| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/00425/И |
| Дугаар | 144/ШШ2025/00358 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 144/ШШ2025/00358
| 144/ШШ2025/00358 |
| |
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх би,
Нэхэмжлэгч: **************** байрлах, “*************” ХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************** тоот хаягт оршин суух, Н********** овогт С********** Б*********** /РД:***********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,519,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “************” ХК-ийн салбарын захирал Г.Ц************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.Б*********** нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ************** тоот “Цахим цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж 12,943,000.00 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй авсан. “*************” ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр зээлийн гэрээг цуцалж байгаа тул, хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 14,519,078.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Б************* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...С********** овогтой Б*********** миний бие “*************” ХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 14,519,078 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “************” ХК нь хариуцагч С.Б*********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,519,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Б************* бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 14,519,078 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч С.Б************** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 14,519,078 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоож, түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “***************” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 14,519,078 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б************* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,545 төгрөгийн 50 хувь буюу 115,272.5 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн *********** тоот дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн ************ тоот данснаас 115,272.5 төгрөгийг, хариуцагч С.Б************** улсын тэмдэгтийн хураамжид 115,272.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “**************” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ