Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 144/ШШ2025/00349

 

2025           09             30

                                   144/ШШ2025/00349

           

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,

Нэхэмжлэгч: *************** байранд байрлах, “**********” ХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************** тоот хаягт оршин суух, У**********овогт Б********** С*********** /РД:************/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,546,533.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***********” ХК-ийн тусгай активын газрын захирал Д.Т*********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,594,965.47 төгрөгийг төлсөн. Хасбанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 6 сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 65 хоног хугацаа хэтрүүлэн төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.

Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010132145 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: Хугацаа хэтэрсэн хоног: 65, үндсэн зээл: 9,000,000.01 төгрөг, зээлийн хүү: 541,786.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 4,747.39 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 9,546,533.70 төгрөг байна.

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөр цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 9,546,533.70 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.С************* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б********* овогтой С********** миний бие нь ********** нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 9,546,533.70 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “***********” ХК нь хариуцагч Б.С*********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,546,533.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.С************ бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 9,546,533.70 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.

            Хариуцагч Б.С************ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 9,546,533.70 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*********” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 9,546,533.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С************ бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,695 төгрөгийн 50 хувь буюу 83,847.5 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ********** тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн *********** тоот данснаас 83,847.5 төгрөгийг, хариуцагч Б.С*********** улсын тэмдэгтийн хураамжид 83,847.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “***********” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.БАТМӨНХ