Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 863

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч А.Сайнбаяр,

           шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан ҮД:07-41,                           

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх ҮД:02-50,

шүүгдэгч Х.З, түүний өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Ганбат ҮД:02-16 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын  газраас:

         .....

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Боржигон овогт Дод, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Боржигон овогт ХЗ, Амбагай овогт БА, Боржигон овогт БТ нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2501 2497 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч

    ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд  дурьдсанаар:

1. Д.О нь ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 3/б/ хэсгийн задгайд оршин суух иргэн Б.Үүрийнцолмонгийн Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Скайворд” маркийн зурагт хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. мөн 2015 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газрын цонхоор хууль бусаар нэвтэрч комперессор, машин угаадаг насос зэрэг эд зүйлсийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. мөн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Рашааны 1-140 тоотод оршин суух иргэн А.Бямбацэрэнгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагт, их гарын мөнгөн аяга, “Самсунг Жи-1” загварын гар утас хулгайлж, 970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Ард-Аюушийн 22-314 тоотод оршин суух иргэн С.Жавхлантөгсийн гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагт, мөнгөн аяга, цахилгаан хөрөө, гар утас зэргийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. Д.О нь Б.Ттэй бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн”-ийн баригдаж байгаа барилгын ажилчдын өрөөнд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг суурин компьютер хулгайлж, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. мөн Д.О нь Б.Ттэй бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан төгрөг” ХХК-н баригдаж байсан барилгаас цохилттой өрөм, төмрийн хайч, гар тасдагч, дрилл, тавлагч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 919.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. Д.О, Х.З, Б.А нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд болон 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн”-ийн баригдаж байсан барилгад хууль бусаар нэвтэрч ажлын цахилгаан багажнууд, шуудайтай ажлын гуталнууд зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

8. Д.О, Х.З, Б.Т нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шилмэл шил” ХХК-н байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан үүсгэгч, титан обудтай дугуй, хөнгөн цагаан тайрагч, хүүхдийн унадаг дугуй, гагнуурын аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.О мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Т мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Х.З мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.А мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дээд сургуулийнхаа найз Элбэгсайханы төрсөн өдрөөр түүгээр дамжуулан Зул-Эрдэнэтэй танилцсан. Түүнээс хойш Элбэгсайхантай холбогдож хамт компьютер тоглох ч юм уу, чөлөөт цагаа өнгөрүүлэх маягаар уулздаг байсан. Би тухайн үед суудлын жижиг машинтай байсан. Нэг өдөр Зул-Эрдэнэ хүргэж өгөөч гэж хэлсэн учир “Эко констракшн”-ийн байран дээр очсон. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй байсан. Офицеруудын ордноос Улаанхуаран руу өөрийн суудлын жижиг машинаар хүргэж өгсөн. Тухайн үед би өөртөө юм аваагүй, уг зүйлийг хулгайлсан гэж мэдээгүй байсан. “Эко констракшн”-аас эд зүйл хулгайлсан 2 үйлдэлд Тэмүүлэн байсан. 4 хүн байсан. Тэмүүлэн байсан болоод энэ талаар сайн хэлж байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмт үйлдлээ хүлээж байгаа. Би хоёр үйлдэлд оролцсон. Би хулгайн зүйл гэж мэдээгүй ч гэсэн машинаараа туслаад хүргэж өгсөн. Би эдгээр хүмүүст итгэж тусалсан маань миний хамгийн том алдаа байна. Миний хохирлын хувьд “Эко констракшн”-аас эд зүйл хулгайлсан нэг үйлдлийн хохирлоос Тэмүүлэнд хуваагаагүй байгаа. Б.Тэмүүлэнд хувааж тооцох байх. Би шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирол төлөхөд бэлэн, аваад ирсэн байгаа гэв.

          Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Үүрийнцолмонгийн: 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3/Б хэсгийн задгайд байрлах гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгай орж гэрийн хойморт байрлах мөлхөө тавилга дээр байсан 42 инчийн скайворд маркийн ЛЕД хар хүрээтэй 2014 оны 07 дугаар сард 799.000 төгрөгөөр авсан сериал дугаар байхгүй зурагтаа алдсан ... гэх мэдүүлэг /1-р хх-н 13-14-р тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-н 17-р тал/,

           2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Бадамгаравын: Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээрээс 2015 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 25-наас 26-нд шилжих шөнө 27-ноос 28-нд шилжих шөнүүдэд хулгай орж эд зүйлүүд алдагдсан. 2 ширхэг суурин компьютер, макетын хөрөө 3 ширхэг, таслагч 2 ширхэг, бетон дрилл 3 ширхэг, жижиг дрилл 1 ширхэг, тэгш ус гурван ширхэг, тусгай түлхүүрний ком 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, молдак 1 ширхэг, 87 метр  кабель, ажлын гутал 11 ширхэг, ажлын өмд 12 ширхэг зэрэг зүйл алдагдсан... гэх мэдүүлэг /хх-н 42-43-р тал/

         - Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 64-р тал/  

         3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Нэргүйн: ... Би хувиараа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32 тойргийн баруун талд авто угаалга ажиллуулдаг. 2015 оны 10 дугаар сарын 14-нөөс 15 нд шилжих шөнө уг угаалгын газрын цонхыг түлхэн орж машин угаадаг мотор, компресс зэрэг зүйлс алдагдсан байсан. Камерын бичлэгийг шүүж үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манайд ажилд ороод орой ажлаа тараад явсан Отгонцэрэн гэх залуугийн дүрс бичигдсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...гэх мэдүүлэг /1-р хх-н 94-95-р тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 93-р тал/

            4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Золбаярын: Би 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажил ажил дээрээ байж байгаад 19 цаг болж байхад тараасан. Тараахын өмнө ажилчидаа бүх өрөө саваа цоожилоорой гэж үүрэг өгсөн. Тэгээд тэр өдөр хамгийн сүүлд гарахдаа хашааныхаа үүдийг цоожилчихоод гараад явсан. Тэгээд маргааш өглөө ажил руугаа явах гээд байж байсан чинь манай барилгын эсгүүрчин Соронзонболд над руу 09 цагийн үед залгаад барилга дээр хулгай орчихсон байна гэхээр нь би яваад очсон чинь анай барилгын В1 давхарын өрөөнд хулгай ороод цахилгаан багажнууд маань алдагдсан байсан. Тэгээд би барилгынхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн чинь манай барилгад шөнийн 02 цагийн үед хулгай орсон байсан. Миний бие тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай барилгын В1 давхараас цахилгаан төмөр гар хайч, цахилгаан гагнуур, алх, гар тасдагч, гар дрилл, цохилттой өрөм зэрэг эд зүйлс алдагдсан...гэх мэдүүлэг /1-р ххн-136-р тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-н 130-р тал/

            5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Дашийн: 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манаач Л.Нарангэрэл утасдаж хойд талын цонхыг хагалаад хулгай орсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад ажил дээрээ ирэхэд цагдаа нар ирчихсэн шалгаж байсан. Манайхаас цахилгаан мотор, гагнуурын аппарат, автомашины обуд 2 ширхэг, гар дрилл, цахилгаан хөрөө зэрэг зүйлүүд алдагдсан...гэх мэдүүлэг /1-р ххн 167-168-р тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 153-р тал/

            6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Бямбацэрэнгийн: 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1-140 тоотод байрлах миний эзэмшлийн өвлийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд талын цонхыг хагалаад хулгайч ороод 42 инчийн “Самсунг” брендийн зурагт, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Самсунг” маркийн гар утас зэргийг хулгайлан авсан байсан. Хулгайд алдсан зүйлээс зурагтаа буцаан авсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 138-р тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 218-р тал /

            7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Жавхлантөгсийн: 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ ээж, эхнэр, хүүгийн хамт 07 цаг 30 минутын үед бүгдээрээ ажил цэцэрлэгтээ явсан. Тэгээд 19 цаг 30 минутын үед бид нар бүгдээрээ буцаад гэртээ иртэл амбаарын гадна хаалганы цоож онгорхой харагдахаар нь машинаасаа ганцаараа буугаад гадна хаалгаа модооор онгойлгоод ортол гэрийн хаалганы цоож эвдэрхий байхаар нь цагдаад дуудлага өгөөд гэр рүүгээ шагайтал зурагт байсан байрандаа байхгүй цагдаа нарыг иртэл хүлээсэн. Тэгээд цагдаа ирж үзлэг хийгээд эд зүйлийг бүртгэтэл 42 инчийн Конко Хятад улсад үйлдвэрлэсэн зурагт, Кен брендийн цахилгаан хөрөө, цай уудаг мөнгөн аяга, “Моторолла” брендийн гар утас, МНБС кабелийн удирдлага, Монгол гэрийн Хятад цоож зэрэг алга болсон байсан...гэх мэдүүлэг /2-р хх-н 64-65-р тал/

          - Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-н 62-р тал/

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1-р хх-н 7-10, 34-38, 121-127, 147-152, 197-201-р тал, 2-р хх-н 54-58-р тал/

            - Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р ххн 209-213-р тал/

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-н 204-205-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Д.О нь ганцаараа 3 /гурван/ удаагийн үйлдлээр болон бусадтай бүлэглэн 5 /таван/ удаа буюу давтан нийт 8 /найман/ удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан авсан.

Б.Т бусадтай бүлэглэн 3 /гурван/ удаагийн үйлдлээр буюу давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан авсан,

Х.З бусадтай бүлэглэн 2 /хоёр/ удаагийн үйлдлээр буюу давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан авсан,

Б.А бусадтай бүлэглэн 2 /хоёр/ удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан авсан, үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Д.О нь ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 3/б/ хэсгийн задгайд оршин суух иргэн Б.Үүрийнцолмонгийн Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Скайворд” маркын зурагт хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ,

       мөн ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газрын цонхоор хууль бусаар нэвтэрч комперессор, машин угаадаг насос зэрэг эд зүйлсийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

       мөн ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Рашааны 1-140 тоотод оршин суух иргэн А.Бямбацэрэнгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагт, их гарын мөнгөн аяга, “Самсунг Жи-1” загварын гар утас хулгайлж 970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

       мөн ганцаараа 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Ард-Аюушийн 22-314 тоотод оршин суух иргэн С.Жавхлантөгсийн гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагт, мөнгөн аяга, цахилгаан хөрөө, гар утас зэргийг хулгайлж 1.200.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэргийг,

       Д.О нь Б.Ттэй бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн”-ийн баригдаж байгаа барилгын ажилчдын өрөөнд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг суурин компьютер хулгайлж, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

       мөн Д.О нь Б.Ттэй бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан төгрөг” ХХК-н баригдаж байсан барилгаас цохилттой өрөм, төмрийн хайч, гар тасдагч, дрилл, тавлагч зэрэг эд зүйлсийг хулгайлж 919.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

       Д.О, Х.З, Б.А нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд болон 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн”-ийн баригдаж байсан барилгад хууль бусаар нэвтэрч ажлын цахилгаан багажнууд, шуудайтай ажлын гуталнууд зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

       Д.О, Х.З, Б.Т нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шилмэл шил” ХХК-н байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан үүсгэгч, титан обудтай дугуй, хөнгөн цагаан тайрагч, хүүхдийн унадаг дугуй, гагнуурын аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

     Шүүгдэгч Б.Т  нь Д.Отой бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн”-ийн баригдаж байгаа барилгын ажилчдын өрөөнд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг суурин компьютер хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

       мөн Д.Отой бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан төгрөг” ХХК-н баригдаж байсан барилгаас цохилттой өрөм, төмрийн хайч, гар тасдагч, дрилл, тавлагч зэрэг эд зүйлсийг хулгайлж 919.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

     Д.О, Х.З нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шилмэл шил” ХХК-н байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан үүсгэгч, титан обудтай дугуй, хөнгөн цагаан тайрагч, хүүхдийн унадаг дугуй, гагнуурын аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

       Шүүгдэгч Х.З нь Д.О, Б.Т нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шилмэл шил” ХХК-н байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан үүсгэгч, титан обудтай дугуй, хөнгөн цагаан тайрагч, хүүхдийн унадаг дугуй, гагнуурын аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

       мөн Д.О, Б.А нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд болон 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн”-ийн баригдаж байсан барилгад хууль бусаар нэвтэрч ажлын цахилгаан багажнууд, шуудайтай ажлын гуталнууд зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

       Шүүгдэгч Б.А нь Д.О, Х.З нартай бүлэглэн буюу давтан 2 удаагийн үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд болон 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн”-ийн баригдаж байсан барилгад хууль бусаар нэвтэрч ажлын цахилгаан багажнууд, шуудайтай ажлын гуталнууд зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууудаар тогтоогдож байх тул Д.О, Б.Т Х.З, Б.А нарыг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

       Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Оын гэм буруугийн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Х.З, Б.А, Б.Т нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.О, Б.Т, Х.З, Б.А нар хулгайн гэмт хэргүүдийг 2015 оны 10 дугаар сарын 13-наас 2015 оны 12 дугаар сарын 03-ны хооронд үйлдсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар  хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёроос найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулинд зааснаар  хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байсан бол 2015 оны шинэчлэн Эрүүгийн хуулинд зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

2015  оны  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Д.О, Х.З, Б.А, Б.Т нарт 2002 оны Эрүүгийн  хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О, Х.З, Б.А, Б.Т нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь тэдгээрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-н 100, 2-р хх-н 135, 163, 166-р тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

       Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул хохирлыг шүүгдэгч нарт дараах байдлаар хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О нь хохирогч А.Бямбацэрэнд 42 инчийн зурагтыг буцаан өгсөн тул үлдэх төлбөр болох 320.000 төгрөгийг төлөх үндэстэй байна. /1-р ххн- 205, 218-р тал/

Хохирогч С.Жавхлантөгсийн хохирол төлөгдсөн байна. /2-р хх-н 189-р тал/

1. Шүүгдэгч Д.Ооос 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан  хохирогч Баянмөнхийн Үүрийнцолмонд /РД:ФА90031331/, 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг хохирогч Манд-Очирын Нэргүйд /РД:ШЕ84060191/, 320.000 /гурван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Алтангэрэлийн Бямбацэрэнд /РД:ХИ71031918/, 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг “Эко- констрашкн” ХХК-д хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өнөрбатын Бадамгарав/ РД:КД86080619/, мөн 825.000 /найман зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан “Эко Констрашкн” ХХК-д, 459.500 /дөрвөн зуун тавин есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан “Хаан төгрөг” ХХК буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Батхуягийн Золбаярт /РД:ХП85061471/, мөн 354.000 /гурван зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг, “Эко Констрашкн” ХХК-д, 1.434.000 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан “Шилмэл шил” ХХК-д буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мэлтэнгийн Дашид /РД:71031493, нийт 5.192.500 төгрөгийг,

2. Шүүгдэгч Б.Тгээс 825.000 /найман зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулж “Эко констрашкн” ХХК-д хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өнөрбатын Бадамгаравт /РД:КД86080619/, 459.500 /дөрвөн зуун тавин есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан “Хаан төгрөг” ХХК буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батхуягийн Золбаярт /РД:ХП85061471, 1.434.000 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан “Шилмэл шил” ХХК буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мэлтэнгийн Дашид /РД:71031493/,

3. Шүүгдэгч Х.Зэс 354.000/ гурван зуун тавин дөрвөн мянган/  төгрөгийг гаргуулан “Эко констрашкн” ХХК буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өнөрбатын Бадамгаравт /РД:КД86080619/, 1.434.000 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан “Шилмэл шил” ХХК-д буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мэлтэнгийн Дашид /РД:71031493/

4. Шүүгдэгч Б.Аээс “Эко констрашкн” ХХК-д хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өнөрбатын Бадамгарав /РД:КД86080619/ 354.000 төгрөгийг тус тус гаргуулан шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Т 2.718.500 төгрөгийг, Х.З 1.788.000 төгрөгийг, Б.А 354.000 төгрөгийг шүүхийн дансанд тус тус байршуулсан тул Б.Т, Х.З, Б.А нарыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 09 сар 11 хоногтой байсан байна. /2-р хх-н 168-169-р тал/

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д...  хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.З, Б.Т, Б.А нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг, хохирол арилсан, хохирогч гомдол саналгүй болсон зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О нь ганцаараа буюу бусадтай бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Д.О нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сэжигтнийг баривчлах тогтоолоор баривчлан сэжигтнээр болон яллагдагчаар 90 хоног цагдан хоригдсон, мөн яллагдагчаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 40 хоног, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 6 хоног яллагдагчаар цагдан хоригдсон нь шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна. /2-р хх-н 06-13-р тал, 18-19-р тал, 27-30-р тал, 3-р хх-н 44-48-р тал/

Шүүгдэгч Б.А 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон болох  нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /2-р хх-н 98-106-р тал/

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Отгоннямын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “Энт Кредит” ХХК-н эзэмшлийн 67-27 УБП улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Самсунг-СМ5” маркийн автомашиныг бусдын өмчлөл, эзэмшлийнх тул битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. /2-р хх-179-186-р тал/

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт ДОг ганцаараа болон давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Боржигон овогт ХЗ, Амбагай овогт БА, Боржигон овогт БТ нарыг бүлэглэн хүн амьдрах зориулалттай бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Оын гэм буруугийн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Х.З, Б.А, Б.Т нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Даваадоржийн Отгонцогтыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Баасансүрэнгийн Тэмүүлэнд  2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Хүрэлбаатарын Зул-Эрдэнэд 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, Баатарчулууны Авирмэдэд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Оод оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг, Б.Тд  оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг, Х.Зд оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг, Б.Аэд оногдуулсан  2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Оын цагдан хоригдсон 136 хоногийг, Б.Аийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.О, Х.З, Б.Т нарт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аээс “Энт Кредит” ХХК-н эзэмшлийн 67-27 улсын дугаартай “Самсунг” загварын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигчид олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Д.Ооос 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Баянмөнхийн Үүрийнцолмонд /РД:ФА90031331/, 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг хохирогч Манд-Очирын Нэргүйд /РД:ШЕ84060191/, 320.000 /гурван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Алтангэрэлийн Бямбацэрэнд /РД:ХИ71031918/, 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг “Эко констрашкн” ХХК-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өнөрбатын Бадамгарав/ РД:КД86080619/, мөн 825.000 /найман зуун хорин таван мянган / төгрөгийг гаргуулан “Эко констрашкн” ХХК-д, 459.500 /дөрвөн зуун тавин есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан “Хаан төгрөг” ХХК буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Батхуягийн Золбаярт /РД:ХП85061471/, мөн 354.000 /гурван зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг “Эко констрашкн” ХХК-д, 1.434.000 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан ”Шилмэл шил” ХХК-д буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мэлтэнгийн Дашид /РД:ШД71031493/, шүүгдэгч Б.Тгээс 825.000 /найман зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан “Эко констрашкн” ХХК-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өнөрбатын Бадамгаравт /РД:КД86080619/, 459.500 /дөрвөн зуун тавин есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан “Хаан төгрөг” ХХК буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батхуягийн Золбаярт /РД:ХП85061471, 1.434.000 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан “Шилмэл шил” ХХК буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мэлтэнгийн Дашид /РД:ШД71031493/, шүүгдэгч Х.Зэс 354.000 /гурван зуун тавин дөрвөн мянган/  төгрөгийг гаргуулан “Эко констрашкн” ХХК буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өнөрбатын Бадамгаравт /РД:КД86080619/, 1.434.000 /нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан “Шилмэл шил” ХХК-д буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мэлтэнгийн Дашид /РД:ШД71031493/,

шүүгдэгч Б.Аээс 354.000 /гурван зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан “Эко констрашкн” ХХК-д хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өнөрбатын Бадамгаравт /РД:КД86080619/ тус тус олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Аэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар, Б.Тд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Хүрэлбаатарын Зул-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Оод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Х.З, Б.Т, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.Аэд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглосон хилийн хоригийг хүчингүй болгосугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Оод цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг, Х.З, Б.Т, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ