| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 197/2025/03382/И |
| Дугаар | 301/ШШ2025/00485 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 301/ШШ2025/00485
| 2025 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 301/ШШ2025/00485 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Ю гудамж-28, МПМ цогцолбор “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Х сум, 00 дугаар баг, Г гэх газарт оршин суух Б.М-т холбогдох
1,160,891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндсэн зээл 540,000 төгрөг, зээлийн хүү 521,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,866 төгрөг, нийт 1,160,891 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,160,891 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь Г.М-т холбогдуулан 1,160,891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Мөнх-Очир нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,160,891 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн. Уг нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,811 /гучин гурван мянга найман зуун арван нэг/ төгрөгөөс 16,905.5 /арван зургаан мянга есөн зуун таван мянга таван төгрөг/ улсын орлогод үлдээж, улсын орлогоос 16,905.5 /арван зургаан мянга есөн зуун таван мянга таван төгрөг/ гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М-т холбогдох 1,160,891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “М ББСБ” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн М ББСБ” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,811 /гучин гурван мянга найман зуун арван нэг/ төгрөгөөс 16,905.5 /арван зургаан мянга есөн зуун таван мянга таван төгрөг/ улсын орлогод үлдээж, улсын орлогоос 16,905.5 /арван зургаан мянга есөн зуун таван мянга таван төгрөг/ гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3.Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР