| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0681/Э |
| Дугаар | 735 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг ҮД:12-80 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1975 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ...
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ахолбогдох эрүүгийн 1806 0286 70173 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Т.Ань 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулах их сургуулийн урд замд 30-31 УНВ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Нарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Амэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтанд холбогдсон хэргийн талаар тодорхой ярьсан тул дахин ярих зүйлгүй, холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн зүгээс эмчилгээний зардалд 590.000 орчим төгрөгийн баримтыг ирүүлсэн байсан. Хохирогч эмчилгээний зардал гэж 6.000.000 төгрөг нэхэмжилснийг төлсөн. Одоо баримтаар төлөх төлбөргүй гэв.
Талуудын хүсэлтээр хавтас хэргээс:
- Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Нарантуяагийн: ...2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 21 цаг 40 минутын орчим би ажлаа тараад Хууль сахиулах их сургуулийн урд талын автобусны буудал дээр автобуснаас буугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гэрэл дохиогоор зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал гэнэт зүүн гар талаас машин гарч ирээд намайг мөргөөд, би машинд мөргүүлээд 2-3 алхам газар шидэгдээд газар бөгсөн биеэрээ уначихсан. Намайг мөргөсөн автомашины жолооч машинаасаа бууж ирээд надтай зэрэгцээд алхаж явсан залуутай хамт өргөөд машиндаа оруулж суулгасан. Жолоочтой хамт би шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хөл, гар рентген зураг авахуулсан. Зүүн хөл гэмтсэн, эмра хийлгэх шаардлагатай гэсэн тул ослоос хойш 2 хоногийн дараа эмра шинжилгээ хийлгэсэн...
...Жолооч Батбаяр нь миний цаашдын эмчилгээний зардалд зарцуулах 6.000.000 төгрөгийг бүрэн гаргаж өгсөн. Иймд миний зүгээс цаашид жолооч Т.Ат гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 28-29 дүгээр тал/,
- Мөрдөн байцаалтанд иргэний хариуцагчаар өгсөн С.Цэндийн: ...”Тайгын булаг авто” ХХК-ны нэр дээр би зээл авч өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркын 30-31 УНВ улсын дугаартай машиныг дээр байгууллагад тавьсан болно. Миний машиныг Т.А2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсныг би осол болсны маргааш нь мэдсэн. Т.Аах өөрийнхөө мөнгөөр энэ машиныг худалдаж авсан байсан. Миний нэр дээр гэрчилгээг авсан юм. Би дээрх байгууллагад зээл авах шаардлага гараад тавьсан болно…гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр тал/,
- Батлан Хамгаалахын Эмгэг Судлал Шүүх Эмнэлгийн амбулаторийн шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №173 дугаартай актанд:
1. Х.Нарантуяад зүүн шаант ясны дээд хэсгийн далд бяцарсан хугарал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, урд ба хойд чагтан холбоос, тойгны шөрмөсний суналт, баруун тохой шууны няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүн шаант ясны дээд хэсгийн далд бяцарсан хугарал нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-н 2.3.1-д заасан “ХҮНДЭВТЭР” зэргийн гэмтэл болно.
3. Дээрх зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, урд ба хойд чагтан холбоос, тойгны шөрмөсний суналт, баруун тохой шууны няцрал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-н 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно.
4. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.
Шинжээч эмч С.Наранцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр тал/,
- Замын Цагдаагийн Албаны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 249 дугаартай дүгнэлтэнд:
1. “Тоёота Приус” маркын 30-31 УНВ улсын дугаартай автомашины жолооч Т.Ань Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Х.Нарантуяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Цагдаагийн хошууч Д.Батжаргал гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 31-33, 75-76 дугаар тал/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Т.Ань 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулах их сургуулийн урд замд 30-31 УНВ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин жолоодож явахдаа явган зорчигч Х.Нарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Т.Ань 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулах их сургуулийн урд замд 30-31 УНВ улсын дугаартай “Тоёота Приус” маркын автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Нарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Тээврийн Прокурорын газраас Т.Аын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Аын гэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.
Хавтаст хэрэгт хохирогч Х.Нарантуяагийн гаргаж өгсөн баримтууд:
15.000+3.900+1900+8932+307.000+25.000+25.000+36270+2345+26100=451.447 төгрөгийн хохирлын баримтыг хавсарган ирүүлсэн байна. /хх-ийн 31, 75-76 дугаар тал/
Шүүгдэгч Т.Ань хохиролд 6.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Нарантуяад хүлээлгэн өгсөн, Х.Нарантуяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 35 дугаар тал/
Шүүгдэгч Т.Ань урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 88 дугаар тал/
Шүүгдэгч Т.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн болон бусдад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.ААвтотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төмөрийн Батбаярт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ат оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Ань торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Ань цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хавсарган ирүүлсэн Т.Аын ¹330165 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Т.Ат буцаан олгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ