2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/08685

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 14 191/ШШ2025/08685

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******гийн *******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 108,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.*******,

Хариуцагч: Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Х.******* нь иргэн Б.*******тай 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 0784 тоот зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр 72 сая төгрөгийг 4 сарын хугацаатай олгосон. Энэхүү зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Иргэний хуульд нэхэмжлэгч алданги болон хүүгийн аль нэгийг нь сонгох боломжтой байхаар заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 0.5 хувийн алданги авъя гэж байгаа. Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчсөн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус заасны дагуу хариуцагч талаас зээлийн гэрээний үүрэг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 72 сая төгрөг, түүний хүүгийн төлбөр 36 сая төгрөг, нийт 108 сая төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлтэй хамт зээлийн төлбөрийг авсан санхүүгийн баримт буюу бэлэн мөнгө авсан баримтыг хавсаргаж өгсөн байгаа. Хоёрдугаарт дансаар хийсэн гүйлгээний 72 сая төгрөгийн баримтыг мөн хавтаст хэрэгт өгсөн байгаа. Иймд хариуцагч талаас 108 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 0784 тоот зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжилж байна гэж ойлгож байгаа. Гэвч 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр уг зээлийн гэрээний дагуу 72 сая төгрөг нэхэмжлэгчээс шилжиж орж ирээгүй. Өөрөөр хэлбэл, энэ 72 сая төгрөгийг тухайн үед Б.*******ыг дуудаад манай зээлээр түлш худалдаж авдаг компаниас түлшний үнэд шилжүүлсэн мөнгө болон түлшний НӨАТ-ын холбогдолтой энэ 72 сая төгрөгийг чи дамжуулсан гэдгээ л нотолчих гэж хуурч гарын үсэг зуруулсан баримт байдаг. Ингээд бэлэн мөнгөний баримт дээрх гарын үсэг Б.*******ын гарын үсэг биш. Тухайн үед хариуцагч дэвтрээ олоогүйгээс болоод ямар нэгэн бичиг баримтад шинжилгээ хийлгэхээс татгалзахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гацаад байсан учраас татгалзахаас өөр аргагүй байдалд орж байсан. Хоёрдугаарт 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 72 сая төгрөг шилжиж орж ирсэн асуудал байхгүй учраас Иргэний хуульд заасны дагуу мөнгө шилжиж ороогүй бол эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэдэг иргэний хуулийн заалт хангагдаагүй учраас энэ зээлийн гэрээний дагуу Х.******* гэж хүн хариуцагчаас мөнгө нэхэмжлэх эрхгүй юм байна. Мөн тэр бэлэн мөнгөний баримт дээр гээд зарлагадчихсан байдаг. Тэгэхээр мөнгө гаргасан нь яалт ч үгүй байгаад байгаа. Тэгэхээр ядаж хамтран нэхэмжлэгчээр орж ирж байж энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаарх асуудал яригдах байсан байх. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ер нь бол энэ нь зээлийн гэрээ мөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлшгүй нотлох баримтуудаар тогтоогдон. Ямар баримтуудаар тогтоогдож байгаа вэ? гэхээр хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан зээлийн гэрээг нотлох баримтаар өгсөн байгаа. Энэ зээлийн гэрээн дээр нэг талаас Х.*******, нөгөө талаас иргэн Б.******* байдаг. Талууд энэ гэрээг байгуулахдаа нотариатаар баталгаажуулсан байдаг. Энэ гэрээн дээр юу гэдэг вэ? гэхээр зээлийн хэмжээнд заасан 72 сая төгрөгийг хугацаа тохироод мөн Б.******* өөрөө гарын үсэг зурсан байгаа. Нэг талаас зээлдүүлэгч нь Х.*******, нөгөө талаас зээлдэгч нь иргэн Б.******* гарын үсэг зурсан байгаа. Энэ нь өөрөө хөдөлшгүй нотлох баримт. Хоёрдугаарт энэ гэрээний дагуу 72 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Ингэхдээ Б.*******ын гэдэг энэ дансаар хийсэн. Өөр хүний данс руу шилжүүлээгүй. Хариуцагчийн дансанд мөнгө орж ирээгүй гэж тайлбарлаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Энэ бол зээлийн гэрээ гэдэг нь хэрэгт авагдсан хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдоно. Хариуцагчийн зүгээс дансаар огт мөнгө орж ирээгүй гэж хэлээд байгааг нь гайхаж байна. Хавтаст хэрэгт баримтууд нь байж байгаа. Иргэн Б.*******ын тоот данс руу 72 сая төгрөг гэрээ байгуулсан тухайн өдрөө дансанд нь орсон. Хоёрдугаарт гэдэг компанитай ингэсэн тэгсэн гээд тодорхойгүй юм ярьж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тийм ээ би өөрийн 100 хувийн өмчлөлийн компаниасаа шилжүүлсэн гэдэг тайлбараа хэлдэг. Тэр талаарх баримтуудаа хэрэгт гаргаж өгсөн байгаа. Энэ бол өөрөө цэвэр зээлийн гэрээний асуудал. Тэгэхээр хариуцагч талын гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

6. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1082 дугаартай Б.т олгосон итгэмжлэл, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0794 дүгээр зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2024/15919 дүгээр захирамжийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0115 дугаар Г.д олгосон итгэмжлэл, Хасбанкны төлбөрийн баримтууд, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

7. Хариуцагчаас нотлох баримтаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн И/69 дүгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 25/44 дүгээр албан бичиг, ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Б.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны орлогын мэдүүлэг, 2021 оны Түлш худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/46 дугаар Барилгын материал нийлүүлэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/45 дугаар Барилгын материал нийлүүлэх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/45 дугаар Барилгын материал нийлүүлэх гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Б.*******т холбогдуулж гэрээний үүрэгт 108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Х.******* нь иргэн Б.*******тай 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 0784 тоот зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр 72 сая төгрөгийг 4 сарын хугацаатай олгосон. Энэхүү зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Иргэний хуульд нэхэмжлэгч алданги болон хүүгийн аль нэгийг нь сонгох боломжтой байхаар заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 0.5 хувийн алданги авъя гэж байгаа. Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчсөн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус заасны дагуу хариуцагч талаас зээлийн гэрээний үүрэг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 72 сая төгрөг, түүний хүүгийн төлбөр 36 сая төгрөг, нийт 108 сая төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлтэй хамт зээлийн төлбөрийг авсан санхүүгийн баримт буюу бэлэн мөнгө авсан баримтыг хавсаргаж өгсөн байгаа. Хоёрдугаарт дансаар хийсэн гүйлгээний 72 сая төгрөгийн баримтыг мөн хавтаст хэрэгт өгсөн байгаа. Иймд хариуцагч талаас 108 сая төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ..2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 0784 тоот зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжилж байна гэж ойлгож байгаа. Гэвч 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр уг зээлийн гэрээний дагуу 72 сая төгрөг нэхэмжлэгчээс шилжиж орж ирээгүй. Өөрөөр хэлбэл, энэ 72 сая төгрөгийг тухайн үед Б.*******ыг дуудаад манай зээлээр түлш худалдаж авдаг компаниас түлшний үнэд шилжүүлсэн мөнгө болон түлшний НӨАТ-ын холбогдолтой энэ 72 сая төгрөгийг чи дамжуулсан гэдгээ л нотолчих гэж хуурч гарын үсэг зуруулсан баримт байдаг. Ингээд бэлэн мөнгөний баримт дээрх гарын үсэг Б.*******ын гарын үсэг биш. Тухайн үед хариуцагч дэвтрээ олоогүйгээс болоод ямар нэгэн бичиг баримтад шинжилгээ хийлгэхээс татгалзахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гацаад байсан учраас татгалзахаас өөр аргагүй байдалд орж байсан. Хоёрдугаарт 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 72 сая төгрөг шилжиж орж ирсэн асуудал байхгүй учраас Иргэний хуульд заасны дагуу мөнгө шилжиж ороогүй бол эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэдэг иргэний хуулийн заалт хангагдаагүй учраас энэ зээлийн гэрээний дагуу Х.******* гэж хүн хариуцагчаас мөнгө нэхэмжлэх эрхгүй юм байна. Мөн тэр бэлэн мөнгөний баримт дээр гээд зарлагадчихсан байдаг. Тэгэхээр мөнгө гаргасан нь яалт ч үгүй байгаад байгаа. Тэгэхээр ядаж хамтран нэхэмжлэгчээр орж ирж байж энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаарх асуудал яригдах байсан байх. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Зохигч талууд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0794 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан байна. Уг гэрээний гол нөхцөлийг 72,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хүүгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх, зээл олгох хэлбэр хугацааг бэлнээр гэрээ байгуулсан өдөр зээлдэгчид хүлээлгэн өгөх гэж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-6 дахь талд/

 

5.1. Зээл олгох хэлбэр, хугацааг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт бэлнээр 2023 оны 08 сарын 08-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцон бөгөөд ХХК санхүүгээс Б.*******т 72,000,000 төгрөгийг тухай өдөр бэлнээр өгсөн тухай бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн байна. /х.х-ийн 3 дахь талд/

Нэхэмжлэгч Х.******* нь ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулдаг талаар баримтаа хэрэгт хавсаргасан байна. /х.х-ийн 41-45 дахь талд/

 

5.2. Гэвч хариуцагч Б.******* нь тухайн өдөр гэрээ байгуулж мөнгө аваагүй, би бэлэн мөнгөний зарлагын баримтад гарын үсэг зураагүй гэж тайлбар гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсэг мөн биш талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч шинжээч томилсон боловч хүсэлтээсээ татгалзаж байсан болох нь хэрэгт авагдсан хүсэлт, шүүгчийн захирамжуудаас тодорхой харагдана.

 

5.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* мөнгөний зарлагын баримт нь нөхөж хийгдсэн, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хас банкны дугаартай данснаас 15 удаагийн гүйгээгээр Хаан банкны 5069197988 дугаартай хариуцагч Б.*******ын дансруу нийт 72,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь дээрх зээлийн гэрээний зээлсэн мөнгөний дүн болно гэж тайлбарласан бол нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч Г. дээрхитэй адил утгатай буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт хүлээсэн 72,000,000 төгрөгийг хариуцагч Б.*******ын хаан банкны 5069197988 тоот дансанд шилжүүлсэн гэсэн тайлбарыг гаргаж байсан байна. /х.х-ийн 75 дахь талд/

 

5.4. Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хас банкны дугаартай данснаас 15 удаагийн гүйгээг тухайн үед би түлш борлуулдаг байсан, 1 сарын 9-ны өдөр миний дансанд орж ирсэн мөнгө нь түлшний үнэ, маргааш нь би өөрөө авсан түлшний үнийг төлсөн байгаа гэж тайлбарласан бөгөөд дээрх гүйлгээний утга болон Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /х.х-ийн 75 дахь талын ар/ аас харахад 2023 оны 01 сарын 10-ны өдөр бусдын дансруу ТҮЛШ ШИНЭЭ гэсэн утгатайгаар шилжүүлсэн байх бөгөөд харицагчийн энэ тайлбар /шүүх хуралдаанд даргалагчийн асуултын хариулт/ шүүхэд үндэслэлтэй байна.

 

5.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хас банкны дугаартай данснаас 15 удаагийн гүйгээгээр Хаан банкны 5069197988 дугаартай хариуцагч Б.*******ын дансруу нийт 72,000,000 төгрөгийг шатахууны өглөг төлөв гэсэн утгатай шилжүүлсэн, зохигч талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0794 дугаартай Зээлийн гэрээг энэ үнийн дүнгээр байгуулсан, зээлдүүлэгчээс зээлдэгчид 72,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 0794 дугаартай Зээлийн гэрээний 6.1-д зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсан тооцно.. гэж заасан гэж заасан.

2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 72,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0794 дугаартай Зээлийн гэрээний ҮНЭ гэж үзэх боломжгүй.

 

7. Зээлдүүлэгчээс зээлдэгчид 72,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдсон тул зээлийн эргэн төлөлтийн үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,952 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-т зааснаар Б.*******т холбогдох 108,000,000 төгрөг гаргуулах тухай Х.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР