Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 321/ШШ2025/00243

 

 

 

 

 

 

2025 5 01 321/ШШ2025/00243

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах, *******-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг,******* дугаар байр 17 тоотод оршин суух,******* холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,059,919.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь манай банкнаас 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 9,000,000 төгрөгийн малчны зээлийг 24 сарын хугацаатайгаар жилийн 21.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний үүрэгт нийт 1,059,613.56 төгрөгийг төлсөн байна. Иймд хариуцагч Х.Отгонбаяраас үндсэн зээлийн үлдэгдэл 8,429,950 төгрөг, зээлийн хүү 3,599,758.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,211.90 төгрөг, нийт 12,059,919.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******-ийн нэхэмжилсэн 12,059,919.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,059,919.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 103,954 төгрөгийг, улсын орлогоос 103,954 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,059,919.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 103,954 төгрөгийг, улсын орлогоос 103,954 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА