Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 321/ШШ2025/00209

 

 

 

 

 

 

2025 4 24 321/ШШ2025/00209

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, *******,******* Сүхбаатарын гудамж,*******, 2 давхрын 201 тоотод байрлах,******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг,******* тоотод оршин суух,******* холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,555,766.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь манай байгууллагатай 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээг байгуулан сарын 3.4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай 2,800,000 төгрөгийг гар утас худалдан авах зориулалтаар зээлсэн. Хариуцагч******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба үндсэн зээлийн үлдэгдэл дүн 2,348,029.51 төгрөг, зээлийн хүү 167,697.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,539.48 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг, нийт 2,555,766.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,555,766.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,555,766.37 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 27,921 төгрөгийг, улсын орлогоос 27,921 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,555,766.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 27,921 төгрөгийг, улсын орлогоос 27,921 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА