Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 319/ШШ2025/00693

 

 

 

 

 

2025 09 23 319/ШШ2025/00693

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн *******т сумын ******* баг, ******* айл, ******* тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн *******т сумын ******* багт ******* ******* ******* *******т -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, НДШ нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 125/ШЗ2025/0152 захирамжаар Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан байна. Уг шүүгчийн захирамжийг надад 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардуулсан болно. Иймд харьяаллын дагуу ******* аймгийн сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би ******* ******* *******т -ийн ХАБЭА менежерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус байгууллагын дарга 2025 оны 04 сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар ажилгүйдлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг үндэслэн чөлөөлөгдсөн. Гэвч энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, халагдах үндэслэл байхгүй, надтай холбогдох ямар нэгэн зөрчлийн талаар өмнө нь мэдэгдэж, сануулга өгөөгүй, дотоод журмын заалтуудыг үндэслэлгүй ашигласан тул хууль бус гэж үзэж байна. Ажиллах хугацаандаа ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаж Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн дагуу сахилгын ямар нэгэн шийтгэлээр шийтгүүлж байгаагүй, санхүү эд хөрөнгийн тооцоогүй талаар хамт ажиллаж байсан ажилчин албан хаагч нар бүгд мэднэ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйл (ажилтан хууль бусаар халагдсан бол ажилд нь сэргээх, цалин нөхөн төлүүлэх) болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна.

1.   ******* ******* *******т -ийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах,

2.   Нэхэмжлэгч ийг өмнөх албан тушаалд эгүүлэн ажиллуулахаар сэргээх, ажлын байраар хангах,

3.   Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах (2025 оны 04 дүгээр сарын 07-ноос шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хугацаанд).

4.   Нэхэмжлэлтэй холбогдуулан гарсан шүүхийн зардлыг хариуцагчаар гаргуулах.... гэжээ.

2. Нэхэмжлэгч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бямбаа овогтой нь ******* ******* *******т -ийн даргын 2025 оны 04 сарын 07-ны өдрийн Б/20 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тушаалыг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* ******* *******т -ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтан менежерийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ийг Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсгийн *******.1.1 дэх заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох ажил олгогчийн үндсэн эрх, үүрэгтэй холбоотой энэ хуулийн зохицуулалтыг барьсан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэсэн байдаг ба ажлаас халж байгаа гол үндэслэл нь энэ 2 заалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах гэсэн зохицуулалт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан. Б.******* хувьд ХАБ-ын менежер буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой менежер болохоос биш ямар нэгэн өмч хөрөнгө, санхүү хариуцсан ажилтан биш учраас энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтыг барьсан нь Б.******* ажил албан тушаалтай холбоогүй гэж үзэж байна. Түүнчлэн Байгууллагын дотоод журмын 7.2-ыг хөдөлмөрийн харилцаа дуусгах үндэслэлээ болгосон байдаг. 7.2 дахь заалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гаргасан байхыг шаардаж байгаа. Байгууллагын дотоод журмын 7.2.4-ийг мөн үндэслэсэн ба байгууллагын өмчийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан, байгууллагын өмчийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй ажлын байрнаас гадагшаа гаргасан, хулгайлсан, хувьдаа ашигласан гэж заасан. Б.******* хувьд ийм үндэслэл байхгүй. Байгууллагын дотоод журмын 7.2.7-д хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг зөрчсөнөөс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан эсвэл хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон гэх энэ заалтыг мөн үндэслэсэн. Энэ үндэслэлтэй холбоотойгоор хариуцагч талаас баримтууд гаргаж өгсөн. 2025 оны 2 сарын 27-ны өдөр тухайн аж ахуйн нэгж дээр үйлдвэрлэлийн осол гарсан. Бүх хүмүүс орж хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авсан ч ковшийн жолооч гэдэг хүн өглөө согтуу ажилдаа ирээд хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авахгүйгээр, ажлын байр луугаа орохгүйгээр шууд машин дээрээ очиж ковшоо хөдөлгөснөөс болж энэ зөрчил гарсан. Энэ зөрчил Б.******* ажил үүргийн хуваарьтай нэг талаар холбогдож байгаа боловч нөгөө талаараа ажлынхаа байран дээр гэдэг хүн ирсэн гэдгийг мэдээгүй. Тухайн үед байгууллагын ажилчдыг ажилд нь гаргачхаад удирдлагууд байгууллагын дотоод ажилтай, хурал зөвлөгөөнтэй байсан. Хурал зөвлөгөөнд орсны дараагаар гэдэг жолооч ирээд бүртгүүлээгүй ба хөдөлмөр хамгааллын зааварчилгаа аваагүй байдаг. Ингээд энэ осол гарсан. Энэ осол гэдэг хүний өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас буюу согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсонтой холбоотойгоор гарсан зөрчил учраас тухайн байгууллага хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн гэдэг ийм ослын акт тогтоосон боловч ослын актыг яг гаргаж байгаа үндэслэл нь техник осолдох үед хяналт үйлдэх давхцал таарч бие биеэ хараагүй гээд тэнд ажиллаж байсан 2 хүн бие биеэ хараагүйн улмаас зөрчил гарсан байна гэж тогтоогдог. Мөн жолооч аюулгүйн ажиллагааны зааварчилгаатай танилцаагүй үедээ техникээ хөдөлгөсөн гэдэг. Энэ жолоочийн буруутай үйл ажиллагаа байна. Аюулгүйн ажиллагааны зааварчилгааг жолооч өөрөө танилцаагүй байна гэдэг үндэслэлээр үйлдвэрлэлийн ослын акт гарсан. Ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргаж өгч, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл байна гэж нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Ажлаас чөлөөлөөд байгаа үндэслэл нь хуульд нийцэхгүй байгаа. Өнөөдрийн ажлаас чөлөөлж байгаа үндэслэл нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг хүн бөгөөд мөнгө хөрөнгөтэй холбоотой асуудал хариуцдаггүй хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* *******т -ийн халаалтын зуух манай оффисын нэг давхрын гал тогооны өрөөнд байрладаг. Гал тогооны түлхүүр хоёр тогтооч, менежерт байдаг. 2025 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс манай байгууллагын халаалт доголдож эхэлсэн ба түүнийг доголдсон гэдгийг нь мэдэж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө халаалт бүрэн зогссон байсан. Тус оффист үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага нь хүйтэн нөхцөлд 14 хоног үйл ажиллагаагаа явуулж халаалт засварлан сэргээхэд Хан гурван эрдэнэ ХХК ажиллаж халаалтын зуух, бусад зүйлийг солиулахад 44,956,000 төгрөгөөр хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Халаалт хэвийн байсан бол байгууллагаас тухай зардал гарахгүй байсан бөгөөд ажил үүргийн дагуу халаалтын зууханд хяналт тавих ёстой байсан. Ковшийн жолооч өглөө ажилд нь согтуу гаргасан. Үүний улмаас манай ачигч хөлийг дайрсан үйлдвэрлэлийн осол гарсан. Тухайн үйлдвэрийн осол нь манай байгууллагын хашаан дотор болсон ба уг асуудал ******* аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Уг асуудал нь манай байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан менежер Б.******* буруу юм. Менежерийн /ХАБ/ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь ажилчдыг удирдаж, зохион байгуулах байгууллагын зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөж, үнэлэх, хийгдэх ажлыг тайлбарлаж, ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, ажпын үр дүнг төлөвлөх, ажилчдыг зааварчлах, тэдэнд зөвлөгөө өгөх, дадлагажуулах ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй арга, техникт сургах, хөдөлмөр хамгааллын талаарх танилцуулга, зохицуулалтын шаардлагын дагуу дадлага хийх ажилд хяналт тавих ажиллах орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, Байгууллагын дотоод үйл ажиллагаа, ажилчдад хяналт тавих, ажиллах орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах гэж зааж өгсөн байдаг. Ажлын байрны тодорхойлолт ажлаас чөлөөлөх үндэслэлийг зааж өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөхөөр заасан байна. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-д гаргасан зөрчлийн шинж чанар, түүний давтамж, учруулсан хохирол зэргийг харгалзан Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад заавар, журам, болон энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулна гэж заасан бөгөөд 8.1.3-д ажлаас халах тухай зааж өгсөн. Мөн тус гэрээний 8.2-д хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцалж дуусгавар болгоно гээд 8.2.3-д ажилтан энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, журам, зааврыг удаа дараа зөрчсөн. 8.2.4-д ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан мөн хариуцлага, сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол. 8.3.1-д ... эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй .... 8.3.2-д байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зааж өгсөн байна. Иймд Б.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бямбаа овогтой нь ******* ******* *******т -ийн ХАБ менежерийн үүрэг гүйцэтгэдэг байх үед 02 сарын 27-ны өглөө аюулгүйн зааварчилгааг ажилтан бүр аваагүй, өдөр тутам аюулгүйн зааварчилгаа өгдөггүйн улмаас н.Розбек согтуугаар жолоо барьж, ачигч хөлөн дээгүүр гарсан үйлдвэрлэлийн осол гарсан. Энэ үндэслэл нь ажлаас чөлөөлөх нэг үндэслэл юм. Мөн байгууллагын дотоод журмын 7.2.4-ийг яагаад үндэслэсэн юм бэ гэхээр байгууллагын өмчийн хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан ноцтой зөрчил гэж үзэж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.5 дахь заалтыг баримталсан. Байгууллагын өмчийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэж яагаад үзэж байгаа юм гэхээр манай байгууллага 2025 оны 01 сарын 24-ний өдөр халаалтын систем доголдож эхлээд 2 хоногийн дараа буюу 1 дэх өдөр ажилдаа бид нар очиход 2 давхар оффисын бүх халаалтын систем хөлдөж хагарсан байсан. Манай ХАБ менежерийн ажил байдлын тодорхойлолтод аюулгүйн зааварчилгаа өгөх, бүтэц орон тоогоо нөхөж ажиллуулах гэж заасан. Тухайн үед манай манаач Улаанбаатар хотод эмчилгээнд байсан ба удирдлага болон менежер тэр хүнийг орлох ямар нэгэн албан тушаалтан томилоогүйн улмаас өөрсдөө хариуцаж байсан. Тэр үүднээсээ байгууллагын дотоод журмын 7.2-ыг үндэслэсэн. Манайх халаалт, дулааныхаа асуудлыг 44,960,000 төгрөгөөр Онцгой комиссоос батлуулж шийдүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ажлаас чөлөөлөх тухай тушаал, ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тойрох хуудас, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, итгэмжлэл, зэргийг гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, итгэмжлэл, зэргийг гаргаж өгсөн.

7. Шүүхээс: Зохигчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу ******* ******* *******т ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материал зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Үүнд:

2.1. ******* ******* *******т -ийн ХАБЭА менежерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн,

2.2. Сахилгын ямар нэгэн шийтгэлээр шийтгүүлж байгаагүй, санхүү эд хөрөнгийн тооцоогүй,

3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд

3.1. нь жолооч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, согтуу ажилд гаргасан. Үүнээс болж үйлдвэрлэлийн осол гарсан.

3.2. Халаалт доголдож байгааг мэдсээр байж урьдчилан арга хэмжээ аваагүй. Үүнээс болж байгууллагад их хэмжээний хохирол учирсан гэв.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

4.1. Нэхэмжлэгч нь ******* аймаг, ******* ******* *******т ОНӨААТҮГ-ын даргын 2024 оны 02 сарын 05-ны өдрийн Б/27 тоот ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан менежер-ийн үүрэгт ажилд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилогдсон байна.

5. ******* аймаг, ******* ******* *******т ОНӨААТҮГ-ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ийг Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэг, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.2, 7.2.4, 7.2.7 дахь хэсгийг тус тус үндэслэл болгон Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан менежер-ийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэх маргааны тухайд:

6. ******* аймаг, ******* ******* *******т ОНӨААТҮГ-ын дарга 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ийг Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэг, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.2, 7.2.4, 7.2.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан менежер-ээр ажиллаж байсан ийг ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. (хавтаст хэргийн 5 дахь тал),

6.1. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй тохирсон байж хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

6.2. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах явдал ажилтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогчийн шийдвэрт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай.

6.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.5-т зааснаар ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд үүний тулд дээрх үндэслэл нь баримтаар тогтоогдсон байхыг шаардана.

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар нэхэмжлэгч Б.******* ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь

Ажилгүй ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухайд:

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор заажээ. Ажилтан ийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч хуулийн дээрх зохицуулалтаар нөхөн төлөх үүргийг хүлээдэг.

Нэхэмжлэгч нь 2025 оны 04 сарын 07-ны өдрөөс 2025 оны 09 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн бөгөөд дээрх хугацаагаар түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

19. 2025 оны 04 сарын 07-ны өдрөөс 2025 оны 09 сарын 23-ны өдрийг хүртэл 5 сар 16 хоног нэхэмжлэгч ажилгүй байсан, олговол зохих олговрыг тооцоход:

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн Дундаж цалин хөлс тодорхойлох тухай А/192 дугаартай тушаалын 2.3.-т хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, мөн журмын 2.3.5.-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор хамаарахаар зохицуулсан байна.

Ажилтан Б.******* сүүлийн 3 сарын цалинг тооцоход 2025 оны 01 дүгээр сар 2,492,050 төгрөг, 2025 оны 02 дугаар сар 2,123,800 төгрөг, 2025 оны 03 дугаар сар 1,910,659 төгрөг нийт 6,526,509 төгрөгийг 3 сард хуваахад /6,526,509:3/ нэг сарын дундаж цалин 2,175,503 төгрөг байна. Нэг сарын дундаж цалин 2,175,503 төгрөг байх бөгөөд үүнийг ажлын 21 хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин 103,595 төгрөг байна. Үүнээс тооцон үзэхэд ажилгүй байсан хугацааны олговорыг (2,175,5035= 10,877,515) + (103,59516=1,657,520) нийт 12,535,035 төгрөгөөр тооцов.

20. Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.7.-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогч хүлээдэг. Ажилтан ийг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэснээр ажил олгогч нь дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд, Б.******* 2025 оны 04 сарын 07-ны өдрөөс 2025 оны 09 сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогч ******* ******* *******т ОНӨААТҮГ т даалгав.

21. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон талаар ажилтны гаргасан гомдол нь хууль тогтоомжид заасан шүүхээр шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэхээр ажилтан нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан боловч тус хороо байгуулагдаагүй болох нь ******* ******* *******т ОНӨААТҮГ ийн хөдөлмөр эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

22. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ******* *******т ОНӨААТҮГ аас ажлаас үндэслэлгүй халсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 215,511 төгрөг, нийт 285,711 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийг ******* ******* *******т ОНӨААТҮГ-ын Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан менежер-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт ******* ******* *******т ОНӨААТҮГ-аас 12,535,035 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.******* ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,535,035 төгрөгөөс төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ******* *******т ОНӨААТҮГ-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ******* *******т ОНӨААТҮГ аас ажлаас үндэслэлгүй халсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 215,511 төгрөг, нийт 285,711 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС