| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/1060/З |
| Дугаар | 128/ШШ2026/0502 |
| Огноо | 2026-05-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2026/0502
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК /РД:/
Хариуцагч: Гэмтэл согог судлалын үндэсний төв,
Хариуцагч: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг,
Хариуцагч: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Г******* ХХК /РД:/ нарын хоорондын Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн /цаашид Ажлын хэсэг гэх/ итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК-иас Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар албан бичиг болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгох, Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 м.кв талбай түрээслэх сонгон шалгаруулалтад дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, дээрх талбайд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 30 минутанд зарласан дахин сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн сүүлийн шаардлагаас татгалзсан тул бусад шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
2. Гуравдагч этгээдээс Гэмтэл согог судлалын үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан Г******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах бие даасан шаардлага гаргасан.
2. Хэрэгт авагдсан баримтууд:
2.1. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/107 дугаар Талбайн түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Төрийн өөрийн өмчийн үр өгөөжийг дээшлүүлж, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор тус төвийн талбайг эмийн сан, кофе шопын зориулалтаар түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулах, материалыг үнэлэх, дүгнэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан ба тус Ажлын хэсгээс түрээслэгч сонгон шалгаруулах зарыг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Зууны мэдээ сонины 142 дугаарт нийтэлсэн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нийт 10 компани, 1 хувь хүн материал ирүүлжээ.
2.3. Уг Ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2 дугаар хурлын тэмдэглэлээр Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зарын дагуу материалд заасан бусад нөхцөл шаардлагын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж хамгийн өндөр оноо авсан Төв эмнэлгийн амбулаторийн хэсэгт байрлах эмийн сангийн зориулалттай 20.5 м.кв талбайд Г******* ХХК...-тай түрээсийн гэрээ байгуулах-аар шийдвэрлэж, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №1 дүгээр Зөвлөмж-өөр Г******* ХХК-тай 20,5 м.кв талбайд нэг сард түрээслэх үнийг 10,475,0000 төгрөгөөр гэрээ байгуулах-ыг захиалагчид зөвлөсөн байна.
2.6. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр А ХХК-д ...тус төвөөс зарласан төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт байрлах 13 мкв талбай бүхий эмийн сангийн зориулалттай талбайд, Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 мкв талбайг түрээслэх сонгон шалгаруулалтад...хамгийн дээд үнийн санал ирүүлээгүй, бусад шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй тул гэрээ байгуулахаас татгалзаж байгаа-г мэдэгдсэн.
2.7. Мөн өдрийн 01/1233 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр Г******* ХХК-д ...үнийн санал, ирүүлсэн материалыг хянан үзэхэд шалгуур үзүүлэлтүүдийн оноо, үнэлгээний хорооны шийдвэрийн үнэлгээг харгалзан Амбулаторийн хэсгийн 20,5 мкв талбайд үйл ажиллагаа эрхлэн гэрээ байгуулах эрх олгож байна...,талбайн ашиглалтын зардал ороогүй нэг сарын түрээсийн төлбөр 10,475,000 төгрөг гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
2.8. Дээр дурдсан мэдэгдлийг эс зөвшөөрч А ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд гомдол гаргахад, тус төвөөс 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1264 дүгээр албан бичгээр Бид сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн баримт материал, үнэлгээний хорооны шийдвэр, оролцогчдын ирүүлсэн баримт бичгийг үнэн зөв, бодитой үнэлсэн эсэхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүргүүлэн хянуулдаг болно. Ажлын хэсгийн үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээний хуудастай биечлэн танилцахад татгалзах зүйлгүй болно гэх хариуг өгсөн.
2.9. Ингээд А ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсгийн алдаатай үнэлгээг дахин үнэлээ хийлгэх тухай гомдлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гаргаж, тус газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Дээрх гомдлын дагуу сонгон шалгаруулалтын материалыг авч, судлан үзэхэд Гэмтэл согог судлалын үндэсний амбулаторийн тасгийн үүдний хэсэгт байрлах 20,5 м.кв талбайг түрээслүүлэх сонгон шалгаруулалт нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай тогтоолын Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох Сонгон шалгаруулалтын жишиг баримт баримт бичиг-ийн 1 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 49, 50, 51 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг мэдэгдье гэж шийдвэрлэн хүргүүлжээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Манай компани Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20.5 мкв талбай түрээслэх сонгон шалгаруулалтад оролцсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар албан бичгээр шалгараагүй тухай мэдэгдэл ирүүлсэн.
А ХХК-ийн зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гомдол гаргасан бөгөөд тус газрын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж сонгон шалгаруулалтыг дахин зарласан тухай хариу өгсөн.
Уг албан бичигт ...сонгон шалгаруулалтын материалыг авч, судлан үзэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж тасагт байрлах талбай түрээслүүлэх сонгон шалгаруулалт нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай тогтоолын Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгох Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг-ийн 1 дэх заалтыг зөрчсөн байна, иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 49, 50, 51 дүгээр тогтоолын дагуу дахин сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг мэдэгдье гэсэн.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай тогтоолын Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгох Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг-ийн 1 дэх заалтыг зөрчсөн гэсэн байх бөгөөд уг заалт нь Түрээслэгчийг сонгон шалгаруулах зарын маягт гэсэн нь гомдолтой огт хамааралгүй зүйлийг үндэслэж хариу өгсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн гомдолд дурдсан үндэслэлд үндэслэл бүхий хариулт өгөөгүй дахин сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шийдвэрийг гаргасан нь тус компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь үнэлгээг зохих ёсоор хийгээгүйн үр дагавраас болж сонгон шалгаруулалтад оролцогчийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна.
Манай компаниас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг Г******* ХХК-ийг шалгаруулсан үйлдлийг хууль бус гэж үзэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гомдол гаргасан бөгөөд гомдлыг шийдвэрлэхдээ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч ажлын хэсэгт дахин үнэлгээ хийхийг даалгаагүй.
Хэдийгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Г******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон ч дахин сонгон шалгаруулалт явуулах үүргийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд өгсөн нь сонгон шалгаруулалтад оролцогч А ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Учир нь тус сонгон шалгаруулалтад оролцсон компанийн хувьд бүрдүүлж өгсөн материалын хүрээнд ажлын хэсэг дахин үнэлгээ хийх нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хамгаалагдах үндэслэлтэй гэж үзэж байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай тогтоолын Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгох Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг-т заасны дагуу сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн үүрэг нь оролцогчдоос ирүүлсэн материалд шалгуур үзүүлэлтийг зөв дүгнэж шаардлага хангасан этгээдийг шалгаруулах явдал байдаг.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20.5 мкв эмийн сангийн зориулалттай талбайд дахин сонгон шалгаруулах зар Зууны мэдээ сонины 2025.11.13 №215 (7712) дугаарт нийтлэгдсэн байна.
А ХХК-иас сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.2, 2.3, 3 заалтыг дараах байдлаар зөрчин буруу үнэлгээ өгсөн гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
1.1. Улсын бүртгэлийн гэрчилгээ: Г******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээн дахь үйл ажиллагааны чиглэл нь Гадаад худалдаа гэсэн чиглэлтэй байх бөгөөд Эмийн сан үйл ажиллагааны чиглэлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна нь Эрүүл мэндийн тухай хууль-ийн 18.1 дэх заалтыг зөрчсөн байна. А ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнд Эмийн сан гэсэн үйл ажиллагааны чиглэл бүртгүүлсэн бөгөөд гэрчилгээг нотариатаар баталгаажуулан материалд оруулсан.
1.2. Тусгай зөвшөөрөл: Г******* ХХК нь өнөөдрийн байдлаар 1 эмийн сан ажиллуулдаг бөгөөд нийслэлийн эрүүл мэндийн газрын цахим бүртгэлээр/ уr эмийн сан нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Г******* ХХК-ийн тус эмийн сангийн тусгай зөвшөөрөл нь УБ хот, 7-р хороо, Ц******* ХХК-ийн байр гэсэн хаягтай байгаа нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан журам болон Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага Монгол улсын стандарт MNS5260:2015-ийн 13.4 дэх заалтыг зөрчсөн байна. Г******* ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалд оруулсан эмийн сангийн тусгай зөвшөөрөл нь хууль, дүрэм, стандарт зөрчсөн байтал сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд уг тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үнэлгээнд тэнцүүлж үнэлгээ өгсөн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 51-р тогтоолын хавсралтын 2.2.4 дэх заалтыг зөрсөн гэж үзэж байна.
1.3. Г******* ХХК-ийн эмийн сангийн ЭСХ-******* тоот тусгай зөвшөөрөл дээрх эрхлэгчийн нэр нь С*******ын Н******* байхад сонгон шалгаруулалтын материалд С******* овогтой Н*******ын диплом, лиценз-ийн нотариатын хуулбар огт байхгүй, нийгмийн даатгалын НД-7, НД-8 тайланд уг хүний нийгмийн даатгал төлсөн баримт огт тусгагдаагүй байхад ажлын хэсгийн гишүүд үнэлгээний хуудсанд Г******* ХХК-д бүрэн оноо өгсөн байгаа нь ТӨБЗГ-ийн 51-р тогтоолыг ноцтой зөрчсөн байна.
1.4. ГССҮТ-ийн түрээслэгчийн сонгон шалгаруулах зарын маягтад MNS5260:2015 стандарт шаардлагыг хангасан байх, эрхэлдэг үйл ажиллагаа нь түрээслэх талбайн зориулалтад нийцсэн тусгай зөвшөөрөлтэй байх гэж тусгайлан зааж өгсөн боловч стандартын шаардлага хангаж хаягийн өөрчлөлт хийлгээгүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэл бүртгүүлээгүй аж ахуйн нэгжийг тэнцүүлсэн байгаа нь сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд холбогдох хууль, тогтоол, журам зөрчин үнэлгээг өгсөн байгааг харуулж байна.
2. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, (өмнө нь хийж гүйцэтгэсэн ажил төстэй ажлын гэрээний хуулбар)
2.1. А ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг хугацаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, эмнэлгүүдээс зарласан талбай түрээслэгчийн сонгон шалгаруулалтад холбогдох хууль, тогтоол, журмын дагуу оролцон шалгарч Улаанбаатар хотын зарим эмнэлгийн байранд Эмийн сангийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа арвин туршлагатай. Бид өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт 4 эмнэлэгтэй түрээсийн гурвалсан гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт нийт 700 орчим сая төгрөгийг гэрээний дагуу, тогтоосон цаг хугацаанд улсын төсөвт төвлөрүүлэн ажилласан байна. Харин Г******* ХХК нь 2021 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ижил төстэй үйл ажиллагаа эрхэлсэн байдлаараа манай компанийн туршлагад хүрэхгүй байхад сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд үнэлгээний хуудасны Туршлага гэсэн үнэлгээнд Г******* ХХК-д 15 оноо өгсөн байгаа нь үндэслэлгүй бөгөөд буруу үнэлгээ өгсөн байгааг харуулж байна.
3. Санхүүгийн чадварыг нотлох баримт:
2.2. Г******* ХХК нь санхүүгийн чадварыг нотлох баримтын хэсэгт Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангууд оруулсан байх бөгөөд 2025 оны 01-р сараас 07 сар дуустал Нийгмийн даатгалын шимтгэл огт төлөөгүй ба НД-ийн байгууллагад 5.676.710 төгрөгийн өртэй гарсан нь санхүүгийн чадваргүйг шууд харуулж байна.
2.3. Г******* ХХК нь 2025 оны 07 сарын НД-7, НД-8 маягтуудыг харьяа Нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулаагүй байгаа нь ТӨБЗГ-ийн 51-р тогтоолын хавсралтын 2.1.5 дахь заалт, 2.2.4 дэх заалтыг зөрчсөн байх тул журмын дагуу үл маргах журмаар хасагдах ёстой байсан гэж үзэж байна.
2.4. Нийгмийн даатгалын шимтгэлийг олон сараар төлөөгүй, өр төлбөртэй, баталгаажуулалт хийгдээгүй тайлан өгсөн Г******* ХХК нь санхүүгийн хувьд чадваргүй, хариуцлагагүйг харуулсаар байтал сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд үнэлгээний хуудасны Санхүүгийн чадвар үнэлгээнд 25 оноо өгсөн нь үндэслэлгүй бөгөөд буруу үнэлгээ өгснийг харуулж байна.
2.5. А ХХК нь нийгмийн даатгалын тодорхойлолт болон 2025 оны 07 сарын НД 7, НД-8 тайланг харьяа байгууллагаар бүрэн баталгаажуулан сонгон шалгаруулалтын материалд оруулсан бөгөөд нийгмийн даатгалын байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй болно.
3. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, лицензийн хуулбар:
3.1. Г******* ХХК нь компанийн танилцуулгад 6 эм зүйчтэй гэсэн хэдий ч 2025 оны 1-6 саруудын Нийгмийн даатгалын тайланд 2 ажилтантай /нэг нь жирэмсний амралттай/, 2025 оны 7 сард 3 ажилтантай болж нэмэгдсэн боловч Нийгмийн даатгалын 2025 оны 07 дугаар сарын НД-7, НД-8 тайлан нь баталгаажаагүй учир хүчин төгөлдөр бус байна.
3.2. Г******* ХХК-ийн эмийн сангийн ЭСХ-******* тоот тусгай зөвшөөрөл дээрх эрхлэгчийн нэр нь С*******ын Н******* байхад сонгон шалгаруулалтын материалд С*******ын Н*******ын диплом, лицензийн нотариатын хуулбар огт байхгүй, нийгмийн даатгалын НД-7, НД-8 тайланд уг хүний нийгмийн даатгал төлсөн баримт огт тусгагдаагүй байхад ажлын хэсгийн гишүүд үнэлгээний хуудсанд Г******* ХХК-д бүрэн оноо өгсөн байгаа нь ТӨБЗГ-ийн 51-р тогтоолыг ноцтой зөрчсөн байна.
3.3. Тус компанийн сонгон шалгаруулалтын материалд оруулсан эрхлэгчийн албан тушаалт эм зүйч О.Наранцэцэгийн диплом, лиценз огт байхгүй байхад үнэлгээний оноог бүрэн өгсөн байна.
3.4. Г******* ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалын ажиллах хүчний мэдээлэлд оруулсан Н.Э*******, Ж.О******* нар нь тус компанийн үндсэн ажилтан биш байгаа нь 2025 оны 7-р сарын НД-7, НД-8 тайлангаар харагдаж байгаа бөгөөд энэ нь эмийн сангийн стандарт болох MNS5260:2015-ийн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын үндсэн ажилтан нь НД-ийн тайланд 01001 гэсэн даатгуулагчийн төрөлтэй байдаг бол Н.Э******* нь 06002 /жирэмсний амралттай/, Ж.О******* 40001 (Үндсэн ажлаас гадуур зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан) гэсэн кодлолтой байна. Энэ нь эмийн сангийн стандарт MNS5260:2015-ийг 6.3 (Эм зүйч, эм найруулагч нь үндсэн ажиллаж буй эмийн сангаас гадна өөр эм хангамжийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа хавсран гүйцэтгэхгүй ба тухайн ажиллаж буй аж ахуйн нэгж нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна) заалтыг зөрчсөн байна.
3.5. Г******* ХХК-ийн ажилтан гэх Ж.О*******ийн диплом лиценз гэх материал нь нотариатаар баталгаажуулаагүй байна.
3.6. Г******* ХХК-ийн ажилтан гэх Н.Э*******гийн эм барих лицензийн хугацаа нь 2025 оны 06 дугаар сарын 30-нд дууссан байгаа нь эмийн санд ажиллах, эм барих эрхгүй ажилтны бичиг баримт оруулсан байна. Мөн диплом лиценз нь нотариатаар баталгаажуулаагүй байна.
3.7. Г******* ХХК-ийн ажилтан гэх Г.Х******* нь тус компанид Нийгмийн даатгалын тайланд огт тусгагдаагүй, нийгмийн даатгалын шимтгэл огт төлөгдөөгүй байх бөгөөд ажиллах хүчний танилцуулгадаа гэрээт ажилтан гэж оруулсан байна. Энэ нь эмийн сангийн стандарт MNS5260:2015-ийг 6.3 (Эм зүйч, эм найруулагч нь үндсэн ажиллаж буй эмийн сангаас гадна өөр эм хангамжийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа хавсран гүйцэтгэхгүй ба тухайн ажиллаж буй аж ахуйн нэгж нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна) заалтыг зөрчсөн байна.
3.8. Г******* ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалд ирүүлсэн ажиллах хүчний мэдээлэлд ирүүлсэн 4 ажилтны диплом, лиценз, нотариатаар баталгаажуулсан байдал, НД-ийн шимтгэл төлөлт, НД-ийн 2025 оны 07 сарын тайлан зэрэг нь сонгон шалгаруулалтад тавигдсан шаардлага хангаагүй байхад ажлын хэсгийн гишүүдийн тус бүрийн үнэлгээний хуудас болон нэгдсэн үнэлгээний хуудасны Ажиллах хүчний чадвар үнэлгээнд бүгд 20 оноог бүрэн өгсөн байгаа нь ТӨБЗГ-ийн 51-р тогтоолын хавсралтын 2.3.2, 2.3.3 заалтууд зөрчин үнэлгээ хийхдээ хайнга хандан Г******* ХХК илт давуу байдал үүсгэн өндөр үнэлгээ өгсөн байгаа нь харагдаж байна.
4. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоолол:
4.1. ГССҮТ-ийн сонгон шалгаруулалтын зарын оролцогчийн бүрдүүлж ирүүлэх материал хэсгийн 10, 11-р заалтын мэдээлэлд Г******* ХХК нь нийт 35 сая төгрөгийн өртөг бүхий санал ирүүлсэн байна. Гэтэл 35 сая төгрөгийн төсөв нь бүгд түрээслэх 20.5 метр квадрат талбайд эмийн санг тохижуулахад хийх ажлын төсөв байна. Энэ нь Г******* ХХК-ийн эмнэлэгтэй хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний төсөв биш байх бөгөөд зөвхөн байр талбайд үйл ажиллагаа эхлүүлэхэд хийх тохижилтын хөрөнгө оруулалтын төсөв байна.
4.2. А ХХК нь 2022 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ ГССҮТ-ийн сонгон шалгаруулалт зарласан тус 20.5 мкв талбайд 9 сая төгрөгийн засвар хийж 21 сая төгрөгийн тавилга, 5.5 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч байршуулан үйл ажиллагаа эхлүүлсэн. Бид үүнийг 2025 оны сонгон шалгаруулалтын материалд оруулан тооцоогүй бөгөөд зөвхөн ГССҮТ эмнэлэгтэй хамтран ажиллах ажлын төлөвлөгөө, түүний төсөвд 11.5 сая төгрөгийг тусгасан. Энэ нь ямар нэгэн тохижилтын хөрөнгө оруулалтын дүн биш болно. Г******* ХХК-ийн хамтран ажиллах ажлын төлөвлөгөө, төсвийг сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд нарийвчлан харж үнэлгээг өгөөгүй байна.
5. Г******* ХХК нь холбогдох хуулиудыг зөрчих тухай мэдээлэл оруулсан талаар:
5.1. Г******* ХХК нь сонгон шалгаруулалтын материалд ирүүлсэн эмнэлэгтэй хамтран ажиллах саналдаа эмнэлэгт эм барааны тасалдал үүссэн тохиолдолд өөрийн эм ханган нийлүүлэх байгууллагаас тухайн тасалдсан эм барааг эмнэлэгт нийлүүлэн, эмнэлгийн эм бараа ирсэн үед өгсөн эм бараагаа биет хэлбэрээр эргүүлэн авна гэж бичиж оруулжээ.
Дээрх үндэслэл бүхий баримтуудын улмаас Г******* ХХК-ийг шалгаруулсан сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн тус бүрийн үнэлгээ, үнэлгээний нэгтгэл, дүгнэлтийг А ХХК хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: ...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/107 дугаартай тушаалаар Талбайн түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан байх бөгөөд уг төвөөс ... тус төвийн яаралтай тусламжийн тасагт байрлах эмийн сангийн зориулалттай 20.5 мкв талбайны гэрээний хугацаа дууссан тул сонгон шалгаруулалт зохион байгуулах зөвшөөрөл хүсэж 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/1045 дугаартай албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн А-1/1586 дугаартай албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 49, 50, 51 дугаартай тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан аж ахуйн нэгж байгууллагатай түрээсийн гэрээ байгуулан батлуулахаар ирүүлэх-ийг мэдэгдсэн байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах жишиг баримт бичиг-ийн дагуу тус төвийн Яаралтай тусламжийн тасагт байрлах эмийн сангийн зориулалттай 13 мкв талбай, Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20.5 мкв эмийн сангийн зориулалттай талбай, Амбулаторийн тасгийн үүдний хэсэгт байрлах 7.5 мкв талбайтай кофе шопын талбайг түрээслүүлэх Түрээслэгчийг сонгон шалгаруулах зарын маягтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн байна.
Тус төвийн ажлын хэсэг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв эмнэлгийн эмийн сангийн талбай, кофе шопын талбайн сонгон шалгаруулалтыг дүгнэсэн байх бөгөөд Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зарын дагуу материалд заасан бусад нөхцөл шаардлагын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж хамгийн өндөр оноо авсан Төв эмнэлгийн амбулаторийн хэсэгт байрлах эмийн сангийн зориулалттай 20.5 мкв талбайд Г******* ХХК...түрээсийн гэрээ байгуулахаар шийдвэрлэв гэжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Г******* ХХК-тай талбайг нэг сар түрээслэх үнийг 10.475.000 /арван сая дөрвөн зуун далан таван мянган төгрөгөөр гэрээ байгуулах 01 дугаартай зөвлөмж гаргасан байх бөгөөд уг зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Иргэний хууль бусад хууль тогтоомж, журмыг үндэслэн Г******* ХХК-тай 20.5 мкв талбайд нэг сар түрээслэх үнийг 10.475.000 /арван сая дөрвөн зуун далан таван мянган/ төгрөгөөр гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус төвөөс зарласан төв эмнэлгийн Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20.5 мкв талбай түрээслэх сонгон шалгаруулалтад үнийн санал ирүүлсэн оролцогчдод Мэдэгдэл албан бичгээр хүргүүлсэн байна.
А ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дээрх ГССҮТ- өөс ирүүлсэн мэдэгдэл, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт, үнэлгээний хуудас дахь шалгуур үзүүлэлтэд өгсөн оноог хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Гэмтэл, согог судлалын үндэсний төвд гомдол гаргасан байх бөгөөд уг төв 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1264 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/1314 дугаартай албан бичгээр Г******* ХХК-тай 20.5 мкв талбайд нэг сар түрээслэх үнийг 10.475.000 /арван сая дөрвөн зуун далан таван мянган/ төгрөг, нийт 31.425.000 /гучин нэгэн сая дөрвөн зуун хорин таван/ төгрөгөөр гэрээ байгуулах тухай хүсэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн ба А ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсгийн алдаатай үнэлгээг дахин хийлгэх тухай гомдлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн.
Үүний дагуу сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн материалыг татан үзэхэд 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-1/1586 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 49, 50, 51 дугаартай тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй тул 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А- 1/1792 дугаартай албан бичгээр ...Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг-ийн 1 дэх заалтыг зөрчсөн тул ТӨБЗГ-ын 2020 оны 49, 50, 51 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах-ыг мэдэгдсэн.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолд тус тус заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаарх apra хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь тус газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар тогтоолд заасны дагуу 2.1. төрийн өмчит хуулийн этгээдээс төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх талаар ирүүлсэн саналыг хянан үзэж, зөвшөөрөл өгч байх,
2.2. Түрээслүүлэгч хуулийн этгээд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ үндсэн үйл ажиллагаанд нь харшлах үйл ажиллагаа явуулахгүй, түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тодоор сонгон шалгаруулж дүнг олон нийтэд мэдээлж байгаа эсэхэд хяналт тавих,
2.3. Түрээслэгч-түрээслүүлэгчийн хооронд байгуулсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг батлагдсан загварын дагуу баталгаажуулах, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах,
2.4. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалт хийхийг хориглох, зайлшгүй шаардлагатай тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл өгөх, зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт, их засвар хийсэн тохиолдолд зардлыг төрөөс хариуцахгүй байх,
2.5. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг санхүүгийн жилээр байгуулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлдэг.
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 тоот тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам-ын 5 дахь заалт Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон төрийн өмчит хуулийн этгээд (цаашид түрээслүүлэгч гэнэ) байна. Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг энэ журмын дагуу түрээслүүлнэ гэж заасны дагуу хөрөнгө эзэмшигч байгууллага сонгон шалгаруулалт явуулах эсэх асуудлыг өөрсдөө шийдвэрлэдэг бөгөөд түрээслэгч- түрээслүүлэгчийн хооронд байгуулсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг батлагдсан загварын дагуу баталгаажуулах, гэрээний үүргийн биелэлтэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хяналт тавьж ажилладаг.
Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 м.кв талбай түрээслэх сонгон шалгаруулалтад дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагад хамаатуулж дараах тайлбарыг гаргаж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмийн сангийн талбай болон кофе шопын талбайн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын материалыг үнэлэх, дүгнэх нэхэмжлэгч А ХХК үнийн саналын хувьд 3-т эрэмбэлэгдсэн байх бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагын дагуу Гэмтэл согог судлалын үндэсний ажлын хэсгийн хурлын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2. тэмдэглэл төвийн гаргасан шийдвэр нь хууль бус байх, эс үйлдэхүй гаргасан байх, хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй буюу үүрэг хүлээсэн байхыг зохицуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3. захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэсэн хуулийн заалттай хамааралгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна.
Учир нь сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч А ХХК гуравт эрэмбэлэгдсэн байх бөгөөд хэрэв дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хоёрт эрэмбэлэгдсэн Д******* ХХК-ийн шалгаруулалтын талаар буюу нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарт огт дурдаагүй байх тул сонгон шалгаруулалтад дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд "А" ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус эмнэлгийн захирлын 2025 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/107 дугаар тушаалаар төрийн өөрийн өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор талбайн түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай тушаал гарган, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар сонгон шалгаруулах зарыг олон нийтэд нээлттэй байршуулахаар шийдвэрлэсэн.
2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нийт 10 компани, 1 хувь хүн маргаан бүхий түрээсийн талбайн сонгон шалгаруулалтад оролцохоор материал ирүүлж, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар Г******* ХХК-ийг хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн тул сонгон шалгаруулсан байна.
Тус түрээсийн талбайд шалгарсан Г******* ХХК нь амбулаторийн тасгийн хэсэгт байрлах эмийн сангийн зориулалттай 20.5 м.кв талбайд 10,475,000 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн бөгөөд тухайн талбайн түрээсийн төлбөр ондор байх нь төрийн өмчийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой тул түрээслэгч нарыг сонгон шалгаруулахдаа үнийн саналыг гол шалгуур үзүүлэлт болгосон болно.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар албан бичгээр А ХХК-д гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг хүргүүлж удаа дараа түрээсийн талбайг чөлөөлөх тухай албан мэдэгдлийг хүргүүлэхэд түрээсийн талбайг хүлээлгэж өгөхгүйгээр маргаан өрнүүлж байна. Үүнийг Захиргааны хэргийн шүүхэд маргаан өрнүүлсэн нэрийдлээр төрийн өмчийн хөрөнгийг бага зардлаар ашиглах гэсэн үйлдэл гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл А ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр сард 5,145,000 төгрөгийн түрээс төлдөг бөгөөд захиргааны хэргийн шүүхэд маргаан өрнүүлсэн нэрийдлээр шалгарсан компаниас 2 дахин бага үнээр түрээсийн төлбөрийг төлж, төрийн байгууллагыг хохироож байна.
Мөн захиргааны хэрэгт ирүүлсэн түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд манай байгууллага, ажлын хэсэг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийхээр холбогдох зарыг нийтэлсэн боловч, шүүхэд маргаан үүссэн тул холбогдох залруулгыг олон нийтэд зарласан болно.
Өөрөөр хэлбэл түрээсийн сонгон шалгаруулалтыг дахин зарлаагүй, тухайн Захиргааны хэргийн шүүхийн маргаанаар эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иймд А ХХК-ийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа манай компанийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 51 дүгээр тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн буюу сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй, мөн Эмийн сангийн стандарт MNS5260:2015-ийг зөрчсөн гэжээ.
Манай зүгээс хариуцагч байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтад оролцохдоо тус газраас тавьсан шаардлага буюу Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох, сонгон шалгаруулах жишиг баримт нийцүүлэн сонгон шалгаруулалтын материалыг бүрдүүлэн түрээсийн 20.5 м.кв бүхий талбайг нэг сарын 10,475,000 төгрөгөөр түрээслэхээр үнийн санал хүргүүлж тус сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнэ санал болгож хууль, журмын дагуу шалгарсан.
Иймд А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагын үндэслэлдээ: ...Манай Г******* ХХК нь Гэмтэл согог судлалын үндэсний төв-өөс зарласан Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 м.кв бүхий талбай түрээслэх сонгон шалгаруулалтад оролцож шалгаран, тус газраас 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1233 дугаартай албан бичгээр манай байгууллагад гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төв-с манай цахим шууданд 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус төвтэй байгуулах гэрээг илгээсэн бөгөөд манай зүгээс ирсэн гэрээг эх хувиар баталгаажуулан 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв-д хүлээлгэн өгсөн.
Гэтэл Гэмтэл согог судлалын үндэсний төв-с манай хүргүүлсэн гэрээг авснаас хойш ямар хариу өгөөгүй энэ талаар холбогдох мэргэжилтнээс тодруулахад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1-1792 дугаартай албан бичгээр сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул таны VIBER-руу илгээлээ гэж мэдэгдсэн. Улмаар уг албан бичигтэй танилцахад ...Сонгон шалгаруулалтын жишиг баримт Бичиг батлах тухай тогтоолын 1 дэх заалтыг зөрчсөн тул сонгон шалгаруулалтыг дахин зохион Байгуулахыг мэдэгдье гэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн албан бичигт манай Г******* ХХК-ийн шалгарсан сонгон шалгаруулалтыг Хүчингүй болгосон гэх ямар нэг агуулга байхгүй бөгөөд шууд дахин зарлахыг мэдэгдсэн нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзэж байна.
Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг-ийн 4.4-д Сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эсэх асуудлыг тухайн түрээслүүлэгч байгууллага шийдвэрлэнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаагүй тул хүчин төгөлдөр сонгон шалгаруулалтын дагуу шалгарсан манай компани гэрээ байгуулах эрхтэй байхад гэрээ байгуулалгүй хууль бус эс үйлдэхүй нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр, манай компанийн гэрээ байгуулах эрх зөрчигдсөөр байна.
Нөгөө талаар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг-ийн 4 дүгээр зүйл, 4.4-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эрх хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох замаар дахин зохион байгуулах аливаа шийдвэр гаргаагүй.
Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолд зааснаар түрээсийн гэрээнд тус газар нь төрийн өөрийн өмчийн өмчлөгчийн хувиар нэг тал болж оролцдог, холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан, гэрээ байгуулах эрх олгогдсон шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа тул манай Г******* ХХК нь уг хүчин төгөлдөр баримт бичгүүдийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулах ёстой гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Г******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гуравдагчийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Гуравдагч этгээд Г******* ХХК-ийн бие даасан шаардлага нь урьдчилан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэгдээгүй. Мөн гуравдагч этгээд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас сонгон шалгаруулалтын дахин байгуулах болсон тухай шийдвэрийг эс зөвшөөрч тухайн байгууллагад гомдол гаргаагүй байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гомдлоор сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэсэн, Г******* ХХК-иас энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байх тул гуравдагч этгээдийн түрээсийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, түрээсийг гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолд тус тус заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаарх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь тус газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар тогтоолд заасны дагуу;
2.1. төрийн өмчит хуулийн этгээдээс төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх талаар ирүүлсэн саналыг хянан үзэж, зөвшөөрөл өгч байх,
2.2. Түрээслүүлэгч хуулийн этгээд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ үндсэн үйл ажиллагаанд нь харшлах үйл ажиллагаа явуулахгүй, түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тодоор сонгон шалгаруулж дүнг олон нийтэд мэдээлж байгаа эсэхэд хяналт тавих,
2.3. Түрээслэгч-түрээслүүлэгчийн хооронд байгуулсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг батлагдсан загварын дагуу баталгаажуулах, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах,
2.4. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалт хийхийг хориглох, зайлшгүй шаардлагатай тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл өгөх, зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт, их засвар хийсэн тохиолдолд зардлыг төрөөс хариуцахгүй байх,
2.5. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг санхүүгийн жилээр байгуулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлдэг.
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 тоот тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх эзэмшүүлэгч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон төрийн өмчит журам-ын нь дахь заалт Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр хуулийн этгээд (цаашид түрээслүүлэгч гэнэ) байна. Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг энэ журмын дагуу түрээслүүлнэ гэж заасны дагуу хөрөнгө эзэмшигч байгууллага сонгон шалгаруулалт явуулах эсэх асуудлыг өөрсдөө шийдвэрлэдэг бөгөөд түрээслэгч- түрээслүүлэгчийн хооронд байгуулсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг батлагдсан загварын дагуу баталгаажуулах, гэрээний үүргийн биелэлтэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хяналт тавьж ажилладаг.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолд тус тус заасны дагуу гуравдагч этгээд Г******* ХХК-ийн гаргасан шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9. Хариуцагч Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буй А ХХК-ийн нэхэмжлэлтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Г******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж тус тус шийдвэрлэв. 1.1. Улсын бүртгэлийн https://opendata.burtgel.gov.mn/ сайтад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Г******* ХХК-ийг /РД: / дугаараар хайхад Г******* ХХК гэсэн нэрээр харагдах бөгөөд хэрэгт авагдсан сонгон шалгаруулалтын баримтад Г******* ХХК гэх нэрээр дурдагдаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ажлын хэсгийн зөвлөмжөөр Г******* ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
2. Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар бүхий Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр А ХХК-д ...тус төвөөс зарласан төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт байрлах 13 мкв талбай бүхий эмийн сангийн зориулалттай талбайд, Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 мкв талбайг түрээслэх сонгон шалгаруулалтад...хамгийн дээд үнийн санал ирүүлээгүй, бусад шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй тул гэрээ байгуулахаас татгалзаж байгаа-г мэдэгджээ.
2.2. Үүнээс үзвэл уг албан бичиг нь тухайн нэрлэн заасан талбайн түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үнэлгээ, тус Ажлын хэсгээс гаргасан зөвлөмжид үндэслэн гарсан буюу Ажлын хэсгийн шийдвэрийн талаар мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй албан бичиг байна.
2.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн байгууллагаас зарласан түрээслэх боломж бүхий 2 талбайн хувьд сонгон шалгаруулалтад оролцсон, түүнчлэн Ажлын хэсгийн өгсөн үнэлгээгээр шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан талаар нэхэмжлэгчид уг албан бичгээр мэдэгдсэн бөгөөд харин нэхэмжлэгч компани нь зөвхөн Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 мкв талбайг түрээслэх сонгон шалгаруулалт-ын талаар маргаж байгаа болно.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан ба тухайн албан бичиг нь заавал биелүүлэх үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжгүй тул захиргааны актад хамаарахгүй байна.
2.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3. Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд
3.1. Уг албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захиралд хандаж ...гомдлын дагуу судлан үзэхэд Амбулаторийн тасгийн үүдний хэсэгт байрлах 20,5 мкв талбайн сонгон шалгаруулалт нь...Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг-ийн 1 дэх заалтыг зөрчсөн байна,...сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг мэдэгдье, хувийг А ХХК-д гэж шийдвэрлэжээ.
3.2. Үүнээс үзвэл тухайн албан бичиг нь нэхэмжлэгч А ХХК-иас сонгон шалгаруулалтын талаар гаргасан гомдлыг хянаад түүнд хариу өгсөн албан бичиг байх ба нэхэмжлэгч уг албан бичгийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч дахин үнэлгээ хийхийг даалгахгүйгээр дахин сонгон шалгаруулалт явуулах үүргийг өгсөн нь манай компанийн эрх ашиг сонирхлыг хөндөж байна гэж тодорхойлон маргасан.
3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно, 2-т Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ, 3-д Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана гэж, 5-д Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон төрийн өмчит хуулийн этгээд байна, төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг энэ журмын дагуу түрээслүүлнэ тус тус заасан.
3.4. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам-ын Дөрөв-ийн 23-д Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шийдвэрлэнэ, 24-т Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлнэ гэж, түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар бүхий Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 2.1-д төрийн өмчит хуулийн этгээдээс төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх талаар ирүүлсэн саналыг хянан үзэж, зөвшөөрөл өгч байх, 2.2-т түрээслүүлэгч хуулийн этгээд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ үндсэн үйл ажиллагаанд нь харшлах үйл ажиллагаа явуулахгүй, түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тодоор сонгон шалгаруулж дүнг олон нийтэд мэдээлж байгаа эсэхэд хяналт тавих, 2.3-д түрээслэгч-түрээслүүлэгчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг ... баталгаажуулах, ... биелэлтэд хяналт тавьж ажиллах, 2.4-т төрийн өөрийн өмчийн эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалт хийхийг хориглох, зайлшгүй шаардлагатай тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл өгөх, зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт, их засвар хийсэн тохиолдолд зардлыг төрөөс хариуцахгүй байх... зэрэг арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлэх эрх үүрэгтэйг нарийвчлан тодорхойлж өгчээ.
3.5. Дээр дурдсан хууль, журам болон тогтоолын заалтуудаас үзвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичиг нь А ХХК-ийн гаргасан гомдлын дагуу тухайн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаад улмаар сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг мэдэгдсэн байх ба уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
3.6. Өөрөөр хэлбэл тухайн албан бичиг нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг шийдвэрлээд өгсөн хариу болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шууд үр дагаврыг нэхэмжлэгчид үүсгэхгүй энэ утгаараа захиргааны акт-д хамаарахгүй ба түүнчлэн дээрхи журамд сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах эсэхийг түрээслүүлэгч этгээд буюу Гэмтэл согог судлалын үндэсний төв хариуцах, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь ирүүлсэн саналыг хянан үзэж, зөвшөөрөл өгч байхаар тус тус зохицуулсан ба уг сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулаагүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх хөндөгдөх нөхцөл байдал үүсгэхээргүй байна.
3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана, 106.3.1-д захиргааны актхууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан.
3.8. Иймд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн боломжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
4. Гурав. Нэхэмжлэгчийн гаргасан Гэмтэл согог судлалын үндэсний төв, тус төвийн захирлын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 м.кв талбай түрээслэх сонгон шалгаруулалтад дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Хэрэгт цугларсан нотлох баримт болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмийн сангийн талбай болон кофе шопын талбайн түрээслэгч сонгон шалгаруулалтын материалыг үнэлэх, дүгнэх Ажлын хэсгийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл №2-т Шийдвэрлэсэн нь: Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зарын дагуу материалд заасан бусад нөхцөл шаардлагын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, хамгийн өндөр оноо авсан Төв эмнэлгийн амбулаторийн хэсэгт байрлах эмийн сангийн зориулалттай 20,5 мкв талбайд Г******* ХХК, Яаралтай тусламжийн хэсэгт байрлах эмийн сангийн зориулалттай 13 мкв талбайд Булган говь ХХК, төв эмнэлгийн амбулаторийн хэсэгт байрлах кофе шопын зориулалттай 7.5 мкв талбайд Урсгал хайрхан гол ХХК-д талбайн түрээсийн гэрээ байгуулах-аар шийдвэрлэсэн, мөн Ажлын хэсгийн 2025 оны 9 сарын 03-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжөөр Г******* ХХК-Тай 20,5 мкв талбайд нэг сард түрээслэх үнийг 10 475 000 төг...-өөр гэрээ байгуулахыг зөвлөсөн, мөн оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Түрээсийн талбайн сонгон шалгаруулалтын шийдвэр-т дээрхи зөвлөмжийг үндэслэн Г******* ХХК-тай 20,5 мкв талбайд нэг сард түрээслэх үнийг 10 475 000 төгрөгөөр гэрээ байгуулахаар, уг шийдвэрийн дагуу сонгон шалгаруулалтад оролцогч нарт татгалзсан мэдэгдлийг хүргүүлж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах зөвлөмжийг тус тус өгсөн байна.
4.2. Түүнчлэн сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналаар А ХХК-9 564 000, Г******* ХХК-10 475 500 төгрөг, Д******* ХХК-10 250 000 төгрөг гэх санал ирүүлсэн байх ба Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт болох Сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх маягт-аар Ажлын хэсгийн 5 гишүүн тус бүр үнийн санал, холбогдох баримтуудыг нэг бүрчлэн шалгаж Ажлын хэсгийн гишүүд бүр өөрсдийн үнэлгээг холбогдох хууль, журмын дагуу хараат бусаар үнэлсэн, үүнд Г******* ХХК-500 оноо, Д******* ХХК-491 оноо, А ХХК-489,50 оноо тус тус авсан ба эдгээр Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн үнэлгээ болон түүнд үндэслэн Ажлын хэсгийн Г******* ХХК-г шалгаруулсан шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй, эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болжээ.
4.3. Энэ нөхцөлд тухайн үнэлгээг хийсэн Ажлын хэсгийн гишүүдэд, сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нийт компаниуд болох 14 компанийн хувьд дахин үнэлгээг хийхийг шүүхээс даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.
4.4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах-аар тус тус заасан.
4.5. Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл эрх ашиг нь хөндөгдөж зөрчигдсөн гэх агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй хэн нэгний өмнөөс өөр этгээд нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй, тодруулбал тухайн сонгон шалгаруулалтад оролцсон 14 компанийн өмнөөс ямар нэгэн итгэмжлэлгүйгээр нэхэмжлэгч компани уг сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг шаардах нь Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилгод нийцэхгүй ба нэхэмжлэгч компани нь уг сонгон шалгаруулалтад 3-д эрэмбэлэгдсэн, энэ тохиолдолд тус компанийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалд дахин үнэлгээг хийсэн ч нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байна.
4.6. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
5. Дөрөв. Нэхэмжлэгчийн гаргасан ...дээрх талбайд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 30 минутанд зарласан дахин сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзсан тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5.2. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгч нь тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг тайлбарласан болно.
6. Тав. Гуравдагч этгээдээс гаргасан Г******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагын тухайд:
6.1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Г******* ХХК нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зарласан Амбулаторийн тасгийн хэсэгт байрлах 20,5 мкв талбайг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцож 500 оноогоор буюу 1 сард 10 475 000 төгрөгөөр түрээслэх хамгийн өндөр үнийн саналаар шалгарсан байх ба 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1233 дугаар албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгосон-ыг мэдэгдэн, гэрээг илгээснээр тус компани гэрээг баталгаажуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн, харин Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гэрээг эцэслэн байгуулаагүй үйл баримтууд тогтоогдов.
6.2. Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг-ийн 4.4-т Сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эсэх асуудлыг тухайн түрээслүүлэгч байгууллага шийдвэрлэнэ гэж заасан боловч Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгийг үндэслэн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа энэ нөхцөлд хууль болон журмын дагуу шалгарсан оролцогчтой хариуцагч нь гэрээ байгуулах үүрэгтэй.
6.3. Нөгөө талаар, шүүхийн энэ шийдвэрээр хариуцагч төрийн өмчит хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтыг хууль, журмын дагуу явуулсныг болон улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1792 дугаар албан бичгийн талаар тус тус дүгнэсэн, мөн гуравдагч этгээд Г******* ХХК-д эрх олгосон Ажлын хэсгийн үнэлгээ, түүнд үндэслэн гаргасан шийдвэр, зөвлөмжүүд хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.
6.4. Нэхэмжлэгч компани нь гуравдагч этгээд Г******* ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримтууд хууль, журмын шаардлага хангаагүй гэж маргасан боловч Ажлын хэсгийн шийдвэртэй тухайлан маргаагүйн дээр Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн үнэлгээ нь захиргааны сонгох боломж-д хамаарах тул шүүх үнэлгээг үндэслэлтэй эсэх талаар дүгнэх боломжгүй.
6.5. Иймд хариуцагч байгууллагуудаас тухайн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор шалгарсан оролцогч болох Г******* ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах-аар заасны дагуу Г******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1236 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК нь...дээрх талбайд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 30 минутанд зарласан дахин сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан Г******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан гуравдагч этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.