2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/07465

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 10 191/ШШ2025/07465

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХК / тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч 1: ******* ******* ХХК / давхар оршин байх, РД *******/

 

Хариуцагч 2:  ХХК /тоотод оршин байх РД:*******/

 

Хариуцагч 3: ХХК /давхарт оршин байх РД:/

 

Хариуцагч 4: ******* ХХК / тоотод оршин байх РД:/

 

Хариуцагч 5:  тоотод орших суух овогт ын /РД:/

 

Хариуцагч 6:  тоотод оршин суух овогт ын /РД:/ нарт холбогдох

 

-******* ******* ХХК, Л. нараас ******* ******* ХК-тай байгуулсан тоот зээлийн гэрээний үүрэгт 2,952,567,324.02 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг -1, -2 тоот Ипотекийн гэрээний зүйлээр, -1, -2 тоот Батлан даалтын гэрээнүүдээр тус тус хангуулах тухай үндсэн,

-Хариуцагч Э.ын Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр барьцаалсан Э.ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай,

-Хариуцагч ******* ******* ХХК-ийн Зээл олголтын шимтгэл 23,000,000 төгрөг, үндэслэлгүйгээр суутган авсан 1,231,946 төгрөг нийт 24,231,946 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б.-

Хариуцагч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

Хариуцагч Л.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчнар нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэнд үндэслэн тэдгээрийн эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж, хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гааргасан байна. Үүнд:

1.1 ******* ******* ХХК нь 2022 оны 05 сарын 17-ны өдөр 31 2105168622 тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг ******* *******тай байгуулж 2,300,000,000.00 /Хоёр тэрбум гурван зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 17.4% хүүгэй, 60 /Жаран/ сарын хугацаатай зээлж авсан.

тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2022 оны 05 сарын 17-ны өдөр -1 тоот ипотекийн гэрээр: Э.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоот хаягт байршилтай, 207.4 м.кв авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- дугаартай,  хаягт байршилтай, 185 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э.ын эзэмшлийн Улсын бүртгэлийн Э- дугаартай, тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай эзэмших эрхийн газрын хамт тус тус барьцаалсан.

-2 тоот ипотекийн гэрээгээр: ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203031561 дугаартай, Нийслэлийн  тоот хаягт байршилтай, 2093 м.кв Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ******* ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Э- дугаартай,  талбайтай, 1461908784 нэгж талбарын дугаартай Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхийн газрын хамт тус тус барьцаалсан.

-1 тоот батлан даалтын гэрээгээр ******* ХХК нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг хүлээсэн. -2 тоот батлан даалтын гэрээгээр ******* ХХК нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг хүлээсэн болно.

тоот зээлийн гэрээний хугацаа 2027 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусах боловч Зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй 222 хоног хэтрүүлэн *******ыг хохироож байна. Иймд зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж нэхэмжлэл гаргаж байна. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Үндсэн зээлийн төлбөр 2,214,814,814.82 төгрөг, Үндсэн хүүгийн төлбөр 272,316,033.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,311,294.41 төгрөг, даатгалын төлбөр, 2,463,893.28 төгрөг. Иймд ******* ******* нь ******* ******* ХХК, Л. нартай байгуулсан зээлийн гэрээний төлбөрт нийт 2,494,906,036.26 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 1. ******* ******* ХХК, Л. нараас ******* *******тай байгуулсан тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,494,906,036.26 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2. тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг -1, -2 тоот ипотекийн гэрээнүүдээр барьцаалсан хөрөнгөөр, -1, -2 тоот Батлан даалтын гэрээнүүдээр тус тус хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгч нь 2024.05.22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан тул ******* *******наас нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 05 сарын 22-ны өдрийн байдлаар 265,060,879.58 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн хэмжээ нийт 2,759,966,915.84 төгрөг болгон нэмэгдүүлж байна. (Үндсэн хүү-251,287,427.70Т, Нэмэгдүүлсэн хүү -11,309,558.60Т, Даатгал -2,463,893.287) Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл болсон Зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл, үндсэн төлбөрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дэлгэрэнгүй задаргааг доорх хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу.

Үндсэн зээл 2,214,814,814.82 төгрөг, Үндсэн хүү 523,603,461.45 төгрөг, Нэмэгдүүлсэн xүү 16,620,853.01 төгрөг, Даатгалын төлбөр 4,927,786.56 459 төгрөг, Хэтэрсэн хоног 459, Нэхэмжилж байгаа дүн 2,759,966,915.84 төгрөг гэжээ.

 

1.3 Нэхэмжлэгч нь 2024.11.08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан тул ******* *******наас нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 11 сарын 07-ны өдрийн байдлаар 192,600,408.18 (Нэг зуун ерэн хоёр сая зургаан зуун мянга дөрвөн зуун найман төгрөг арван найман мөнгө) төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн хэмжээ нийт 2,952,567,324.02 (Хоёр тэрбум есөн зуун тавин хоёр сая таван зуун жаран долоон мянга гурван зуун хорин дөрвөн төгрөг хоёр мөнгө) төгрөг болгон нэмэгдүүлж байна. (Үндсэн хүү -178,435,190.267, Нэмэгдүүлсэн хүү -12,625,284.627, Даатгал -1,539,933.307)

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл болсон Зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл, үндсэн төлбөрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дэлгэрэнгүй задаргааг доорх хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу. Үндсэн зээл 2,214,814,814.82 төгрөг, Үндсэн хүү 702,038,651.71 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 29,246,137.63 төгрөг, Даатгалын төлбөр 6,467,719.86 төгрөг, Хэтэрсэн хоног 904, Нэхэмжилж байгаа дүн 2,952,567,324.02 төгрөг гэжээ.

 

1.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Э.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК болон Л. нар нь 2022 оны 05 сарын 17-ны өдөр тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг ******* *******тай байгуулж 2,300,000,000.00 (Хоёр тэрбум гурван зуун сая) төгрөгийн зээлийг жилийн 17.4%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2022 оны 05 сарын 17-ны өдөр -1 тоот ипотекийн гэрээгээр иргэн Э.ын өмчлөлийн: Ү- дугаартай,  тоот хаягт байршилтай, 207.4 м.кв авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Ү- дугаартай,  тоот хаягт байршилтай, 185 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Э- дугаартай, тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай эзэмших эрхийн газрын хамт тус тус барьцаалсан.

Тус -1 тоот ипотекийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 40.1, 195.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүйгээр талуудын хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийллээр гэрээнд гарын үсэг зурж байгуулсан байдаг.

Зээлийн барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болох Э. нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно" гэж заасны дагуу Монгол Улсаас Япон улсад суугаа Э.С.Я-ны Консулын хэлтсийн гэрчилсэн 2021 оны 12-р сарын 01-ний өдрийн 3270, 3271, 3272 дугаартай итгэмжлэлээр Л.д өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих болон гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах гэх мэт бусад бүрэн эрхийг олгосон байна. Банк дээрх хүчин төгөлдөр итгэмжлэлээр ипотекийн гэрээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Э.ын төлөөлөгч Л.тэй байгуулж үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Иймд Э.ын гаргаж буй сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

1.5 Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК, Л. нар нь 2022 оны 05 сарын 17-ны өдөр тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг ******* *******тай байгуулж 2,300,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 17.4% /Арван долоо аравны дөрөв/-ийн хүүтэй, 60 /Жаран/ сарын хугацаатай зээлж авсан. Тус гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 40.1, 195.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж байгуулсан байдаг.

Иргэний хуулийн 43 дугаар зүйл 43.2.1 талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.1. Банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж /цаашид "хадгаламж гэх/, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг /цаашид "шилжүүлэг" гэх/, зээлийн үйл ажиллагаанд баримтлах энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийг нийтэд ил тод мэдээлнэ гэж заасан, 6.5.Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй, 6.6.Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол*******, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина, мөн 19.2. Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заажээ. 19.3 Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэг байна. Өөрөөр хэлбэл *******ны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг.

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно гэж заасан байгаа нь зээлийн шимтгэл авахыг хориглосон ямар нэг утга агуулаагүй бөгөөд харин ч талууд зээлийн болзол нөхцөлөө өөрөө тогтоохыг хуулиар зөвшөөрсөн байна. ******* ******* ******* ******* ХХК-ийн  тоот харилцах дансанд зээлийн олголт болох 2,300,000,000.00 төгрөгийг бүтэн дүнгээр хийсэн. Сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан дутуу олголт хийсэн хэмээн буруу мэдээлэл өгч байна.

Харилцах дансны хуулгаас харвал ******* ******* ХХК нь зээл олгохын өмнө дансандаа шимтгэлийн төлбөрөө хуримтлуулсан байгаа нь харагдана. Энэ нь ямар нэгэн хүчээр татсан гэж харагдахгүй байна.

Талууд Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн зээлийн гэрээ байгуулсан байх ба уг зээлийн гэрээний 2.1.6-д заасны дагуу зээлийн үнийн дүнгийн 1.0 хувь болох 23,000,000.00 төгрөгийг шимтгэл авсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. Иймд зээлийг бүтэн дүнгээр олголт хийж, олгосон дүнгээсээ зээлийн хүү тооцооллыг хийхдээ Монгол *******ны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам"-аар зээлийн хүү тооцооллыг хийсэн болно.

Мөн " " нэрээр 4 удаа 307,986.00 төгрөгөөр нийт 1,231,946.00 төгрөгийн төлөлт татагдсан нь Бизнесийн зээлийн даатгалын гэрээний дагуу хөрөнгийн даатгалын төлбөр төлөгдсөн болно. Холбогдох даатгалын гэрээг нотлох баримтын шаардлага хангуулж *******наас гаргаж өгсөн хэргийн материалд авагдсан байгаа болно. Даатгалын төлбөр нь тоот зээлийн гэрээний хугацаагаар байгуулагдсан ба гэрээний Хавсралт №1-т тусгагдсан байгаа гэжээ.

 

1.6 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025.06.17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Зээлийн гэрээг бичгээр үйлдэн харилцан тохиролцож хоёр талаас гэрээнд гарын үсэг зурж хууль ёсны баталгаажилт хийгдсэн. Үүнд Л. иргэнээр зээлдэгч биш хамтран үүрэг гүйцэтгэгчээр харилцагч хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд энэ талаар зохицуулсан.

Зээлийг ашигласан эсэх маргааны тухайд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р бүлгийн 19-р зүйлд заасны дагуу "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно Зээлийн гэрээний 1-р хэсэг буюу Нийтлэг үндэслэл хэсэгт тухайн зээлийн гэрээг "Монгол улсын иргэний хууль, Банкны тухай хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн зээлдэгчийн гаргасан зээл олгохыг хүссэн хүсэлтийг харгалзан үзэж, талууд энэхүү гэрээнд заасан нөхцөл, болзлоор хэлэлцэн тохиролцож, харилцан зөвшөөрснөөр байгуулсан болно" гэж заасан.

ын сөрөг нэхэмжлэл өөрчилсөн талаар: Иргэний хуулийн 156.1. Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж зааснаар хангаагүй гэх үндэслэл байхгүй байна, 62.1, 62.3, 64.1-т зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. 2021.10.20-ны өдрийн ос д олгосон үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэл олгосон бүрэн эрх нь тодорхой ******* заагаагүй зээлийн данс гэрээ тусгаагүй барьцаанд тавих бүрэн эрхийг олгосон хууль ёсны 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл байх тул зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ гэж харагдахгүй байгаа нь Иргэний хуулийн 64-р зүйл болох "Төлөөлөх бүрэн эрх"-д заасан бичгээр олгосон итгэмжлэлийн шаардлагуудыг хангасан байгаа нь тодорхой харагдаж байна. /ИХ-ийн 166.1 Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ/

Иргэний хуулийн 169.2-т Өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол улсын бүртгэлд өөрчлөлт оруулах буюу ипотекийг дуусгавар болгоход шаардагдах баримт бичгийг үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардан авах эрхтэй" гэж заасан уг заалтаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдэж дуусгавар болоогүй байх бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байх тул барьцаанаас чөлөөлөх боломжгүй мөн ипотекийн гэрээний үүрэг дуусгавар болсныг үүрэг гүйцэтгүүлэгч талаас нотолсныг үндэслэн барьцаалуулагч болон түүний төлөөлөгч барьцаанаас чөлөөлүүлэхээр мэдэгдэл гаргах эрхтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлд барьцаанаас чөлөөлөхийг даалгахыг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, ******* өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1Хариуцагч Л.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д./П./ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* ******* ******* ХХК-д хөрөнгө оруулалтын зээл олгосон болохоос иргэн Л.д ямар нэг зээл олгоогүй. Иргэнийхээ хувьд зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Гэтэл ******* Зээлийн гэрээнд компанийн зээлд компанийг төлөөлөх эрхтэй этгээд болохын хувьд Л.гээр гарын үсэг зуруулах үедээ хоёр удаа зуруулсан ба ийнхүү хоёр удаа гарын үсэг зурсны үр дагаварт зээлийг иргэн Л.гээс шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэг. Зээлийг иргэн Л.д олгоогүй учир Зээлийн гэрээг Л.тэй байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлийн гэрээний 2.1.5-д Зээлдэгчийн харилцах дансны дугаар гэсэн хэсэг байх бөгөөд ******* Фүүдс ХХК-ийн 1175125335 тоот дансыг бичиж уг дансанд зээлийн олголтыг хийсэн байдаг. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасан. Иймд иргэн Л.д олгоогүй 2.3 тэрбум төгрөгийн зээлийг иргэн Л.гээс хэмээн хувь хүнээс гаргуулахаар ******* шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Л. нь зээлийг хувийн дансандаа хүлээж аваагүйгээс гадна компанийн дансанд олгох талаар хүсэл зоригоо илэрхийлж *******инд хандаж байсан удаагүй юм. Иймд Л. нь компанийн өмнөөс зээлийг хариуцах үүрэггүй гэж үзэж байна.

Хоёр. ******* ******* нэхэмжлэлдээ зээлдэгч ******* ******* ХХК болон Л. нараас 2,494,906,036.26 төгрөг гаргуулахаар шаардсан байх боловч хэнээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй, тодорхой биш байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ" хэмээн заасан. Гэтэл иргэн Л.гээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул иргэн Л. хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Банк иргэн Л.д хандаж, зээл төлөх талаар, гэрээ цуцлах талаар мэдэгдэл ирүүлж байгаа болно. Зээлийн гэрээний 3 дугаар хэсэгт Зээлдэгчийн үүргийг заасан бөгөөд гэрээнд зааснаар Зээлдэгч гэдэг бол зөвхөн ******* ******* ХХК юм. Зээлийн гэрээний 3.1.1-3.1.11 хүртэл зээлийг эргэн төлөхтэй холбоотой бүх үүргийг ******* ******* ХХК-д хариуцуулсан байдаг.

Иймд ******* *******ны Зээлийн төлбөр 2,494,906,036.26 төгрөгийг ******* ******* ХХK болон Л. нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас иргэн Л.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү Л.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул шүүх хуралдаанд гаргах тайлбараа үүгээр хүргүүлж байна гэжээ.

 

2.2 Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* *******тай 2022 оны 05 сарын 17-ны өдөр тоот Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 2,300,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 17.4 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар "******* " ХХК зээлж авсан. 2022 оны 5 сард ковидын улмаас хөл хорио цуцлагдаагүй, хил гааль хаалттай хэвээрээ байсан ба манай компанийн хувьд ажилтнуудын цалинг олгож, нийгмийн даатгал, татварын зардлыг хамаг зүйлээ шавхан төлж байсан. Гэтэл МУ-ын хилээр орж ирэх бараа материалын төрөл заасан Засгийн газрын шийдвэр гарсан ба уг төрөлд нь манай оруулж ирж буй бараа материал тоног төхөөрөмжийн төрөл хамаарахгүй байх тохиолдол гарсан. Тээвэрлэлтийн үнэ ч нэмэгдсэн. Ийнхүү түмэн бэрхшээлийг туулсаар арай гэж 2022 оны 10 сарын 17-нд рестораныхаа нээлтээ хийсэн. Рестораныхаа Ривер гарден хотхон дахь салбарыг аялал жуулчлалаар ирсэн хүмүүст зориулж нээж байсан боловч 2022 онд аялал жуулчлал зогссон, энэ нь борлуулалтын орлогод шууд нөлөөлсөн.

2023 онд ч ковидын нөлөө үргэлжлэх төлөвтэй байсан. Байдал ийм байсан учраас Зээлийн гэрээний дагуу үндсэн төлөлт хийх нь хүндрэлтэй байсан учраас хүүгийн төлөлт хийх хугацааг нэмж, үндсэн төлөлт хийх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн агуулгатай хүсэлтээ илэрхийлж *******тай уулзсан.Тэгтэл *******ны зүгээс "ІРО гаргах гэж байгаа болохоор гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж болохгүй байна, түр хүлээж бай" гэж хэлсэн. Харамсалтай нь ******* хэлээд ч нэмэргүй, бичгээр хүсэлт гаргаад ч авч хэлэлцээгүй. Нийтийг хамарсан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг туулж байгаа гэдгийг бодолцож, урт хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахгүй байх, зээлдэгч талын хүсэлтийг анхаарч үзэх боломжтой байсан боловч ******* асуудлыг шийдэхгүй хэдэн сар хүлээлгэж байснаа гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгчийн хувьд улам хүнд байдалд орохгүйн тулд нөхцөл байдал сайжрахгүй нь тодорхой харагдах болсон үеэсээ байнга *******тай очиж уулзаж байсан. Том зээлд ганц ч удаа бүтцийн өөрчлөлт оруулахгүйгээр шууд гэрээг цуцлаж шүүхэд хандана гэдэг *******ны хувьд маш ойлгомжгүй үйлдэл. Ийм их хэмжээний өр төлбөр хуримтлагдсан хойно гэрээг цуцлах талаар гэнэт шийдвэрлэж шүүхэд дуудсаныг ойлгохгүй байна. Бид Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөхөд зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч /******* *******/ ихээхэн хэмжээгээр буруутай гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан хураамжийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

2.3. Хариуцагч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* *******ны нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад Э.ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагын хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

1. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч талд уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Тодруулбал ******* ******* 2022 оны 5 сарын 17-ны өдрийн -1 Ипотекийн гэрээний дагуу Э.ын өмчлөлийн Ү-, Ү-, Э- дугаар бүхий 3 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Ийнхүү барьцаалахдаа нэхэмжлэгч тал 2021 оны 10 сарын 20-ны өдрийн Э.ос Л.д олгосон итгэмжлэлийг үндэслэсэн байна. Гэвч уг итгэмжлэлийг Э. ******* *******наас зээл авахад зориулж Л.д олгоогүй юм. Мөн итгэмжлэлийг зээлийн гэрээ байгуулахаас 1 жилийн өмнө олгосон байгаа нь ******* *******ны зээлд зориулагдаагүй итгэмжлэл болох нь олгосон хугацаанаас тодорхой харагдаж байна. Э. өөрийн ээж Л.тэй хамтран зээл авахаар ярилцаж байсан үедээ уг итгэмжлэлийг олгосон болно. ******* ******* 2021 оны 10 сард олгосон зориулалт заагаагүй, үүргийн хэмжээг заагаагүй итгэмжлэлийг үндэслэн Э.ын үл хөдлөх хөрөнгүүдийг түүнд мэдэгдэлгүй, бичгийн зөвшөөрөл, хүсэлт авалгүйгээр барьцаалсан нь хуульд нийцэхгүй байна. Иймд ******* ******* Э. нарын хооронд 2022 оны 5 сарын 17-ны өдөр байгуулсан гэх -1 тоот Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу Э.ын өмчлөлийн Ү-, Ү-, 3- тоот хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг зөрчсөн тул Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байна. Учир нь "Иргэний хуулийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана" гэж, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус заасан. Ипотекийн гэрээний Барьцаа хөрөнгийн талаар харилцан тохиролцсон үнэлгээ гэх хэсэгт улсын бүртгэлийн Ү- дугаартай, 207.4 мкв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 262,6 сая төгрөгөөр, Ү- дугаартай, 185 мкв талбайтай хувийн сууцыг 322,5 сая төгрөгөөр, Э- дугаартай 700 мкв талбайтай газрыг 8.9 сая төгрөгөөр үнэлж барьцаалахдаа өмчлөгч Э.ос зөвшөөрөл аваагүй, харилцан тохиролцоогүй байдаг. Мөн түүнчлэн итгэмжлэл дээр барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар *******тай тохиролцох эрхийг Л.д олгоогүй.

Иймээс үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа үнийг заасан гэж үзэхгүй тул барьцаалагч талд Иргэний хуулийн 156.3-т заасныг зөрчсөн тул хэлцлийн дагуу шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ипотекийн -1 тоот гэрээний дагуу Э.ын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.4 Хариуцагч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэгдүгээрт: Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасныг зөрчсөн талаар зээл авахад зориулж Итгэмжлэлийг Э.о ******* *******наас Л.д олгоогүй болох нь илэрхий байхад Э.ын өмчлөлийг үл хөдлөх хөрөнгүүдийг ******* ******* зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь Иргэний хуулийн 13.1-д заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Итгэмжлэлийг ******* *******наас авах зээлд зориулж Л д олгоогүй болох нь илэрхий гэдгийг дараах 2 үндэслэл батална.

1. Э.огийн итгэмжлэл зээлийн гэрээ байгуулахаас 1 жилийн өмнө хийгдсэн, "Итгэмжлэлээр олгосон бүрэн эрх" хэсэгт ******* ******* ХК-д хандаагүй, зээлийн хэмжээ зээлийн зориулалт заагаагүй байдаг. Энэ нь Л.гийн ******* *******наас авсан их хэмжээний зээлд зориулагдаагүй болохыг баталж байгаа юм. Энэ тохиолдолд ******* ******* Иргэний хуулийн 68.4-т заасны дагуу Л.тэй Барьцааны гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байсан гэж үзнэ. Эсхүл Иргэний хуулийн 68.2-т заасны дагуу Э.огоос Л.д 2021.10.20-нд олгосон итгэмжлэлийг үндэслэн Барьцааны гэрээ байгуулж болох эсэх зөвшөөрөл олгохыг Э.огоос хүсэх боломжтой байсан. Гэвч Банк хуульд заасан аль ч боломжийг ашиглалгүйгээр Л.тэй Ипотекийн гэрээ байгуулсан. Энэ нь магадгүй Э.ын үл хөдлөх хөрөнгөд шударга бусаар хандаж, Л.тэй барьцааны гэрээ байгуулсан гэж хардах ч үндэстэй харагдаж байна Яагаад гэвэл ковидын хөл хорио цээрийн улмаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй болж байгаа талаар Л. удаа дараа *******инд мэдэгдэж, Зээлийн гэрээний хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргаж байхад ******* нэг ч удаа хүсэлтийг нь хүлээж авч, харилцагчдаа боломж олгоогүй байдаг. Л. өндөр дүнтэй том зээл авсан Зээл төлөх үед ковид таарсан, нийтийн хоолны үйлчилгээ зогссон байсан нь хэнд ч тодорхой. Гэтэл ******* нэг ч удаа зээлдэгч талд боломж олголгүйгээр шууд л шүүхэд хандаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь Э.огийн үл хөдлөх хөрөнгүүдэд анхнаасаа шударга бусаар хандаж, эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэж үзэж болохоор байна. Банк Л.г төлөөлөх бүрэн эрхгүй гэдгийг мэдэж байсан тул Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Э. шаардах эрхтэй ба энэ нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Хоёрдугаарт: Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа талаар 2022 оны 5 сарын 17-ны өдрийн -1 тоот Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа болно. Ипотекийн гэрээний Барьцаа хөрөнгийн талаар харилцан тохиролцсон үнэлгээ гэх хэсэгт улсын бүртгэлийн Ү- дугаартай, 207.4 мкв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 262,6 сая төгрөгөөр. Ү- дугаартай, 185 мкв талбайтай хувийн сууцыг 322,5 сая төгрөгөөр. Э- дугаартай 700 мкв талбайтай газрыг 8.9 сая төгрөгөөр үнэлж барьцаалсан. Иргэний хуулийн 156.2-т "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана" гэж, 156.3-т Энэ хуулийн 156 1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус заасан. Гэтэл барьцаалж буй хөрөнгүүдийн үнэлгээний талаар өмчлөгч Э.од ******* мэдэгдээгүй бөгөөд итгэмжлэл дээр барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар дурьдаагүй, *******тай тохиролцох эрхийг Л.д олгоогүй байдаг Энэ тохиолдолд Банк Э. отой барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзнэ.

Иймээс Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул уг гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь үндэслэлээ тодорхойлж байна. Дээр дурьдсан үндэслэлүүдээр ******* ******* Э. нарын хооронд 2022 оны 5 сарын 17-ны өдөр байгуулсан гэх -1 тоот Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр барьцаалсан Э.ын өмчлөлийн Y-, Y-, Э- тоот үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг ******* ******* ХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2.5 Хариуцагч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилж, тодруулсан шаардлагадаа: ...Э.ын өмчлөлийн  дугаар бүхий 3-н үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү, Барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөхийг ******* *******инд даалгахаар шаардаж байсан. Одоо Барьцаанаас чөлөөлөхийг Улсын бүртгэлд даалгаж өгнө үү хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

2.6 Хариуцагч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ХХК нь 2022 оны 05 сарын 17-ны өдөр ******* *******тай Зээлийн гэрээ байгуулж, 2,300,000,000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар 17.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаанд тодорхой хэмжээний төлөлтүүдийг хийж явсан. ******* ******* зээл олголтын шимтгэл нэрээр 23,000,000 төгрөг төлүүлсэн бөгөөд манай компанид зээл олгохын тулд 23,000,000 төгрөгийн бодитой зардал гараагүй тул үндэслэлгүйгээр суутган авсан гэж үзэж байна. Манай компанид зээл олгохтой холбоотой яг хэдэн төгрөгийн зардал гаргасан нь тодорхой байж тэр хэмжээний мөнгөө зээл олгосны шимтгэл гэж авах ёстой. Гэтэл 2.4 тэрбум төгрөгийн 1 хувийг шууд суутган авч, үлдэх хэсгийг зээлдүүлэгчид олгосон, мөн 2.4 тэрбум төгрөг бүтэн олгосон мэт энэ үнээс хүү тооцож байгаа нь шударга бус байна.

Мөн түүнчлэн ******* ******* "лоан " нэрээр 4 удаа 307,986 төгрөгөөр зээлийн данснаас нийт 1,231,946 төгрөгийн төлөлт авсан байна. Энэ юуны төлбөр болохыг ******* ******* л тайлбарлах байх. Иймд үндэслэлгүйгээр ******* ******* ХХК-иас зээл олголтыг шимтгэл гэж 23,000,000 төгрөг, ямар ч үндэслэлгүйгээр зээлийн төлөлт дээр нэмж суутган авсан 1,231,946 нийт 24,231,946 төгрөг гаргуулж ******* ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2.7 Хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнжаргал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...миний бие ээлжийн амралттай байгаа учир оролцох боломжгүй байна. Өмнө өгсөн тайлбараар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч н, Э., ******* ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болон үүргийн гүйцэтгэлийг ипотекийн гэрээний зүйл болон батлан даалтын гэрээнүүдийн дагуу хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

5.1 ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ХХК, Л. нартай байгуулсан тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үүрэгт 2,214,814,814.82 төгрөг, үндсэн хүү 702,038,651.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,246,137.63 төгрөг, даатгалын төлбөр 6,467,719.86 төгрөг нийт 2,952,567,324.02 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан./2024.11.08-ны өдөр нэмэгдүүлсэн байдлаар/

 

5.2 Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг -1, -2 тоот ипотекийн гэрээнүүдээр барьцаалсан хариуцагч ******* ******* ХХК, Э.ын нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд, хариуцагч ******* каулити ХХК, ******* ХХК нартай байгуулсан -1, -2 дугаар батлан даалтын гэрээнүүдээр үүргийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

6.Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд дараах тайлбар, сөрөг нэхэмжлэлийг гаргаж мэтгэлцсэн. Үүнд:

 

6.1 Хариуцагч ******* ******* ХХК нь зээлийн гэрээний харилцаа үүссэнд болон гэрээний үндсэн үүрэг, хүү, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүү, зээлийн эргэн төлөлтийн дүн зэрэгт маргаагүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшх хугацаанд нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрсөн, түүнчлэн зээл олгохдоо авсан шимтгэл, даатгалын хураамж нийт 24,231,946 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

6.2 Хариуцагч Л. нь хувь иргэний хувьд зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн мөнгийг компанийн данс руу шилжүүлсэн тул үүрэг хүлээхгүй гэж маргасан.

 

6.3 Хариуцагч Э. нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр барьцаалсан Э.ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

6.4 Хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн.

 

7. Хариуцагч Л.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнжаргал нар нь шүүхэд өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг бичгээр ирүүлсэнд үндэслэн тэдгээрийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

8. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

 

8.1 Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ХХК, Л. нартай 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дугаар  Зээлийн гэрээ байгуулж, 2,300,000,000 (хоёр тэрбум гурван зуун сая) төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 17.4 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ бусад баримтаар нотлогдож байна./1хх-ийн 10-13-р тал/

 

8.2 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ипотекийн гэрээ болон Батлан даалтын гэрээг дараах нөхцөлөөр байгуулсан байна. Үүнд:

 

8.2.1 -1 дугаар Ипотекийн гэрээ байгуулж дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон байна.

- Э.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- дугаартай,  тоот хаягт байршилтай, 207.4 м.кв авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Э.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- дугаартай,  тоот хаягт байршилтай, 185 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Э.ын эзэмшлийн Улсын бүртгэлийн Э- дугаартай, тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай эзэмших эрхийн газрын хамт тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, итгэмжлэл, зохигчийн тайлбараар нотлогдож байна./1хх-ийн 15-20-р тал/

 

8.2.2 ******* *******, ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр -2 дугаар Ипотекийн гэрээ байгуулж дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон байна.

- ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203031561 дугаартай,  тоот хаягт байршилтай, 2093 м.кв Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- ******* ******* ХХК-ийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Э- дугаартай, хаягт байршилтай, 1391 м.кв талбайтай, 1461908784 нэгж талбарын дугаартай Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхийн газрын хамт тус тус барьцаалсан./1хх-ийн 21-23-р тал/

 

8.2.3 ******* *******, ******* ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр -1 дугаар Батлан даалтын гэрээ байгуулж дараах нөхцөлийг тохиролцсон байна.

- ******* ХХК нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг хүлээсэн.

 

8.2.4 ******* *******, ******* ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр -2 дугаар Батлан даалтын гэрээ байгуулж дараах нөхцөлийг тохирцсон байна.

- ******* ХХК нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг хүлээсэн байна.

 

8.3 Ипотекийн гэрээний зүйл болох Улсын бүртгэлийн Ү- дугаартай,  тоот хаягт байршилтай, 207.4 м.кв авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү- дугаартай,  тоот хаягт байршилтай, 185 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Э- дугаартай, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай эзэмших эрх зэрэг хөрөнгө, эрх нь хариуцагч Э.ын өмчлөл, эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна. /1хх-ийн 26, 27, 33-37-р тал/

 

9.Нэхэмжлэгч ******* ******* ХК болон хариуцагч ******* ******* ХХК, Л. нар нь зээлийн гэрээний талууд байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заасан.

 

Талууд Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна.

 

10. Банкнаас зээл олгох гэрээгээр *******, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

Гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүү тохирсон эсэхэд маргаагүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж зааснаар хариуцагч нар төлөөгүй хэмжээгээр гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

11. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тооцооллыг ...зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үүрэгт 2,214,814,814.82 төгрөг, үндсэн хүү 702,038,651.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,246,137.63 төгрөг, даатгалын төлбөр 6,467,719.86 төгрөг нийт 2,952,567,324.02 төгрөг гаргуулах тухай гэж тайлбарласан ба уг тооцоололд хариуцагч талаас маргаагүй.

 

12. Зээлийн гэрээний тал хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд ...зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүү болон нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүүд маргаангүй, харин гэрээ цуцалсан талаар мэдэгдэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

12.1 ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ХХК, Л. нартай байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусан боловч Зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн нийт төлбөрийг буцаан төлөхийг шаардахаар заажээ.

 

12.2 Нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй тул талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг нэхэмжлэл гаргасан өдрөөр дуусгавар болсон гэж үзэж, мөн хугацаанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага гаргаж тооцсон нэмэгдүүлсэн хүү 23,934,843.22 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

12.3 ******* ******* ХК нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэмэгдүүлсэн хүүд 5,311,294.41 төгрөгийг шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж нэмэгдүүлсэн хүүд 29,246,137.63 төгрөг нэхэмжилсэн. /29,246,137.63-5,311,294.41=23,934,843.22/, /1хх-ийн 1-3, 230-231/

 

13. Хариуцагч ******* ******* ХХК нь зээл олголтын шимтгэлд авсан 23,000,000 төгрөг, зээлийн төлөлт дээр нэмж суутгасан 1,231,946 төгрөг нийт 24,231,946 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

13.1 Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй ба шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тодорхой үндэслэл гарган мэтгэлцээгүй.

 

13.2 Нэхэмжлэгч тал нь талууд Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн зээлийн гэрээ байгуулсан байх ба уг зээлийн гэрээний 2.1.6-д заасны дагуу зээлийн үнийн дүнгийн 1.0 хувь болох 23,000,000.00 төгрөгийг шимтгэл авсан нь хууль зөрчөөгүй, зээлийг бүтэн дүнгээр олголт хийж, олгосон дүнгээсээ зээлийн хүү тооцооллыг хийхдээ Монгол *******ны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам"-аар зээлийн хүү тооцооллыг хийсэн болно.

 

Мөн " " нэрээр 4 удаа 307,986.00 төгрөгөөр нийт 1,231,946.00 төгрөгийн төлөлт татагдсан нь Бизнесийн зээлийн даатгалын гэрээний дагуу хөрөнгийн даатгалын төлбөр төлөгдсөн гэх тайлбарыг гаргаж, даатгалын гэрээг баримтаар гарган өгсөн.

 

13.3 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж /цаашид "хадгаламж" гэх/, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг /цаашид "шилжүүлэг" гэх/, зээлийн үйл ажиллагаанд баримтлах энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийг нийтэд ил тод мэдээлнэ, 6.5 дахь хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй, 6.6 дахь хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол*******, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина гэж зээлийн үйлчилгээ үзүүлэх журмыг хуульчилжээ.

 

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй, 19.3 дхь хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус зааснаар зээлийн гэрээний талууд харилцан тохиролцож, талууд хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан байна.

 

******* ******* ХК нь ******* ******* ХХК-ийн 1175125335 тоот харилцах дансанд зээлийн олголт болох 2,300,000,000.00 төгрөгийг 2022 оны 05 сарын 18-ны өдөр бүрэн шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, эргэн төлөлтийн хуваарь зэргээс харагдаж байна.

 

13.4 Зээлийн төлөлт дээр нэмж суутгасан 1,231,946 төгрөгийн тухайд хэрэгт Бизнес зээлийн даатгалын гэрээ авагдсан, тус гэрээнд даатгуулагчийг төлөөлж Л. гарын үсэг зурсан байх тул уг гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийг буцаан шаардах үндэслэлгүй.

 

13.5 Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

14. Хариуцагч Э. нь Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр барьцаалсан Э.ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхийг улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

14.1 Хариуцагч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон.

 

Улмаар Э.ос Л.д олгосон итгэмжлэлд зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээг бүртгүүлэх, цуцлах, гэрчилгээг хүлээн авах эрхийг олгосон агуулгатай, Э. нь өөрийн эх Л.д олгосон итгэмжлэлийн дагуу бага хүүтэй ******* бус санхүүгийн байгууллагаас зээл авах зорилгоор итгэмжлэл олгосон, ******* ******* ХК-аас зээл авсаныг мэдээгүй, итгэмжлэлийн хугацаа/2021.10.20/ зээлийн гэрээ байгуулсан цаг хугацаанаас/2022.05.17/ өмнө байгаа нь уг зээлийн гэрээнд зориулагдаагүйг нотолно гэжээ.

 

14.2 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэжээ.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Э.ос Л.д олгосон итгэмжлэлийн итгэмжлэлээр олгосон бүрэн эрх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл тус бүрийг тус бүрт нь тусгаж өгсөн, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээг бүртгүүлэх цуцлах, гэрчилгээг хүлээн авах бүрэн эрхийг олгож байна гэснээс үзэхэд аль байгууллагаас зээл авах талаар нарийвчлан тусгаагүй, олгосон өдрөөс гурван жилийн хугацаанд бүрэн эрхийг олгосон хугацаанд байгуулсан Зээлийн гэрээнд төлөөлөх эрх олгоогүй гэж тайлбар үндэслэлгүй.

 

Нөгөөтэйгүүр Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн агуулгад барьцааны гэрээ байгуулах эрхийг олгосон боловч Ипотекийн гэрээ байгуулах эрх олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй, учир нь итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах талаар нэрлэн заасан байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасныг дурдав.

 

15. Хариуцагч Л.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зээлийн гэрээний оролцогч биш, зээлийн мөнгийг компанийн данс руу шилжүүлсэн гэж тайлбар гаргадаг.

 

15.1 Хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээс Л. оролцож, гэрээнд гарын үсэг зурсан байх тул Зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй.

 

16. Батлан даалтын гэрээний тухайд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж зохицуулсан.

 

******* *******, ******* ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр -1, -2 дугаар Батлан даалтын гэрээнүүд байгуулж ******* ХХК, ******* ХХК нар нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг хүлээсэн нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим тул буруутгах үндэслэлгүй.

 

17.Иймд ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч ******* ******* ХХК, Л. нараас нийт 2,928,632,480.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 23,934,843.22 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /2,952,567,324.02-23,934,843.22 хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэмэгдүүлсэн хүү= 2,928,632,480.8/

 

18. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 15,306,888 /12,632,481+1,483,255+1,120,952+70,200/ төгрөгийг, хариуцагч ******* ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 279,110 төгрөг, хариуцагч Э. нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /нэхэмжлэгч 12,632,481 төгрөгийн баримтыг 2 хувь гарган өгсөн боловч нэг удаа төлсөн тухай тайлбарлаж байна/

 

18.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 15,306,888 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 279,110 төгрөг, хариуцагч Э.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК, Л. нараас улсын тэмдэгтийн хураамжид 14,801,112 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК, Л. нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,928,632,480.8 төгрөгийг гаргуулж ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,934,843.22 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* ХХК, Л. нар нь зээлийн гэрээний төлбөр 2,928,632,480.8 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд, барьцааны зүйл болох хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203031561 дугаартай, тоот хаягт байршилтай, 2093 м.кв тайлба бүхий, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ******* ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн Э- дугаартай,  гудамж хаягт байршилтай, 1391 м.кв/га/ талбайтай, 1461908784 нэгж талбарын дугаартай үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхтэй газар, Э.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай,  тоот хаягт байршилтай, 207.4 м.кв талбай бүхий, авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай,  тоот хаягт байршилтай, 185 м.кв хэмжээ бүхий, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э.ын эзэмшлийн Улсын бүртгэлийн Э- дугаартай,  тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай,  нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай зуслангийн газар, эзэмших эрхийн газрын хамт худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд Батлан даалтын гэрээний дагуу  ******* ХХК, ******* ХХК нарын эд хөрөнгө, мөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.ын Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр барьцаалсан Э.ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхийг улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ийн 24,231,946 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 15,306,888 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 279,110 төгрөг, хариуцагч Э.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК, Л. нараас улсын тэмдэгтийн хураамжид 14,801,112 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА