| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/00444/И |
| Дугаар | 144/ШШ2025/00357 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 144/ШШ2025/00357
| 2025 10 06 | 144/ШШ2025/00357 |
|
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,
Нэхэмжлэгч: *****************байрлах, “***************” ХХК /РД:***************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****************тоот хаягт оршин суух, Ш************* овогт Д*********** Б*********** /РД:**********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,597,771.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э*********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .”...************* ХХК-ийн зүгээс зээлдэгч Д.Б************ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Д.Б************** нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаараа цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан*************дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ************ дугаар *********** дугаар *********** дугаар ************** дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,336,797.56 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,114,874.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,100.27 төгрөг, нотариатын зардалд 96,000.00 төгрөг, бүгд 4,597,771.85 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.Б************ гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Б************ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д********* овогтой Б************ миний бие “************” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 4,597,771.85 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “************” ХХК нь хариуцагч Д.Б************ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,597,771.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Б************* бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 4,597,771.85 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Д.Б************* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 4,597,771.85 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “************” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4,597,771.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б************ бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,514 төгрөгийн 50 хувь буюу 44,257 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ************ тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн ************* тоот данснаас 44,257 төгрөгийг, хариуцагч Д.Б************** улсын тэмдэгтийн хураамжид 44,257 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “**************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ