| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 101/2024/03504/И |
| Дугаар | 191/ШШ2025/07654 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/07654
2025 09 17 191/ШШ2025/07654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоот хаяг оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч 1: хаягт оршин суух, РД:*******, паспортын дугаар: *******, Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн ******* *******,
Хариуцагч 2: хаягт оршин суух, РД:*******, паспортын дугаар , Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 103,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, Зээлийн гэрээ нэртэй хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Ч.*******, өөрийн эхнэр Б.гийн хамтаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр танил ******* ******* болон түүний эхнэр нартай Зээлийн гэрээ байгуулан 161,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд ******* ******* 2017 оны 03 дугаар сарын 21-нд 24,500,000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 2-нд 20,000,000 төгрөг тус тус бэлнээр өгсөн болно. Мөн 2021 оны 3 дугаар сард 1,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 500,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сард 5.000.000 төгрөгийг тус тус банкны дансаар над руу шилжүүлснээс өөр төлбөр хийгээгүй байна.
Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд талууд зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон юм. 2017 оны 3 дугаар сарын 21-нд 24,500,000 төгрөгийг хугацаандаа төлсөн гэж үзвэл 136,500,000 төгрөгийг төлөх хугацааг 540 гаруй хоногоор хэтрүүлсэн байгаа нь алдангийн дээд хязгаар 50 хувиар тооцох нөхцөл байдлыг бий болгож байна. Тийм учраас алдангийг 68,250,000 төгрөгөөр тооцлоо.
Иймд иргэн ******* ******* болон нараас үндсэн зээлийн үлдэгдэл 110,000,000 төгрөг, алданги 68,250,000 төгрөг нийт 178,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Миний бие Ч.******* нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз Үйз буюу д түүний хүсэлтээр 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Тухайн үед бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй юм. Ингээд 2015 оны 07 дугаар сард Үйзээс зээлсэн мөнгөө авах гэтэл өөдөөс дахин мөнгө зээлэх хүсэлт гаргасан. Азийн хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө авах гээд байна гэсээр байгаад би түүнд итгэж дахин 70,000,000 сая төгрөгийг 4 тасалж Үйзэд өгсөн юм.
Энэ их хэмжээний мөнгийг ямар ч барьцаагүй, гэрээгүй өгсөн гэж миний эхнэр уурлаад байхаар нь би Үйзэд "Чи надад барьцаа өгөх үү?" гэхэд Үйз "Ямар ч санаа зовох зүйл байхгүй. Итгэхгүй байгаа бол хоёулаа гэрээ байгуулаад, нотариатаар батлуулъя" гэснээр бид өмнө зээлсэн 110,000,000 сая төгрөг дээр өнгөрсөн хугацааны хүү болох 8,000,000 төгрөгийг нэмээд 118,000,000 төгрөг зээлдүүлсэн талаар гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн юм. Энэхүү зээлийн гэрээ нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоёр сарын хугацаатай байсан бөгөөд хүүгүйгээр байгуулсан юм. Гэхдээ хугацаа хэтэрсэн тохиолдолд өдөр бүр 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон юм.
Үүнээс хойш Үйз надад 2016 оны 10 дугаар сард 13,000,000 төгрөгийг хугацаа хэтэрсэн алдангид төлснөөс өөрөөр ямар нэгэн төлбөр мөнгө төлөхгүй явсаар 2017 он гараад бид Үйзтэй уулзаж өмнөх гэрээгээ дүгнээд төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөр дээр дахин Зээлийн гэрээг шинэчилж байгуулсан юм. Тодруулбал, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг алдангийн хамтаар тооцоолж 161,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлсэн юм.
Үйз нь 2017 оны 04 дүгээр сард 10,000 ам.доллар буюу 24,500,000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сард 25,000,000 төгрөг, 2018 онд 20,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сард 500,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сард 5,000,000 төгрөгийг надад цувуулж төлсөн юм. Аль аль зээлийн гэрээнд зээлийг эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлөх зохицуулалт орсон байгаа юм.
Миний хуульч надад 2016 оноос өмнө Үйзэд өгсөн мөнгө маань ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээгүй тул хүү тооцох боломжгүй гэж хэлсэн тул би 8,000,000 төгрөгийн хүү тооцсоноосоо татгалзаж байна. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны гэрээний 110,000,000 төгрөгийг хоёр сар хүүгүй гэж тооцоод буцаан төлөх үүрэг Үйзэд 2016 оны 03 дугаар сарын 01-нээс үүссэн боловч Үйз өгөөгүй тул энэ өдрөөс тооцсон алдангийг хуульд заасан 50 хувийн хязгаараар тооцоход Үйз надад 165,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байдаг юм. Үүнээс тэрээр 13,000,000 төгрөг төлснийг хасвал 152,000,000 төгрөг төлөх зээлийн гэрээний үүрэг хүлээсээр байсан болно.
Ингээд зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй байсаар бид энэ гэрээг дүгнээд гэрээг шинэчилж 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулахдаа 161,000,000 төгрөг гэж бичсэн тооцоолол буруу байсан гэж дүгнээд багасгаад 152,000,000 төгрөгийг хүүгүй 4 сарын хугацаатай зээлдүүлсэн гэж ойлгоно. Энэхүү зээлийн гэрээний хугацаанд Үйз надад дээр дурдсанаар 69,500,000 төгрөгийг төлснийг би хүлээн зөвшөөрч байгаа юм. Үүнийг 152,000,000 төгрөгөөс хасахад цаана нь 82,500,000 төгрөгийг зээлийн төлбөрийг үүрэг Үйзэд үлдсэн юм. Энэ мөнгийг маш удаан хугацаанд өгөхгүй явсан нь хугацаа хэтэрсний алданги 50 хувиар тооцох нөхцөл байдал үүссэн тул би 41,250,000 төгрөгийн алданги тооцож Үйзээс 123,750,000 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй юм байна.
Шүүхэд хандахаас өмнө Үйзээс удаа дараа мөнгөө төлөхийг шаардахад Үйз өөрөө хүлээн зөвшөөрч "Удахгүй өгнөө" гэдэг байсан боловч 2021 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сард 500,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сард 5,000,000 төгрөг, 2024 онд 14,000,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг өгснөөс өөрөөр мөнгө өгсөнгүй.
ы миний өмнө хүлээсэн зээлийн төлбөрийн үүрэг 123,750,000 төгрөгөөс 20,500,000 төгрөгийг хасаад 103,250,000 төгрөгийг болон түүний эхнэр, зээлдэгч нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодруулж байгаатай холбогдуулан өмнө гаргасан 178,250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 75,000,000 төгрөгөөс үүгээр татгалзаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: бид өмнө зээлсэн 110,000,000 төгрөг дээр өнгөрсөн хугацааны хүү болох 8,000,000 төгрөгийг нэмээд 118,000,000 төгрөг зээлдүүлсэн талаар гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, бичгээр гэрээ байгуулах, нотариатаар гэрчлүүлэх зэрэг санаачилга нь надаас биш аас өөрөөс нь гарсан бөгөөд гэрчлүүлэх нотариатын газрыг өөрөө олоод намайг дагуулж очсон гэдгийг зориуд тэмдэглэж байна.
Би хэзээ ч д гэрээний энд тэнд зур, барь гэж хэлж байгаагүй. Гэрээний төслийг би боловсруулаагүй. Алдангийн нөхцөл нь ы өөрийнх нь гаргаж өгсөн гэрээнд байсан зүйл. Ингээд авсан мөнгөө бүрэн гүйцэд өгч чадахгүй явсаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг алдангийн хамтаар тооцоолж 161,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлэх тухай Зээлийн гэрээг шинэчилж байгуулсан юм.
Намайг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд д холбогдуулан гомдол гаргахад мөрдөх байгууллагад надаас мөнгө зээлдэж авсан тухайгаа, гэрээ байгуулсан тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар ирсэн байгаа. Хүнээс мөнгө авах болохоороо монгол хэл мэддэг болчихдог, төлөх болохоороо монгол хэл мэддэггүй болчихдог байж болохгүй. Хариуцагч нарт хуульчид ингэж зөвлөсөн байх л даа. Гэхдээ энэ огт үндэслэлгүй бөгөөд ийм байдлаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох ямар ч үндэслэл байхгүй гэдгийг мэдэгдэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.1 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Ч.*******аас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан "Зээлийн гэрээ"-ний үүрэгт 178,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. у болон түүний эхнэр нар нь Ч.*******аас 2014 онд 70 сая төгрөгийг аман гэрээгээр зээлж, Ч.*******ын шаардсаны дагуу тухай бүр хэлсэн мөнгийг өгч байсан.
Гэтэл 2017 оны 07 дугаар 28-ны өдөр Ч.******* нь Сонгинорхайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст у Сисун / LIU SHISHUN/-ыг ".... мөнгө зээлж залилсан" гэж өргөдөл гомдол гаргасны дагуу тус цагдаагийн хэлтсээс шалгаж у Сисун / LIU SHISHUN / үлдэгдэл бүх төлбөрийг төлж тухайн дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг Ч.******* нь гомдол саналгүй гэснээр хаагдаж байсан байна. Үүнээс хойш Ч.******* нь у Сисун /LIU SHISHUN/-аас удаа дараа үндэслэлгүй мөнгө нэхэж, өгөхгүй бол чамайг би яаж ч чадна, Монгол улсаас гаргуулна, шоронд хийнэ..." гэх мэтээр дарамталж у Сисун / LIU SHISHUN/ мөнгө нэхсэн тухай бүр боломжийн хирээр түүнд нэхсэн мөнгийг өгч байсан.
Хамгийн гол асуудал нь хариуцагч нар нэхэмжлэгчээс хэдэн төгрөгийн зээл авсан, хэнээс нь хэдэн төгрөгийн эргэн төлөлт хийгдэх вэ гэдэг талаар тооцооллыг хийсэн. Нийт зээлсэн 110,000,000 төгрөгөөс 47,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж тооцооллыг хийгээд, хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь хариуцагч нар нэхэмжлэгчийг цагдаагийн газарт гомдол гаргаснаас хойш буюу 2018 оноос хойш нэхэмжлэгчид төлсөн мөнгөн дүн нь нотлох баримтуудаар тогтоогдоно. Хариуцагч нар 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Тэгэхээр өнөөдөр манайх 47,500,000 төгрөгөөс төлбөл зохих 7,000,000 төгрөг байгаа юм байна гэв.
2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: БНХАУ-ын иргэн ******* ******* болон нар нь Ч.*******тай мөнгө өгч авах харилцаа байсан. Ч.******* нь мөнгө зээлдүүлж байсан хэдий боловч монгол хэл мэдэхгүй, гадаад иргэд гэдгээр нь далимдуулж өгсөн мөнгөө хэд дахин өсгөж их хэмжээний мөнгө зээлдүүлсэн мэтээр 2016.01.07-ны өдөр 118,000,000 төгрөг 2017.02.03-ны өдөр 161,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж "Зээлийн гэрээ" байгуулж нотариатаар батлуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар болох ******* *******, нар нь монгол хэл, бичиг мэдэхгүй, Ч.*******ын хэлснээр зур гэсэн газар нь гарын үсэг зурж байсан бөгөөд одоо хариуцагчийн нэхэмжлээд байгаа үнийн дүн, гэрээнд заасан хүү, алдангийн талаар ямар ч ойлголтгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас зээлсэн мөнгийг буцааж төлсөн, ихэнхдээ бэлэн өгдөг байсан ба зээлсэн мөнгөө өгч дууссан гэсэн ойлголттой байсан.
Ч.******* тус шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017.02.03-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний үүрэгт 178,250,000 төгрөгийг ******* *******, нараас гаргуулах шаардлага гаргасан. Энэ зээлдүүлсэн гэх мөнгөө "******* ******* болон нар нь гэрээгээр халхавчлан залилсан" гэж 2017 оны 07-р сард Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гомдол гарган шалгуулж, энэ хэрэг бүртгэлтийн хэрэг нь 2017.12.21- ны өдөр дугаар Прокурорын тогтоолоор хаасан байдаг.
Уг хэрэг бүртгэлтийн хэрэгт 110 000 000 төгрөгөөс 62 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, 47 500 000 төгрөгийн өр, авлага байгаа талаар мөрдөгчийн хохирлын тооцоо бодсон баримт дээр байдаг. Түүгээр ч барахгүй нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан "Нэхэмжлэлийн шаардлагыг багасгах тухай" нэхэмжлэлд ".... 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулахдаа 161 000 000 төгрөг гэж бичсэн тооцоолол буруу байсан гэж дүгнээд багасгаад..." гэсэн нь энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна гэж үзэж байна. Тухайн цаг хугацаанд "Зээлийн гэрээ"-г баталсан нотариат нь БНХАУ-ын иргэн гэдгийг мэдсээр байж орчуулагчгүйгээр гэрээ байгуулж баталсан нь Иргэний хууль болон Нотариатын тухай хууль холбогдох дүрэм журмыг зөрчсөн байна.
Иймд Ч.******* болон ******* *******, нарын хооронд байгуулагдсан 2016.01.07 -ны өдрийн 118.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017.02.03-ны өдрийн 161 000 000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
3. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 1,049,200 төгрөг төлсөн баримт, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар монгол, хятад хэл дээр, ******* *******, нарын үнэмлэхний хуулбар, дансны хуулгууд, итгэмжлэл, Ногоон сор ХХК-ийн тодорхойлолт,
3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 812,950 төгрөг, 1,027,950 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, ******* *******, нарын гадаад пасспортын хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан тоот, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар Прокурорын тогтоолын хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх албан тоот,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын дугаар албан тоот, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, дансны хуулгууд, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн хохирлын тооцооны хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар зэрэг баримтууд хэргийн материалд авагдсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Ч. нь хариуцагч БНХАУ-ын иргэн ******* *******, нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 103,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэрээний үүрэг биелэгдсэн, талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Гэрээний үүрэг 7,000,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй, энэ хэмжээгээр зөвшөөрнө гэжээ.
5.1 Ч.******* нь анх шүүхэд Зээлийн гэрээний үүрэгт 173,250,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 103,250,000 төгрөг шаардсан.
6. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 Нэхэмжлэгч болон БНХАУ-ын иргэн ******* *******, нарын хооронд 2016.01.07-ны өдөр, 2017.02.03-ны өдрүүдэд тус тус бичгээр хэлцэл байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээнүүдээр тогтоогдсон. /хх-ийн 4, 96-р тал/
6.2 Ч.*******, Б. нар, ******* *******, нар нь эхнэр, нөхөр болох талаар зохигч тайлбарлаж, энэ талаар маргаангүй.
6.3 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний 2 дугаар зүйл Гэрээний гол нөхцөл хэсэгт: Зээлийн хэмжээ:118,000,000 төгрөг, Зээлийн хугацаа: 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай олгов, Зээлийн хүү: Хүүгүй, Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эгүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцов, 3.6-д Зээлдэгч дээрх мөнгийг бэлнээр хүлээн авсан болно/гарын үсэг зурсан/ зэрэг нөхцөлийг тусгаж, талууд гарын үсэг зурсан байна./хх-ийн 96-р тал/
6.4 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээгээр дараах нөхцөлийг тохирч, талууд гарын үсэг зурсан байна. Үүнд:
1-т Зээлдүүлэгч Ч.*******, Б. бид зээлдэгч ******* *******, нарт 161,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл таван сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцов. Зээлдэгч 40,000,000 төгрөгийг 2017.03.01-ний өдөр төлнө. Үлдэгдэл 121,000,000 төгрөгийг 2017.07.01-ний дотор бүрэн төлж барагдуулна, 2-т Зээлдэгч нь мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд үл маргах журмаар буцаан төлөх үүрэгтэй, 4-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд0.5 хувиар алданги тооцож төлүүлэх эрхтэй, 8-д Зээлдэгч дээрх зээлийг бэлнээр хүлээн авав. Гарын үсэг гэсэн нөхцөлүүд тусгагдсан байна.
6.5 Нэхэмжлэгч Ч.******* нь 2017 оны 07 дугаар сард хариуцагч нарт холбогдуулан мөнгө зээлдүүлсэн, мөнгөө буцаан төлөхгүй байгаа, залилан мэхлэх үйлдлээ гэрээгээр халхавчилж итгэл эвдсэн агуулгаар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан байна. /хх-ийн 92-93-р тал/
Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж, дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн өргөдөл, зээлийн гэрээ, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, дансны хуулга, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирлын тооцоо, Ч.*******ын хүсэлт, зохигчийн тайлбараар нотлогдож байна./хх-ийн 91-117-р тал/
7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
7.1 Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанМиний бие Ч.******* нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз Үйз буюу д түүний хүсэлтээр 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Тухайн үед бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй юм. Ингээд 2015 оны 07 дугаар сард Үйзээс зээлсэн мөнгөө авах гэтэл өөдөөс дахин мөнгө зээлэх хүсэлт гаргасан. Азийн хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө авах гээд байна гэсээр байгаад би түүнд итгэж дахин 70,000,000 сая төгрөгийг 4 тасалж Үйзэд өгсөн юмЭнэ их хэмжээний мөнгийг ямар ч барьцаагүй, гэрээгүй өгсөн гэж миний эхнэр уурласан учир .бид өмнө зээлсэн 110,000,000 сая төгрөг дээр өнгөрсөн хугацааны хүү болох 8,000,000 төгрөгийг нэмээд 118,000,000 төгрөг зээлдүүлсэн талаар гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн юм гэх тайлбар, эрүүгийн журмаар Ч.*******ын гаргасан өргөдөлд үндэслэн цагдаагийн байгууллагаас хохирогчоор Ч.*******ыг тогтоож ажиллагаа хийсэн хэрэгт авагдсан баримт, зохигчийн зээлийн гэрээний талын оролцогч нарт маргаагүй нөхцөл байдал, гэрээний талууд эхнэр, нөхөр гэх маргаангүй тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Б.гийн эрх ашиг хөндөгдөхгүй, бид нэг хүсэл зорилготой гэх тайлбар зэрэгт үндэслэн, зохигчийн маргааныг түргэн шуурхай шийдвэрлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хамгаалах хүрээнд Зээлийн гэрээний зээлдүүлэгч талыг нэхэмжлэгч Ч.*******ыг гэж үзэв.
7.2 Зээлийн гэрээний үндсэн үүрэгт Ч.******* нь хариуцагч ******* *******, нарт 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сард 70,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлж нийт зээлийн гэрээний үүрэгт 110,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, авсанд зохигч маргаангүй байна.
Нэхэмжлэгч 40,000,000 төгрөгийг хариуцагч нарын хэлсэн дансанд Банкны шилжүүлгийн гүйлгээгээр шилжүүлсэн, харин 70,000,000 төгрөгийг 4 хуваан бэлнээр өгсөн гэж тайлбарладаг.
7.3 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээнд үндсэн зээлийн үүрэг 110,000,000 төгрөг дээр нэмж хүү 8,000,000 төгрөгийг багтааж нийт 118,000,000 төгрөгийн зээлийн хэмжээг тодорхойлсон гэжээ. /хүү 8,000,000 төгрөгийг одоо нэхэмжлэлийн шаардлагад багтаагаагүй гэж тайлбарласан/
Харин 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээгээр 161,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл таван сарын хугацаатай, тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дүн 161,000,000 төгрөгийг зээлийн гэрээний урьд олгосон үндсэн үүрэг 110,000,000 төгрөг, 110,000,000 төгрөгийн алданги 55,000,000 төгрөгийг нэмж түүнээс 2016 онд хариуцагчаас нэг удаа алдангид 13,000,000 төгрөгийг өгснийг хасч тооцон 152,000,000(гэрээнд буруу тооцоолон 161,000,000 гэж тусгасан гэх) төгрөг төлөх үүргийг хүлээж, бичгээр харилцан тохиролцсон гэжээ.
7.4 Зээлийн гэрээний дагуу хариуцагч ******* *******, нар нь нэхэмжлэгч Ч.*******ад (2016 онд алданги 13,000,000 төгрөг), 2017 оны 04 дүгээр сард 10,000 ам.доллар буюу 24,500,000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сард 25,000,000 төгрөг, 2018 онд 20,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сард 500,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сард 5,000,000 төгрөг, 2024 онд 14,000,000 төгрөг нийт 103,000,000 төгрөг өгсөн, нэхэмжлэгч 103,000,000 төгрөгийг авсан үйл баримтад хэн аль нь маргаангүй санал нийлж байна.
7.5 Нэхэмжлэгч нь одоо нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон: 2017 оны зээлийн гэрээний үүргийн 152,000,000(гэрээнд бичсэн 161,000,000 дүнг дахин тооцоолж 152,000,000 гэж тайлбарласан, 152,000,000 төрөгт үндсэн зээл, алданги багтана гэх) төгрөг-69,500,000(өмнөх төлөлт)=82,500,000(үлдэгдэл үүрэг)төгрөг + алданги 41,250,000(82,500,000 төгрөгийн 50хувь) төгрөг = 123,750,000 төгрөг төлөх ёстойгоос 20,500,000(2021.03-2024 онд төлсөн төлбөр) 103,250,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.
8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016.01.07-ны өдөр, 2017.02.03-ны өдрүүдэд тус тус байгуулагдсан хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
8.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг заасан.
Хариуцагч тал дээрх хэлцлүүдийг байгуулахдаа орчуулагч оролцуулаагүй, хариуцагч нар нь монгол хэл мэдэхгүй, алдангийн заалтыг ойлгоогүй гэж, нэхэмжлэгч нь хариуцагч нар нь 30 гаруй жил Монгол улсад амьдарч байгаа, Монгол улсад төрөөд 7,8 настай байхдаа БНХАУ-руу гараад 1990 онд монголд буцаж ирж амьдарч байгаа, байнга гэрээ хэлцэл хийдэг бизнес эрхэлж байгаа хүмүүс учир монгол хэл сайн мэднэ гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн татгалзлыг нотлох баримтаар шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний монгол хэл дээр болон хятад хэл дээр үйлдэгдсэн хувийг баримтаар гарган өгсөн. Хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд баталгаат орчуулагчийн тэмдэг дарагдсан, ******* ******* нэрний ард гарын үсэг зурагдсан байна. /хх-ийн 149-151-р тал/
Хариуцагч -аас 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Гэрчээр нөхөр ******* *******-ны талаар мэдүүлэг өгнө. Би ******* *******-тай 1993 онд Улаанбаатар хотод албан ёсоор гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна... ******* ******* 1967 онд Монгол улсад төрөөд Монгол улсад өсөж торнисон. Бид 2 бие биеээ багаасаа мэддэг нэг сургуульд суралцдаг байсан1998 оноос бид хоёр жимсний наймаа эрхэлж байгаа больсон. Одоо Ногоон сор ХХК-д агорномич мэргэжлээр ажиллаж байна гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. /хх-ийн 106-108-р тал/
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан хэлцлүүд нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй.
8.2 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байх тул хууль буюу гэрээнд зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.
Талууд зээлийн гэрээндээ алданги тохиролцсон тул хуульд зааснаар алданги төлөх үүрэг хүлээнэ.
Талууд 2016, 2017 оны зээлийн гэрээнүүдэд алданги гаргуулахаар тохирсон, 2016 оны гэрээний төлбөр төлөх хугацаа төлөх хугацаа 03 дугаар сарын 01-ний өдөр байх ба уг хугацаанд хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, хариуцагч алдангид 13,000,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дүнд үндсэн зээлийн гэрээний үүрэг 110,000,000 төгрөгөөс тооцсон алданги 55,000,000 төгрөг багтсан боловч уг алданги тооцсон дүнгийн үлдэгдэл болох 82,500,000 төгрөгөөс дахин алданги 41,250,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч алданги тооцох эрхтэй хэдий ч нийт төлсөн 103,000,000 төгрөгийн тооцооллыг гаргахдаа дурдсан хариуцагчийн урьд төлсөн 69,500,000 төгрөгийн хэд нь алданги, хэд нь зээлийн үндсэн төлбөр төлөгдсөн гэдгийг ялгаж тодорхойлоогүй учир үлдэх үүргийн хэд нь зээлийн үндсэн төлбөрт төлсөн гэж үзэх, алдангийг тооцоолох дүнг тодорхойлох боломжгүй байна.
9. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн 103,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 62,000,000(үндсэн төлбөр, алдангийн үлдэгдэл 82,500,000- сүүлд төлсөн 20,500,000) төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, уг дүнгээс хариуцагчийн зөвшөөрч буй дүн 7,000,000 төгрөгийг хасч 55,000,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 41,250,000 хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,049,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 812,950+1,027,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 467,950 (62,000,000 төгрөгт ногдох) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн ******* *******, нараас Зээлийн гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* *******, нарын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрүүдийн хэлцлүүдийн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,049,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 812,950+1,027,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 467,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.