Хан-Уул дүүргийн 8-р хороо Ташгайн аманд байрлах .3 м.кв газрыг ашиглаж ирсэн. Гэвч Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын газар зохион байгуулалтын албадын төлөөллийг оруулсан хамтарсан ажлын хэсэг гарч тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж улмаар Сайдын дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хууль бусаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.Үүнээс хойш шүүхийн маргааны явцад маргаан бүхий газар хууль ёсны дагуу Нийслэлийн Засаг дарга эсвэл Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдын хэнийх нь эрх хэмжээнд байгааг тодорхойлох албан бичиг, мэдэгдэл хэрэгт огт байгаагүй. Тиймээс ч 2025 оны 06 сарын 05-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар "...мэдээллийн санд өөрчлөлт орсон эсэх, нэхэмжлэгчийг газар ашиглах үед мэдээллийн санд ямар байдалтай байсан, байнгын хорооны тогтоолын дараа ямар байдалтай болж өөрчлөгдсөнийг тодруулах" шаардлагатай хэмээн дүгнээд хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 03 сарын 30-ны өдрийн ******* дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигтэй бид 2026 оны 04 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд ирэхдээ танилцсан ба тус бичгээр нэхэмжлэгч миний газар тусгай хамгаалалттай хил заагт хамаарахгүй болсон гэдэг нь албан ёсоор тодорхой боллоо. Энэ хүртэл хариуцагч нар амаар л тайлбар хэлж байсан ба бидний 11 жил ашиглаж ирсэн газрыг цаашид аль төрийн байгууллага хариуцан шийдвэр гарах, газрын хил зааг хэрхэн тодорхойлж бүртгэгдсэн талаар тодорхой шийдвэр, албан ёсны хариу ирээгүй байсан. Энэ талаар нотлох албан ёсны баримт байгаагүй. Ялангуяа нэхэмжлэгч миний хувьд төрийн байгууллагын тус мэдээллийг мэдэх боломжгүй байсан. Газрын хилийн цэсийн асуудал анх 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МУИХ-ын байнгын хорооны 08 дугаартай тогтоолын 10 дахь хэсэгт заасан үүргийн хүрээнд эхэлж, хамтарсан баг байгуулагдсан хилийн цэсийн асуудлыг шалгасан. Үүний дараа МУИХ-ын байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт "...нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлуудыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах" чиглэлийг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхтэй "" ХХК-нд өөрийн 2011 оноос хойш ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 8-р хороо Ташгайн аманд байрлах .3 м.кв газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх эрхтэй буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах үүргийг Нийслэлийн Засаг даргад хүлээлгэсэн байна. Мөн Барилга хот байгуулалтын сайд 2023 оны 06 сарын 05-ны өдрийн дугаар бүхий мэдэгдлээр "... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар ашиглуулах гэрээ байгуулсан газар зохион байгуулж ажиллах" гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл газрын хилийн цэсийн өөрчлөлтөөс үүдэж иргэн, хуулийн этгээдийн эрхийг хохироохгүй, үргэлжлүүлэн цэсийн явахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон, нийслэлийн Засаг даргад үүрэг болгожээ. Тухайн хилийн цэс хэрхэн яаж өөрчлөгдөхөөс үл хамаарч газар ашиглах, эзэмших эрхтэй хүн, хуулийн этгээдүүдэд үргэлжлүүлэн газар ашиглах, эзэмших эрх олгох гэрээ байгуулахыг Нийслэл болон Байгаль орчин аялал жуулчлалын яаманд үүрэг болгосон. Дээрх албан бичгийг үндэслэн 2023 оны 06 сарын 20-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайд хилийн цэсийн өөрчлөлтөд өртөөд байгаа 80 иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 80 иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалж, үргэлжлүүлэн газар эзэмших эрх олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй атлаа энэ ажиллагааг хийхгүйгээр өөр этгээдүүдэд нэхэмжлэгч миний болон бусад иргэн аж ахуй нэгжийн газрыг давхардуулан олгосон эс үйлдэхүй гаргажээ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг ойлгоно" гэж заасан. Дээрх Нийслэлийн Засаг даргын эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй үйлдэл нь дээд шатны байгууллагаас ирсэн үүрэг даалгаврыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нэхэмжлэгч "" ХХК-ийн хуульд заасан эрхийг зөрчсөн эс үйлдэхүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд манай газар шилжсэн тухайт нотлох баримттай бид 2026.04.16-ны өдрийн шүүх хуралдаан дээр анх танилцсан болно. Бидний маргаан нэгэнт шүүхийн шатанд байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэх боломжгүй тул шүүхийн журмаар энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын Улсын Их Хурлын байнгын хороо болон, Барилга хот байгуулалтын сайдын өгсөн үүрэг даалгаврыг зөрчин нэхэмжлэгч "" ХХК-д үргэлжлүүлэн газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, Хан-Уул дүүргийн 8-р хороо Ташгайн аманд байрлах .3 м.кв газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай компанийн хувьд Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Ганцхан маргаан бүхий -өөс эхлэлтэй маргаан болбол Ташгайн аманд хилийн цэсийн залруулга хийхтэй холбогдуулаад бидний эрх ашиг хөндөгдсөн асуудал болсон. Бид нар 14 жилийн турш тухайн газрыг ашиглахдаа холбогдох хуулиудад заасан эрхээ хэтрүүлж, үүргээ умартаж явсан удаа байхгүй. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй байдлуудаас болж  манай компанийн эрх ашиг зөрчигдөөд удаан хугацааны туршид зөвшөөрлийн маргаан явж байна. Шүүх хуралдаанд яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр яамны өгсөн албан бичигт Нийслэлийн н.Хосбаяр дарга “бид нар сонсох ажиллагааг хийж байна” гэсэн хариу өгсөн байна. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг Нийслэл яам руу буюу нэг төрийн байгууллага руугаа мэдээлэл өгсөн хэр нь 8 сард бусдад газар эзэмшүүлчихсэн байж байгаа. Бид нар хардах эрхийнхээ хүрээнд өөр төрлийн ашиг сонирхол байсан байна гэж харж байгаа. Тэгэхлээр шүүхээс бидний эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг маань бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байгаа” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч "" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Ташгайн аманд 76023 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон. Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг шинэчлэн тогтоосноор нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт хамаарахгүй болсон тул сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон нэхэмжлэгчийн эрхийг хүчингүй болгосон нь хууль тогтоомж, холбогдох журмыг зөрчөөгүй болно. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай "Богдхан уулын Дархан цаазат газар"-ын хил заагийг нарийвчлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбилцжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албадын төлөөллийг оролцуулан байгуулж, нэгдсэн үр дүнд хүрч, ажлын хэсгээс тодруулж зурагласан хил заагийг Газрын Шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн. Дээрх ажлын хэсгийн тодруулж зурагласан хил заагийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулсны дагуу байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолоор дээрх тодруулж зурагласан хил заагийг мөрдөж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар хамтарсан уулзалт хийж, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг шинээр тогтоож, мөрдөж ажиллахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр, тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон 80 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжид нийцүү дүүлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд маргаан бүхий сайдын дугаар тушаал нь эрхийн зөрчилгүй захиргааны акт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:Нэхэмжлэгч "Янгарконстракшн" ХХК-ний Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдад холбогдуулан "Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, тодруулах тухай" гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч "Янгарконстракшн" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ташгайн аманд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг үндэслэн газар ашиглах зөвшөөрлийг олгосон. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нарийвчлан тогтоож дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулж тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэн Газрын Шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Тухайн гарсан шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулан 2022 оны 08 дугаар, 2023 оны 03 дугаар тогтоолоор Газрын Шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдаанаар шийдвэрлэж гаргасан хил заагийг мөрдөж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдад, Нийслэлийн засаг даргад даалгасан. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт "Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах" чиглэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдад, Нийслэлийн засаг даргад нарт хүргүүлсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр уг маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай хил заагт хамаарахгүй болсон талаар хариу ирүүлжээ. Өөрөөр хэлбэл тус газрыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасан тус газарт газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байна” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.тулга шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “сайдын гаргасан тушаал бол Монгол Улсаас байгуулагдаж байгаа Засгийн газрын нэг субъект буюу нэг байгууллага Их Хурлаас гарж байгаа тогтоол шийдвэр. Түүний харьяа байгууллага буюу байнгын хорооноос гарч байгаа тогтоол шийдвэрийг хуулийн хүрээнд хэрэгжүүлж ажиллах үндсэн үүрэгтэй байдаг.Үүнийхээ дагуу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А634 тушаалыг гаргаж ажилласан” гэв.

3.4. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай" дугаар захирамжаар " " ХХК-д м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Тус захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалт болон 33 дугаар зүйлийн 33.1.1 заалтуудыг тус тус үндэслэн, эрх бүхий этгээдээс хуульд нийцүүлэн гаргасан болно. Иймд уг захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын дугаар тушаалын тухай. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" дугаар тушаалаар газар эзэмших эрхийг " " ХХК-аас " бүх " ХХК-д шилжүүлсэн. Тус шийдвэр нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан "газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу бусдад шилжүүлж болно" гэсэн зохицуулалтыг үндэслэн гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д "хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй актыг ойлгоно" гэж заасан бөгөөд хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргыг өөрт нь газар эзэмших эрх олгоогүйг "эс үйлдэхүй" гэж тайлбарласан байна. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар "эс үйлдэхүй" нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй байх нөхцөлд хамаарах бөгөөд имд "эс үйлдэхүй" гэж үзэх үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зөвхөн хууль бус эс үйлдэхүй тогтоогдсон тохиолдолд захиргааны акт гаргахыг даалгах боломжтой гэж заасан. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын дугаар тушаал нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчид газар эзэмших эрх шууд үүсээгүй, Захиргааны байгууллагын "эс үйлдэхүй" тогтоогдохгүй байхгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн "" ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хуульд үндэслэж тушаал захирамжуудыг гаргасан байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Нийслэлийн нутаг дэвсгэр рүү оруулж аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших тушаал гаргасан байдаг. “Янгкарконстракшин” ХХК яамны тушаал цуцалсантай холбоотойгоор яамны эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрх хэмжээний газраас нь авах боломжтой гэж үзэж байгаа. Энэ эс үйлдэхүйтэй холбоотойгоор өмнө нь хариу тайлбар албан бичгүүдийг бол “Янгкарконстракшин” ХХК-д олон удаа өгч байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбартай байна” гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын үндэслэл.

4.1. Гуравдагч этгээд “ ” ХХК-аас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий м2 газрын манай компани нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн тогтоол /өмнөх хувьцаа эзэмшигч иргэн Д.*******, Б.******* нарын гаргасан шийдвэр/-оор " " ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх талаар шийдвэрлэж, мөн өдрөөр 1938 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулан тус газрыг " " ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болно. Иймд "" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд манай компанийн хувьд хөндөгдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх тул дээрх захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох үндэслэлгүй байгаа болно” гэжээ.

4.2.Гуравдагч этгээд “ ” ХХК-аас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тоот тушаалаар нэгж талбарын ******* дугаартай Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах м.кв газрыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж, 2024 оны 10 дугаар сарын 10 өдрийн ******* дугаар "Иргэн хуулийн этгээдэл газар эзэмшүүлэх гэрээ" байгуулсан. Уг газрыг “ ” ХХК-аас Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, холбогдох хууль журмын дагуу газар эзэмших эрхтэй болсон. “ ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаартай газрыг эзэмших эрхтэй болсон. “ ” ХХК-д газар эзэмшүүлсэн 2023 оны дугаар захирамжийг батлан гаргах үед тухайн газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяа газарт хамаарч байсан бөгөөд нэхэмжлэгч уг газрыг эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргаагүй байсан. Мөн манай компанид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны тоот тушаалыг гаргах үед нэхэмжлэгч “” ХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болсон байсан. Маргаан бүхий актууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн хуулийн шаардлагыг хангасан. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар захирамж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.3. Гуравдагч этгээд “ ” ХХК-ийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал газар эзэмшигч субъектив эрхийн үндэслэл болсон гэрчилгээгээр 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2011124 дүгээр гэрчилгээгээр үндэслэж байгаа. Энэ гэрчилгээ маань дуусгавар болсон, дуусгавар болсондоо нэхэмжлэгч тал маргаагүй үйл баримт байгаад байгаа. Тэгэхээр нэгэнт дуусгавар болсонтой маргаагүй буюу сунгуулаагүй байхад шүүхээр тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх ёстой гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь эрх зүйн үр дагаваргүй юм гэж үзэж байна. 2 дугаарт Нийслэлийн Засаг даргад иргэд хоорондын эрхийг хангаж, хамтарч ажиллах ёстой байсан нэхэмжлэгчийн эрх хөндөж байгаа гэдэг асуудал дээр талууд хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хамтран ажиллах боломжийг нь олгоод Газрын тухай хуульд газар эзэмшихийн тулд заавал хүсэлтээр үүсдэг захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа. Тэгтэл Нийслэлийн Засаг даргатай холбоотойгоор ямарваа нэгэн байдлаар газрыг эзэмшье гэдэг агуулгаар хүсэлтээ гаргаад илэрхийлсэн. Энэ үйл баримт нэхэмжлэгч талд байхгүй байгаа болохлоор даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж харж байгаа. Тийм учраас давхцал байхгүй. 3 дугаарт бид нар гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа зөрчөөгүй гэдэг байдлаар яриад байна Гэтэл эдний компани газрыг 2011 онд эзэмшээд 13 жил болж байхад тухайн газар дээрээ нэг ч шон зоогоогүй буюу бодитоор ашиглаагүй. Манай зүгээс газраа очоод үзэхэд нэг ч шон зоогоогүй, тал газар байгаа. Тэгэхээр Газрын тухай хуулийн дагуу зориулалтын дагуу ашиглаагүй 13 жил болчхоод газрыг эдийн засгийн эргэлтэд оруулаагүй үйл баримтад өмнөх анхан шат болон давж заалдах шатын шүүх дээр яригдсан байгаа. Тэгэхээр эдийн засгийн эргэлтэд оруулаагүй, газрыг зориулалтын дагуу 13 жил ашиглаагүй байж үүргээ биелүүлсэн гэдэг байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж харж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт.

5.1. Иргэдийн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдаан хойшлуулахгүй нь хэрэг маргааныг дуусгах шийдвэрлэх нь иргэний болон аж ахуйн нэгжийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг удаашруулах нөлөө үзэж болзошгүй байна. Хэргийн оролцогч талуудын процессын эрх тэгш байдлыг хангах нь шүүхийн ажиллагааны үндсэн зарчим бөгөөд хойшлуулах үндэслэл нь хуульд заасан шаардлагыг бүрэн нийцсэн байх ёстой тул онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэх ажиллагааг хугацаа алдалгүй, шуурхай зохион байгуулах нь иргэний эрх ашгийг хамгаалахад чухал нөлөөтэй юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тал бүрээс нь харьцуулан үнэлээд “” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд.

2. Хууль тогтоогчоос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулийг баталсан ба үүнээс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтад:

2.1. Дархан цаазат газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хуваагдах ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг зааж, уг бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр ямар үйл ажиллагаа явуулахыг нэрлэн заасны дотор 11 дүгээр зүйлийн 7/ “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”-аар зохицуулсан бол, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах”-аар заасан нь газар ашиглах харилцаанд хэрэглэгдэх материаллаг хэм хэмжээ юм.

2.2. Үүнээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2. “тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, ...гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заажээ.

3. Эндээс үзвэл, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс хуулийн этгээдийн хүсэлт гаргасан газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа тохиолдолд тухайн газрыг ашиглуулахаар шийдвэрлэх боломжтой ба уг зохицуулалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-297 дугаар тушаалд зааснаар “” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 40000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар анх шийдвэрлэсэн. “” ХХК-аас газар ашиглах хүсэлт гаргахдаа аялал жуулчлалын цогцолбор үйл ажиллагаа эрхлэх төслийг өгсөн бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-аас нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохдоо тусгай хамгаалалттай газар нутагт тус төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж газар ашиглах эрх олгосон гэж үзэхээр байна.

4. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: “энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн хамгаалалтын захиргаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гарган, харьяалах төрийн байгууллагатай хамтран газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зардлыг буруутай иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4. “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоол, мөн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарсан ба,

4.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны , Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “” ХХК-ийн нэр уг тушаалын хавсралтын 48 дугаарт бичигджээ.

5. Дээрх 4.1-д дурдсан холбогдох албан бичгүүдийг болон хэрэгт авагдсан бусад холбогдох албан бичгүүдийг судалж үзвэл агуулга нь дараах байна.

5.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар албан бичигт: “Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн цэсийн ...зурагт тэмдэглэгдсэн эргэлтийн цэгүүдийг солбицолжуулж хавсралтаар хүргүүлэв. Уг зураг дээр шон тэмдэглэгдээгүй байдаг тул солбицлыг тодорхойлох боломжгүй...” гэх,

5.2. Барилга хот, байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” дугаартай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлэхдээ: “Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоож одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэдий ч тухайн үед хил заагийг нарийвчлан зураглаж, эргэлтийн цэг, шонгуудын солбицлыг хэмжиж тогтоогоогүйн улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2 өөр хил зааг, эргэлтийн цэгүүдийг зураглаж үйл ажиллагаандаа ашиглаж ирснээс болоод иргэд, олон нийтийн дунд газрын харилцаатай холбоотой зөрчил, маргаанууд үүссээр удаж байна. ... Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье” гэх,

5.3. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Хамтран ажиллах тухай” дугаартай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлэхдээ: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Барилга, хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын ... уулзалтын үр дүнд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг мөрдөж ажиллахаар шийдвэрлэсэн. ... сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон 80 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох арга хэмжээг авч, хамтран ажиллахыг хүсье” гэх,

5.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны  06 дугаар сарын 20-ны өдрийн “Хамтран ажиллах тухай” 01/3458 дугаар албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхдээ: “...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс, солбицлоор тогтоосон хилийн заагийн дотор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрх олгосон байсан 80 иргэн, хуулийн этгээдийн жагсаалтыг хүргүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэм, горимд нийцүүлэн хамтран ажиллахыг хүсье” гэх.

5.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 01/1533 дугаартай албан бичгээр саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлэхдээ: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын А/80 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын оны ******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг нарийвчлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын төлөөллийг оролцуулан байгуулж, нэгдсэн үр дүнд хүрч, ажлын хэсгээс тодруулж зурагласан хил заагийг Газрын шинэтгэлийн үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн баталгаажуулсан”-ыг мөрдөж ажиллахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрээр баталгаажсан хил заагийн гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгосон газрууд нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчиж байх тул газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулсан...” гэх, /уг албан бичгийн хавсралтын 10 дугаарт нэхэмжлэгч “Янгкарконстрашн” ХХК-ийн нэр бичигдсэн, сонсох ажиллагаанд оролцох хүсэлтэй гэж бичигдсэн /

6. Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон байх бөгөөд хил заагийг нарийвчлан зураглаж эргэлтийг цэг шонгуудын солбицлыг хэмжиж тогтоогоогүйгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2 өөр хил зааг зураглаж үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэд олон нийтийн дунд зөрчил үүсгэж байна гэж үзэж уг асуудлыг шийдвэрлэхээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нарийвчлан тогтоох эргэлтийн цэгийг солбицолцуулах дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна.

7. Уг ажлын хэсгийн талууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны , Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлж оруулсан үйл баримт тогтоогдож байна.

8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994 оны/ 25 дугаар зүйлийн 1-д газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох, 2-т Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх эрхтэй, гэж Улсын Их Хурлаас тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-д Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан ба уг тогтоол хүчин төгөлдөр, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс, заагт өөрчлөлт ороогүй, харин хил зааг бодит газар дээр бэхэлж тэмдэгжүүлж буулгахдаа алдаатай тэмдэглэснийг залруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

9. Ингэснээр маргаан бүхий газар нь Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газрын хил заагт ороогүй, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн шийдвэр, байнгын хорооны тогтоолууд нь хилийн цэсийг өөрчлөөд байгаа зүйл биш харин тэмдэг тэмдэглэгээг алдаатай бэхэлсэн байсныг бодит газар дээр залруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

10. Хариуцагчаас Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалдаа Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байх боловч дээрх тогтоолуудад Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг, хязгаарыг шинэчлэн тогтоогоогүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нийслэлийн Засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөлцсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон атлаа байнгын хорооны тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй байсан байна.

11. Эндээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдээс үл хамаарах шалтгаанаар ашиглах эрх бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутаг биш байсан нь дээрх үйл баримтуудаар тогтоогдохоос гадна Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2024/0106 дугаар тогтоолын 17,18 дугаар зүйлд хариуцагчаас маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газарт авахтай холбоотой асуудлыг дүгнэсэн ба уг хүчин төгөлдөр тогтоолтой уялдуулан үзэхэд “” ХХК-ийн ашиглаж байсан газрын хилийн цэсийг бэхэлж тэмдэгжүүлснээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тохиолдолд Газрын тухай хуульд заасан журмын дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх (мөнгөөр, эсхүл өөр газар олгох буюу газрын байршлыг шилжүүлэх гэх мэт) үүрэгтэй гэж үзэхээр байна.

12. Нэхэмжлэгч “” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргаж, үүнийхээ дагуу газар газраа ашиглаж газар ашиглах эрх хүчин төгөлдөр, газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж, газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул хамгийн наад зах нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн эрх зүйн үр дагавар үүсгэхээр байна.

13. Түүнчлэн нэхэмжлэгчээс солбицол бүхий газартаа Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж тайланг Хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн бөгөөд гаргасан тайлан нь шаардлага хангасан гэж үзэж уг тайланг үндэслэж төсөл хэрэгжүүлэх боломжтой хэмээн газар ашиглах эрх олгосон зэрэг нь хууль ёсны итгэл хамгаалах зарчимд үл нийцэх тул нэхэмжлэгч талыг хохиролгүй болгох үүрэг хариуцагч хүлээхээр байна.

14. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994 оны/ 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; гэж хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сайдын бүрэн эрхийг хуульчилсан байна.

15. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “” ХХК-д өмнө ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох боломжийг судлан шийдвэрлэх, нөхөх олговор олгох, эсхүл хуульд заасан журмаар хохирлын асуудлыг шийдвэрлэх замаар дахин шинэ акт гаргах замаар маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалаар “” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргуулахаар 6 /зургаан/ сарын хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

16. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 4.10.11-д Хуулийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн хүрээнд нэмж тодруулах ажиллагааг хэн, ямар хугацааны дотор хийж гүйцэтгэх, шинээр гаргах актыг хэзээ гаргахыг заана. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн хүсэлтээр гүйцэтгэх хуудас бичиж болно, ийнхүү гүйцэтгэх хуудас бичихээс өмнө шүүхээс ямар ажиллагаа хийж байгаа талаар хариуцагчаас тодруулга авсан байвал зохино, 4.10.11 б-д Газрын маргааны хувьд: жишээлбэл, газрын давхцалын маргааны тухайд хэн нь түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан нь тодорхойгүй, эсхүл хэн нь түрүүлж бодитоор эзэмшиж байсныг тогтоох хүрээнд, нэхэмжлэгч, эсхүл гуравдагч этгээд ямар ямар баримт гаргах өгөх, хариуцагч юу шалгах талаар тодорхой тусгана. Жишээлбэл, газар эзэмшигч, ашиглагчийн уг газраа зориулалтаар ашиглах санхүүгийн боломж байгаа эсэх, газар дээр барилга байгууламж барих санхүүжүүлэгч нь тодорхой талаарх нотлох баримтыг гаргуулсны үндсэн дээр газар эзэмших, ашиглах эрхийг сэргээсэн шийдвэрийг гаргах үүрэгтэй, газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тусгуулах асуудлыг шийдвэрлэсний дараа, иргэний газар эзэмшихийг хүссэн өргөдлийг шийдвэрлэх үүрэгтэй гэж, эсхүл өмчлөгчийн хувьд: Б-д анх эзэмшүүлсэн 500 метр квадрат газрын байршлыг анх тогтоосон кадастрын зургийн дагуу шинээр газрын мэдээллийн сангийн зургийг үйлдсэн шинэ акт гаргах, уг зургийг үйлдсэний дагуу Г-ийн 700 метр квадрат газар өмчлөхийг хүссэн өргөдлийг шийдвэрлэх үүрэгтэй гэх зэргээр зааж болно гэж шийдвэр бичих аргачлалыг тусгайлан заасныг тэмдэглэв.

Нэхэмжлэгч “” ХХК-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “... Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаартай захирамжийн “ ” ХХК-д м.кв газар олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсэгт бичигдсэн “ ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол, түүнчлэн түүнийг хүчингүй болгохоор маргаж байгаа тохиолдолд хууль ёсны эрх ашиг нь хэрхэн сэргэхийг харгалзах нь зүйн хэрэг юм.

18. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гуравдагч этгээд “ ” ХХК-ийн газар эзэмших эрхээс өөрт давхцалтай хэсгийн хүчингүй болгож шийдвэрлэсэн ч маргаан бүхий Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах газар нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх хэм хэмжээний газар болох нь холбогдох байгууллагын тогтоосон эргэлтийн цэгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч “” ХХКаялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй байна.

19. Тодруулбал, “” ХХК нь аялал жуулчлалын бааз байгуулах зориулалтаар төсөл боловсруулж, холбогдох дүгнэлтийг батлуулсан, гэтэл маргаан бүхий газар болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд аялал жуулчлалын бааз байгуулах боломжгүй, суурьшлын бүс болох нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тогтоолоор баталсан тус хорооны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр тогтоогдож байна.

20. Мөн Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил хэмжээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тогтоолоор баталсан байх бөгөөд үүнд маргаан бүхий “ ” ХХК-д олгосон Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах газар багтжээ.

21. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх гэж тус тус заасан.

22. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаартай захирамжийн “ Окто” ХХК-д олгосон газар нь Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэсийг бодит газар дээр бэхэлж, тэмдэгжүүлсний дараа Нийслэлийн Засаг даргаас өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох баримтыг үндэслэн газар эзэмших эрх олгосон.

23. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар тушаалын 1-т “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 30 дугаар хурлаар танилцуулагдан, зөвшөөрсөн дүгнэлт гарч, материалын бүрдэл хангасан хоёрдугаар хавсралтад заасан 8 /найм/ иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”-ээр шийдвэрлэсний дотор Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар захирамжаар " " ХХК-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нэгж талбарын ******* дугаар бүхий м.кв газрыг гуравдагч этгээд “ бөх ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ.

24. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* дугаар албан бичгээр “...Богдхан уулын Дархан цаазат газрын хил зааг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дээрх нэгж талбарын 1781111037 дугаар бүхий м.кв талбайтай газар нь улсын тусгай хамгаалалттай газрын хил заагт хамаарахгүй болсон бөгөөд энэхүү газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нэгж талбарын 1781118502, 1781117382, 1781118501 дугаар бүхий газруудтай хэсэгчлэн, нэгж талбарын *******, 1781118560 дугаар бүхий газруудтай бүхэлдээ давхцалтай” гэж ирүүлжээ.

25. Иймд нэхэмжлэгч “” ХХК-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас ашиглуулахаар олгосон газар нь,  гуравдагч этгээд “ ” ХХК-д Газрын тухай хуулийн зохицуулалтын дагуу Нийслэлийн Засаг даргаас эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газартай, одоогийн байдлаар мөн гуравдагч этгээд “ бөх ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн газартай байршлын хувьд хоорондоо бүрэн давхцалтай болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар “ ” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг дүйцүүлэн шинээр олгох боломжийг судлан шийдвэрлэх, нөхөх олговор олгох, эсхүл хуульд заасан журмаар хохирлын асуудлыг шийдвэрлэх замаар дахин шинэ акт гаргах замаар маргаан бүхий Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар тушаалын “ ” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргуулахаар 6 /зургаан/ сарын хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

26. Харин Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаартай захирамжийн “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

27. Учир нь маргаан бүхий Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын дугаар тушаалын 3-т “Энэ тушаал гарч, эзэмших эрхийн гэрчилгээг өөр субъектэд шилжүүлсэнтэй холбогдуулан хоёрдугаар хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл бэлтгэхийг үүрэг болгосон байгаа нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаартай захирамжаар гуравдагч этгээд “ ” ХХК-д эзэмшүүлсэн газрын эрх дуусгавар болж уг захирамж нь үйлчлэлгүй болсон байгаа энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулахаар маргах, шүүх түүнийг харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй юм.

28. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

29. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, мөн зүйлийн 4.1.4. “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” зэргээр заасан төрөөс газрын талаар баримтлах зарчмыг хангуулж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих”, 20.2.2 “газар эзэмшигчээс хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой эзэмшиж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах” зэргээр хуульчилсан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй боловч шүүх маргаан бүхий актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

30. Шүүх иргэдийн төлөөлөгч Ш.гийн “...хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэх ажиллагааг хугацаа алдалгүй, шуурхай зохион байгуулах нь иргэний эрх ашгийг хамгаалахад чухал нөлөөтэй юм” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.11-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын “Янгкарконстракшин” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А110 дугаар захирамжийн “ ” ХХК-д холбогдох хэсгийн “Янгкарконстракшин” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл /Үндэслэх хэсгийн 15, 25-д заасан ажиллагааг хэрэгжүүлэх замаар/ тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын “Янгкарконстракшин” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А110 дугаар захирамжийн “ ” ХХК-д холбогдох хэсгийн “Янгкарконстракшин” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг түдгэлзүүлсэн шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч нар нь дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” дугаартай захирамжийн “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын хууль болон дээд шатны төрийн байгууллагын чиглэлийг зөрчин нэхэмжлэгч “” ХХК-ийн 2011 оноос хойш ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ташгайн аманд байрлах м.кв газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх эрх олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон нэхэмжлэгчид тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН

                                              ШҮҮГЧ                                Ч.ГАНБААТАР

                                              ШҮҮГЧ                                Ц.ДОЛЖИНСҮРЭН