| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0792/Э |
| Дугаар | 835 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 835
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч А.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Ххолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0053 30149 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
А.Хнь 2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” авто засварын газраас нийт 5.058.000 төгрөгийн үнэ бүхий автомашины эд анги, сэлбэгийг бусадтай үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэж, бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Хмэдүүлэхдээ: Би Бат-Эрдэнэ, Болд бид хэд гэрийн ойролцоо тоглож байхад Мөнхбаатар ирээд ийм юм байна гэхээр нь тохиролцож граж руу явсан. 00 цаг өнгөрч байхад засварын газар хаасан байсан. 2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” авто засварын газраас ... бид хэд хойгуур нь давж орсон. Цонхны төмрийн Мөнхбаатар эвдэж би вакум цонхыг нь онгойлгосон. Мөнхбаатар намайг хүн харж бай гэхээр нь үүдэнд нь хүн хараад зогсож байсан. Дотор байсан юмыг авч явсан. Маргааш нь 17 дугаар сургуулийн засварын газар зарах гэж байгаад баригдсан. Хохирогчид ихэнх зүйлийг нь буцаан өгсөн. Дарь-Эхэд 2 багаж зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Ганзоригийн:…2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн автобусны буудлын урд талд “Тайхар” авто засварын газартаа засвар үйлчилгээ хийж байхад 21 цагийн орчим уг гражийг түрээсэлж байсан Мөнхбаатар гэх залуу ганцаараа орж ирээд 20 Приусын зай хэд вэ гээд асуугаад байсан. Мөнхбаатар удалгүй гараад явсан. Манайх гражаа 00 цаг 40 минутын орчим хаагаад хаалгаа цоожлоод гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн орчим очиж онгойлгоход хойд талын цонхыг хөшиж ороод 20 приусын автомашины хос хоёр ком зай, задгай зай 28 ширхэг, нэг хайрцаг 4 ширхэг тосол, хийн буу хоёр ширхэг, Приус-10 маркийн автомашины дэлгэц 3 ширхэг,” Приус-11” маркын автомашины дэлгэц 2 ширхэг, хар цэнхэр өнгийн хайрцагтай ком багаж 3 ширхэг, Мовиль гэсэн бичигтэй моторын масло 4 летрийнх хоёр ширхэг, тусгай түлхүүр нэг ширхэг, аккумльяатор цэнэглэгч 1 ширхэг, компрессор шалгагч нэг ширхэг зай цэнэглэгч, Приус-20 маркийн автомашины Л талын толь нэг ширхэг, “Приус” маркийн шинэ хойд амортизатор 2 ширхэг эд зүйл алдагдсан байсан. Манайхаас хулгай хийсэн хүн Чингэлтэй дүүргийн 17-ын “Приус” засварын газар очоод миний таньдаг Орхон гэх хүнд зарах гээд очихоор нь юмнуудыг аваад надад өгсөн юм...
...Миний ажлын байрнаас 2016 оны өвөл өдрийг сайн санахгүй байна.ажил дээр очтол гражийн хойд цонхыг эвдэж, хулгай орж “Приус” машины ком баттерей, тэжээлийн блок, багаж, сэлбэгүүдийг алдсан байсан. Ингээд тэр өдөр нь таньдаг хүмүүст зарахаар яваад баригдсан дээрх хүүхдүүд тухайн үед эд зүйлсээ буцааж авсан. Мөн хагархай цонх болон эд зүйлсээ төлүүлж хохиролгүй болсон...
...Би энэ хэрэг дээр хэд, хэдэн удаа байцаалт өгсөн. Тухай бүрт нь би гомдол саналгүй болсон гэж бичиж өгсөн. Учир нь хэрэг гарсны маргааш алдсан зүйлийнхээ ихэнхийг нь олж авсан. Зарсан гэх эд зүйлсийн мөнгийг авсан болохоор залуу хүүхдүүдийг дахиж битгий алдаасай гэж ах, эгчтэй нь уулзаж би цаашид гомдолгүй гэдгээ хэлсэн юм…гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 94, 130-131 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Бат-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: …2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би өөрийн найз Мөнхөө, Болд, Хишигбилэг нартай хамт Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын ойролцоо 23 цагийн орчим уулзсан. Мөнхөөтэй 2016оны 02дугаар сарын 03-нд Болдоо, Хишигбилэг бид гурав уулзахад Баянзүрх дүүргийн 17-р хороо “Тайхар” нэртэй авто засварын газраас хулгай хийнэ гэж бид нарт хэлээд та нар машин байвал аваад ирээч гэхээр нь би хүргэн ахын дүүгийнх нь нөхөр Сугарын 32-40 УНН гэсэн улсын дугаартай Лотец гэсэн саарал өнгийн автомашиныг кропыг нь засуулаад өгөх үү гэж би гуйж аваад 2016 оны 02дугаар сарын 04-ний орой аваад очсон юм. Тэгээд Болд, Хишигбилэг бид гурвуулаа Шархадны Махураас Мөнхөөг очиж аваад Баянзүрх дүүргийн 17-р хороо “Тайхар” авто засварын газар 00 цагийн орчим очоод засварын газрын хүмүүс нь яваагүй байхаар нь Мөнхөө миний авч ирсэн машиныг гадаа зогсоож янзлаад хүмүүсийг тэндээс явахыг хүлээсэн. Бид дөрвүүлээ машинаа шалгах гээд ТҮЦ-нээс тамхи авах гээд хөдлөөд тамхи аваад буцаад нөгөө засварын газар очиход нөгөө засварын хүмүүс гражаа цоожлоод явсан байсан. Бид 4 хашааг нь давж ороод вакум цонхыг нь Мөнхөө юмаар хөшиж онгойлгоод Болд Мөнхөө хоёр дотогшоо ороод Хишигбилэг бид хоёр хүн харж байсан. Болдоо хоёр цонхоор “Приус” автомашины хоёр том баттерей, дөрвөн хайрцагтай багаж, автомашины Мобайль тос нэг, боолт тайлдаг дерилль, Приус 10, 11-ийн хоёр дэлгэц гаргаж өгөхөөр нь хашааны гадна Хишигбилэг гараад давуулж өгсөн эд зүйлээ бүгдийг машинд хийгээд хөдлөөд Дарь-Эх ороод гудамжинд машин дотроо хоносон. Тэгээд маргааш өглөө нь зарах гэж яваад Хайлаастын нэг засварын газар ороод Приус машины эд зүйлүүд байна гэсэн. Тэгээд нөгөө засварын хүн бүх эд зүйлийг аваад хайрцагтай багажийг Мөнхбаатар энэ миний багаж гэж авч үлдээд Дарь-Эхийн дугуй засварын газар 2 дериль, савтай багажийг зарсан юм…гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн Ж.Мөнхбаатарын: …2016 оны 02 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчим найз Бат-Эрдэнэ, Хишигбилэг нартай уулзсан ажил байна уу гэж асуугаад томоохон ажил хиймээр байна гэсэн чинь Хишигбилэг манай ахынх хүнгүй байгаа гэж байсан. Маргааш орой нь Бат-Эрдэнэ хүрээд ир гэсэн бид нар Их Нарангийн гудамжинд уулзаад Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байдаг “Тайхар” авто засварын газар байгаа тийшээ орж эд зүйл хулгайлъя гэж ярилцацгаасан. Тэгээд маргааш нь буюу 2016.02.04-ний орой 21 цагт Шархаданд Бат-Эрдэнэ, Хишигбилэг, Болд нартай уулзаад бид нар засварын газар руу очсон. Тэгсэн засварын газар онгорхой хүмүүс дотор нь ажиллаж байсан. Тэгэхээр нь бид нар буцаад Шархадны эцэс дээр машин дотроо сууж байгаад 00 цаг өнгөрөөгөөд буцаад “Тайхар” засварын газар очиход хүмүүс нь яваад хаалга нь цоожтой байсан. Хишигбилэг, Болд нар хойд талын цонхыг нь эвдлээд Болд бид 2 хамт дотогшоо ороод Приус машины сэлбэгнүүд авсан. Бид нар Их наран ороод Мөнх-Эрдэнэ ахтай уулзаад машиныг чинь маргааш өгье, бид нар хүнтэй уулзах ажилтай байна гэж хэлээд буцаад Шархадны эцэс ороод машиндаа унтсан. Маргааш өглөө нь босоод Чингэлтэй дүүргийн 17-р хороо Хайлаастад байдаг газар хулгайлсан сэлбэгээ зарах гэж байгаад баригдсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн А.Хишигбилэгийн: …Би 2016 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 17-р хороонд байрлах “Тайхар” авто завсарын төвд найз Болд, Бат-Эрдэнэ, Мөнхбаатар нарын хамтаар хулгай хийхээр очсон. Энэ засварын төвд урьд нь Мөнхбаатар нь ажилладаг байсан гэсэн. Тэгээд Мөнхбаатар хаалт төмрийг нь эвдэж, би вакум цонхыг нь түлхэж дотогшоо Бат-Эрдэнэ, Болд хоёр орсон. Удалгүй цонхоор нь “Приус” маркийн автомашины баттерей, ком багаж, машины бусад жижиг эд ангиудыг хулгайлж авсан. Ингээд маргааш нь зарах гэж яваад Чингэлтэй дүүргийн 17-гийн буудлын ойролцоох засварын газар зарах гэж яваад баригдаж, эд зүйлсээ газар дээр нь хүлээлгэн өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар тал/,
-“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 132-135 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дүгнэхэд А.Хнь Ж.Мөнхбааатар, Т.Болд, Э.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн бусдын агуулах саванд нэвтэрч 2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” авто засварын газраас нийт 5.058.000 төгрөгийн үнэ бүхий автомашины эд анги, сэлбэгийг хулгайлсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч А.Хнь 2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” авто засварын газраас нийт 5.058.000 төгрөгийн үнэ бүхий автомашины эд анги, сэлбэгийг бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэж, бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлсан болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Хгэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч А.Хнь бусад бүлэглэн бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэм буруугийн санаатай үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан байна. Иймд шүүгдэгч А.Х2002 оны Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Прокуророос А.Хгэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч А.Хбүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Түгжийн Болдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна. /хх-н 152-154 дүгээр тал/
Шүүгдэгч А.Хбүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Энхболдын Бат-Эрдэнэд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна. /хх-н 149-151 дүгээр тал/
Шүүгдэгч А.Хбүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Жаргалсайханы Мөнхбаатарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 754 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна. /хх-н 145-148 дугаар тал/
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Хнь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч А.Хнь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 91 дүгээр тал/
Шүүгдэгч А.Хнь энэ хэргийн улмаас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 100 хоног цагдан хоригдсон болох нь яллагдагчийг цагдан хорих тухай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай, яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай, шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох үндэстэй байна. /хх-н 96-97, 102-103, 111, 126, 140-143 дугаар тал/
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д... хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч А.Хнь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор, хохирол арилсан, хохирогч гомдол саналгүй болсон зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.Хбусадтай бүлэглэн, машин механизм ашиглан, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Хэд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Хоногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Хцагдан хоригдсон 100 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар А.Хоногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар А.Хялыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж шийдвэрлэхийг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Хнь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Хавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Хавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ