Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 110/ШШ2026/0072

 

 

         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би,  М.Н нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  хуралдааны “Багийн иргэдийн Нийтийн хуралдааныг дахин хуралдуулах тухай” 02 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ:

1.1.Миний бие М.Н тус шүүхэд Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулах” тухай 02 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”  нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Миний бие одоо тус нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

2.Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс  шүүхэд гаргасан “Баян-Өлгий Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны “Багийн иргэдийн Нийтийн хуралдааныг дахин хуралдуулах тухай” 02 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.            

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н нь   тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны “Багийн иргэдийн Нийтийн хуралдааныг дахин хуралдуулах тухай” 02 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, М.Н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий  аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.              

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                            ШҮҮГЧ                                   М.РИЗА