| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00451/И |
| Дугаар | 321/ШШ2025/00391 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 321/ШШ2025/00391
| 2025 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 321/ШШ2025/00391 | Хэнтий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах, Хэнтий аймгийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг,******* тоотод оршин суух*******
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булаг 14 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух, Боржигон овогт Нэргүйн Оюунчимэг нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:******* нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн хүүгүй төлөгдөх төсөлд хамрагдаж 1,500,000 төгрөгийн 24 сарын хугацаанд эргэн төлөх гэрээ байгуулж зээл авсан. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж дуусаагүй 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул түүнээс гаргуулж өгнө үү. Мөн******* төлөх тайлбар гаргасан тул хамтран хариуцагч*******ээс татгалзаж байна..гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: ..1,500,000 төгрөгийг төлж барагдуулна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан зээл 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч тал хариуцагч*******ээс татгалзаж, хариуцагч*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч*******аас 1,500,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийн тал хувь болох 19,475 гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, хариуцагч*******т холбогдох зээл 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч С.Тэмүүжингээс 19,475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Нэхэмжлэгч тал хариуцагч*******ээс татгалзсан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА