| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0817/Э |
| Дугаар | 862 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох эрүүгийн 1806 0089 90892 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Г.Гнь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Дөлгөөнмөрөнд автомашины запас сэлбэг Хятад улсаас авч ирж өгнө гэж “ХААН” банкны 5007532895 дугаарын данс руу 755.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гмэдүүлэхдээ: Би Дөлгөөнмөрөнд автомашины запас, сэлбэг авч өгөхөөр мөнгө авсан нь үнэн. Тэгээд хилээр гаргаж яваад хулгайд алдчихсан юм. Тухайн үед ажилгүй байсан болохоор мөнгө төгрөгийг нь буааж өгч чадаагүй юм. Би авсан мөнгө сая 5 дугаар сарын 31-нд төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Дөлгөөнмөрөнгийн: ...Миний бие Өмнөговь аймгийн Олон овоотын уурхайд авто самосваллын автомашин ажиллуулдаг ба тухайн машинаа бариулахаар зүс таних Г.Ггэдэг залууг Дорнод аймгаас уурхайдаа аваачсан юм. Ингээд тухайн залуугаар өөрийн 65-02 ДОР улсын дугаартай “Естивер” маркын автомашиныг бариулсан юм. Ингээд Г.Гнь миний машиныг нэг сар гарантай унаж байгаад амрахаар болсон. Тухайн хугацаанд Г.Гнь над руу өдөр болгон ярьдаг байсан ба тухайн үед миний машины рулийн түнтгэр хар, рулийн гидрын насос, рескорын тульк, рекчакны согтуу зэрэг эд ангийг засахаар болсон. Тэгтэл Г.Гнь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр над руу залгаад би БНХАУлсад байна, таны автомашины эвдэрсэн эд ангиуд энд байна, та над руу 2034 юань шилжүүлчих гэхээр нь эхнэр бид хоёр түүний “ХААН” банкны 5007532895 дугаарын данс руу нь 755.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгтэл түүнээс хойш Г.Гнь над руу би сэлбэгийг чинь авчихсан гэж холбогдсон ба тэгж нэг холбогдчихоод түүнээс хойш дахин холбоо бариагүй. Би Г.Гөгсөн мөнгөө олж авмаар байна...
...Би Г.Груу 755.000 төгрөг шилжүүлэхдээ өөрийн эхнэр болох Э.Халиуны 5131159589 гэсэн дугаарын данснаас шилжүүлж байсан юм. Миний машины эд анги нь эвдрээгүй, зүгээр муудчихсан байсан. Тэр талаар Г.Гсайн мэдэж байсан болохоор сэлбэгийг чинь аваад өгье гэж намайг хуурч мэхэлж байгаад надаас 755.000 төгрөг авчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Халиуны: ...Манай нөхөр Өмнөговь аймагт ” Естивер” маркын авто машиныг уурхайд ажиллуулдаг юм. Тэгтэл манай нөхрийн машиныг унадаг байсан Гончигийн Ганбаатар гэгч нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ах нь урд Хятадад сэлбэгийн зах дээр явж байна, чиний машины эвдэрсэн эд анги чинь энд байна, надад яаралтай 755.000 төгрөг шилжүүлээрэй би сэлбэгийг чинь аваад очно гэхээр нь манай нөхөр Д.Дөлгөөнмөрөн нь миний 5131159589 дугаарын данснаас Г.Гөгсөн 5007532895 дугаарын данс руу 755.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл Г.Гманай нөхрийн захиалсан сэлбэгийг өгөлгүй маргаашнаас нь утсаа салгаад алга болчихсон ба сүүлд нэг холбогдсон чинь манай нөхөр бид хоёрын өөдөөс худлаа яриад утасны дугаараа зарчихсан гээд байдаг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Ганбаатарын: ...Би хохирогч Дөлгөөнмөрөнд автомашиных нь сэлбэгийг БНХАУ-гаас авч ирж өгнө гэж хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн 5007532895 дугаарын “ХААН” банкны данс руу 755.000 төгрөгийг нь шилжүүлүүлсэн юм. Би Д.Дөлгөөнмөрөнгөөс авсан мөнгөөрөө Хятадаас сэлбэг аваад уг сэлбэгийг нь үл таних залуугийн машинд тавиад Хятадын хилээр гаргаад Монголд орж ирээд нөгөө залуугийн машин дээр очтол уг нөгөө машин дотор ямар ч хүнгүй, миний Хятадаас авсан сэлбэг байхгүй байсан. Тэгтэл Дөлгөөнмөрөн надаас сэлбэгээ авъя гэж хэлэхээр нь би түүнд болсон явдлын талаар хэлсэн чинь Дөлгөөнмөрөн уурлаад намайг худлаа хэллээ, би танд өгсөн мөнгөө эргүүлэн авъя гэсэн. Тэгэхээр нь би түүнд би чамаас авсан мөнгөө цагаан сарын өмнө өгнө гэж хэлээд түүнтэй дахиж холбоо барилгүй өдийг хүргэсэн. Дөлгөөнмөрөн над руу удаа дараа залгасан боловч би утсыг нь аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,
- “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10 дугаар тал/,
- Шүүгдэгч Г.Гиргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 26 дугаар тал/,
- Хохирлын мөнгө хүлээн авсан талаарх баримт /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Г.Гнь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Дөлгөөнмөрөнд автомашины запас сэлбэг Хятад улсаас авч ирж өгнө гэж “ХААН” банкны 5007532895 дугаарын данс руу 755.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Г.Гнь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Дөлгөөнмөрөнд автомашины запас сэлбэг Хятад улсаас авч ирж өгнө гэж “ХААН” банкны 5007532895 дугаарын данс руу 755.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэг, “ХААН” банкаар мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Г.Ггэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Гнь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Дөлгөөнмөрөнд автомашины запас сэлбэг Хятад улсаас авч ирж өгнө гэж “ХААН” банкны 5007532895 дугаарын данс руу 755.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч машины сэлбэгийг өгөөгүй үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Г.Ггэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Г.Гэрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ганбатаар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 25 дугаар тал/
Шүүгдэгч Г.Гнь хохирогч Д.Дөлгөөнмөрөнд хохирлын 755.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 49, 60 дугаар тал/
Шүүгдэгч Г.Гэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Гбусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гоногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Г.Гавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ